Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууслаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
Одоо 11.00 цагаас чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөнө.