Диего Форлан “Васко да Гама”-гийн эсрэг тоглоно

Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан Бразилийн “Интернациональ” клубт нэгдэжээ. Тэрээр эхний тоглолтоо бямба гаригт “Васко да Гама”- гийн эсрэг хийхээр болсон байна. Энэ сарын эхээр “Интернациональ” багтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан түүнийг Бразилийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр албан ёсоор бүртгэж авсан байна. Үүний дагуу тэрбээр даваа гаригаас эхлэн багийнхантайгаа нэгдэж, бэлтгэлээ эхлүүлжээ. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан бөмбөг”-ийн эзэн Форлан өнгөрсөн улиралд Италийн “Интер Милан”-д тоглохдоо 20 тоглолтод ердөө хоёрхон гоол оруулсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn