Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тадамори Оошима: Хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ

2017-7-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ноён Т.Оошима Монгол Улсад айлчлахыг урьсанд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Хоёр орны харилцаа тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлаа амжилтай даван туулж, улам бэхжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Та бол Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улстөрч төдийгүй хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн хүн. Таны энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би хувь хүнийхээ хувьд Тантай тогтоосон дотно андын харилцаагаа гүнээ эрхэмлэж явдаг” гэлээ.

 

 

УИХ-ын дарга М.Энхболд түүний урилгыг хүлээн авч айлчлахаар ирсэнд нь ноён Т.Оошимад талархаж, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад анх удаа айлчилж буйг онцлон тэмдэглээд, “Дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд 4 сарын дотор хоёр орны парламентын дарга нар харилцан айлчилж буй нь чухал үйл явдал юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2007 оны 3-р сард Японд айлчилж, 7-р сард нь Японы тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Коизүми манайд ирж байсан цаг хугацаа энэ удаад давхцаж байна” гэв. Тэрбээр “Ази тивд ардчиллыг хөгжүүлж байгаа улс орнууд бол манай хоёр орон. Япон Улс бол манай хамгийн чухал гуравдагч хөрш. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн Япон Улс, Японы ард түмэн манай ардчилсан шинэтгэлийг тууштай дэмжиж, хүндрэл бэрхшээл тохиолдсон үе болгонд тусламжийн халуун гараа сунгаж ирснийг манай ард түмэн байнга хүндэтгэн дурсаж байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн нэн хөнгөлөлттэй тусламж үзүүлэх шийдвэрийг Японы тал гаргасанд талархаж байна” гэж онцоллоо.

 

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, парламент дахь найрамдлын бүлгүүд ойр дөт хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн өнгөрсөн 3-р сард Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан. Энэ баримт бичиг бидний ойрын 4 жилийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл учраас амжилттай хэрэгжүүлэх талаар УИХ онцгой анхаарах болно гэлээ. Тэрбээр “Манай хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр илүү идэвх чармайлт гаргах шаардлагатай байна. Өнгөрсөн нэг жилийн дотор худалдааны эргэлт нэмэгдсэн. Бид давхар татвараас чөлөөлөх зэрэг бизнесийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, төвөг бэрхшээлийг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авах болно. Хөшигийн хөндийн нисэх буудлын ажил дуусаж байна. Үүн шиг хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэ хавар Токиод Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэр нүүрс-химийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан. Саяхан Японоос Ажлын хэсэг ирж, судалгаа хийгээд буцсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ноён Т.Оошима та анхаарлаа хандуулна уу” гэж хүслээ.

 

Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд хоёр тал бие биеийг харилцан дэмжих нь чухлыг М.Энхболд үгийнхээ төгсгөлд онцлоод, “Ноён Т.Оошима таны айлчлал Монгол, Японы хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэв. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Т.Оошима “Эрх чөлөө, ардчиллыг адил эрхэмлэдэг нь Япон, Монгол хоёр орны түүхэн харилцааны хамгийн бат бэх, чухал үндэс суурь юм. Японыг хамгийн чухал гуравдагч хөршөө гэж Монгол Улс үздэг хэмээн Та хэлсэн. Бид бас Монголтой харилцах харилцааг нэн чухалд тооцдог. Хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хөгжүүлэхэд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, парламентын гишүүд хоорондын харилцаа нэн чухал. Би Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу 3 гишүүнийг дагуулж ирсэн. Учир нь манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ” гэж онцоллоо.

 

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөж ярихдаа, давхар татвар, тээвэрлэлт зэрэг тулгамдсан асуудлуудаа хоёр тал хамтран ярилцаж, шийдвэрлэж байх, хөрөнгө оруулалтын ил тод, шударга, таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Үүнд бид дэмжлэг үзүүлэх болно. Нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хувьд Засгийн газрын Эрчим хүчний агентлаг, Эдийн засаг, худалдаа, Аж үйлдвэрийн яаманд үүрэг өгье гэлээ.

 

Ноён Т.Оошима “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээх чиглэлээр Та бүхэн ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг бид мэднэ. Япон Улс боломжтой бүхнээр туслах болно. Та бүхэн эдийн засгаа илааршуулж, улсаа хөгжүүлэх үйлсдээ их амжилт олно гэдэгт бат итгэлтэй байна” гэж тэмдэглээд, “Токио-2020” олимпод оролцох Монголын тамирчдын бэлтгэлийг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, 2025 онд дэлхийн худалдааны ЭКСПО-г Осакад зохион байгуулах манай санаачилгыг дэмжиж өгнө үү гэж хүсэв.

 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Олимпод оролцох Монголын баг, тамирчдын бэлтгэлийг хангах талаар анхаарал хандуулж буйд нь талархал илэрхийлээд, 2025 оны ЭКСПО-г Осакад зохион байгуулахад Монгол Улс дэмжиж оролцох талаар манай Засгийн газар удахгүй шийдвэрээ гаргана гэв. Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ноён Т.Оошимагийн хөндсөн асуудалд хариу болгож “Солонгосын хойгт намжмал байдал бий болгох чиглэлээр дэлхий нийтийн тавьж буй хүчин чармайлтыг бид дэмжиж байна. Бид аливаа асуудлыг яриа хэлэлцээний шугамаар шийдэх нь зүйтэй гэж үздэг. Энэ талаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилга гаргаснаа цаашид үргэлжүүлэх болно” гэв.

 

Уулзалтад Японы талаас Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Х.Күмада, К.Мотомүра, Т.Күнишигэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Гарамжав, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.         

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    8 цаг 24 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    9 цаг 54 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    11 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    12 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    12 цаг 20 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 45 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    13 цаг 33 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    13 цаг 53 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    14 цаг 9 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    14 цаг 29 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    14 цаг 35 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    15 цаг 6 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    16 цаг 5 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    17 цаг 14 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    17 цаг 30 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    18 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    19 цаг 5 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    19 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 42 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК