
Тэдний нэрийг татуулахаар Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Г.Батхүүгийн бие төлөөлөгч Доржпалам Хан-Уул дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байсан юм. Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутай гэж үзсэн. Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Хан-Уул дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
Б.Чимэг