
37 настай хөлбөмбөгч олимпийн тэмцээнд оролцох Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй юм. Үүнээс хойш түүний Лондоны олимпод ямар үүрэгтэй оролцох нь нууц байв.

37 настай хөлбөмбөгч олимпийн тэмцээнд оролцох Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй юм. Үүнээс хойш түүний Лондоны олимпод ямар үүрэгтэй оролцох нь нууц байгаа аж.Тэрбээр “Би энэхүү нэр хүндтэй, бахархмаар үйл явдалд оролцохыг долоон жилийн өмнөөс хүсэж ирсэн. Себ Кой намайг нээлтийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрсөнд би талархах ёстой” гэв.
Лондоны олимпийг зохион байгуулах хорооны дарга, Лорд Кой “Дэвид олимпийн нээлтэд оролцох нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэр асар их нэр хүндтэй учраас нээлтийн ёслолыг чимнэ” гэжээ. Түүний ярьснаар нээлтийн ажиллагааны тухай албаныхан нууцалж байгаа бөгөөд Дэвид Бекхэм ямар үүрэгтэй оролцохыг Лорд ВВС-д өгсөн ярилцлагадаа онцлоогүй байна.
Ц.Болор