
МАН-ын Бага хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийг тодруулах эхний санал хураалтын дүн гарчээ. Нууц санал хураалтын дүнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 44.6 хувь, Байгаль орчин,
аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар 29.1 хувь, УИХ-ын
гишүүн асан Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал авсан байна. Тиймээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдүүлэхээр болж, Ж.Сүхбаатар хасагдлаа. Бага хурал үргэлжилж байна.