Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр УИХ үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр тохиож байна

2017-7-20
0
ЖИРГЭХ

1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж  Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг  хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм.
 

 

Ингэж 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр  манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх  төрийн байгууллын  шинэ тогтолцоо  бүрэлдэн тогтсон түүхтэй. 

 

 

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын 1992 оны тавдугаар чуулганаараа Монгол Улсын Их Хурлын сонгууийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай зэрэг 10 гаруй хууль баталсны зэрэгцээ Улсын Бага Хурлын чуулганы үйл ажиллагаа дуусгавар болж буйтай холбогдуулан Улсын Бага Хурлын чуулганаар эхний хэлэлцүүлгийг нь хийсэн 15 хуулийн төслийг шинээр байгуулагдах Монгол Улсын Их Хуралд уламжлан шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

 

Улмаар 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын анх удаагийн сонгууль болж, Улсын Бага Хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдон байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.

 

Одоогоос 25 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1992 оны 7 дугаар сарын 20, бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагат өлзийт сайн гал тахиа өдрийн могой цагт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж, Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойргоос сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдан шинэ гишүүд тангараг өргөж байжээ.

 

 

Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу  манай улс  нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.   

 

Монгол Улсын анхны Их Хурал нь бүрэлдэхүүний хувьд 76 гишүүнтэй болж өргөжсөний зэрэгцээ бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн. Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль нь сонгуулийн можаритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногооны намын  “Ардчилсан холбоо” эвсэл 4, МСДН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авчээ. Сонгуулийн дүнд МАХН парламентын үнэмлэхүй олонхи болж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болов.

 

 

Монгол Улсын Их Хурлын анхны даргаар Н.Багабанди, дэд даргаар Ж.Гомбожав нар парламентын гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллажээ. Харин энэ удаагийн сонгуульд Ардчилсан хүчин нийтдээ 5 суудал авснаас С.Зориг, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын лидерүүд сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын  гишүүнээр сонгогдсон байна.

 

1992-1996 оны Улсын Их Хурал нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд нийт 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан олон улсын 40 гэрээг соёрхон баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ. Тэдгээрээс зарим онцлог хууль, тогтоолыг дурдвал:

 

Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэл хийх ажлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нийгмийн бүх салбарын харилцааг эрх зүйн хүрээнд шинээр уялдуулан зохицуулах өргөн хүрээтэй ажлыг хийжээ.

 

Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн засаглалын байгууллагуудыг шинээр бүрдүүлэн  бататгаж, тэдгээрийн статус, хоорондын харилцааны тэнцвэрийг эрх зүйн хүрээнд бий болгож өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч, Шүүхийн тухай зэрэг хуулийг шинэчлэн баталжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлан орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлсэн.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталж, 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн анхдугаар сонгууль явуулахаар товлосон тогтоол батлав.

 

Энэ парламентын үед зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хуулиудыг баталжээ. Тухайлбал, Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гаалийн болон Гаалийн тарифын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай  зэрэг хуулиудыг дурдаж болно.

 

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх өмч хувьчлал дуусч, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээж ажиллуулсан нь шинэ нийгмийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон билээ.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль, Нийгмийн даатгалын тухай, Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Батлан хамгаалах тухай, Төрийн болон Байгууллагын, Хувь хүний нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудын тухай хуулиудыг  тус тус батлан гаргажээ. 

 

 

Монгол Улсын анхны Их Хурал нь бүтцийн хувьд 10 Байнгын хороотой үйл ажиллагаагаа  явуулж ирсэн байна.  Үүнд:

 

1. Байгаль орчныг хамгаалах байнгын хороо (даргаар нь  Ч.Хурц, М.Мэндбилэг нар сонгогдон ажилласан)

2.    Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо (Ж.Батсуурь, Б.Дэмбэрэл)

3.    Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо (Д.Лүндээжанцан)

4.    Дотоод асуудлын байнгын хороо (С.Чулуунбаатар)

5.    Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо (А.Базархүү)

6.    Хурал, захиргааны байнгын хороо (Д.Дашцэдэн, А.Болат)

7.    Хууль зүйн байнгын хороо (С.Төмөр, Ц.Нямдорж)

8.    Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн байнгын хороо (Г.Зуунай, Д.Мөнхөө)

9.    Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (Ж.Норовсамбуу, Н.Баяртсайхан)

10. Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо (Г.Цэдэндагва).

 

Энэ удаагийн Улсын Их Хурал өөрийн бүтцээ боловсронгуй болгож, 1995 оноос Байнгын хорооны тоог цөөрүүлэн Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын,  Хууль зүйн, Хөдөөгийн бодлого, байгаль орчны,  Эдийн засгийн бодлогын гэсэн нийт 6 Байнгын хороотой  ажиллажээ. 

 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал бүх нийтийн ардчилсан чөлөөт сонгуулиар долоо дахь удаагаа сонгогдон байгуулагдаж, улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    8 цаг 24 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    9 цаг 54 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    11 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    12 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    12 цаг 20 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    12 цаг 45 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    13 цаг 33 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    13 цаг 53 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    14 цаг 9 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    14 цаг 29 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    14 цаг 35 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    15 цаг 7 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    16 цаг 5 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    17 цаг 14 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    17 цаг 30 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    18 цаг 18 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    19 цаг 5 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    19 цаг 40 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    19 цаг 42 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК