Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулгын ялалт хийгээд М.Энхболдын ялагдлын шалтгаан

2017-7-25
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн УИХ-ын, Орон нутгийн сонгуулиар илт түрэмгий ялалт байгуулж, УИХ-д 67 суудал авч, орон нутгийг бараг тэр чигээр нь атгаж байгаа ялсан намын дарга М.Энхболд хоёр дараалан өвдөг шороодож, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Том ялалтуудын дараах энэ ялагдал өнөөдөр МАН төдийгүй Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд багагүй том савалгаа авчирч байна. 

Эрх мэдэл хомс Ерөнхийлөгчийн УИХ-д бойкт тавьж, ялагдаж хорсож, гашуудаж бухимдсан АН-ынхан Х.Баттулгаар дамжуулан улс төр хийх гэж зүтгэн, хэрүүл шуугиан хардлага сэрдлэг ирэх УИХ-ын сонгууль дуустал үргэлжлэх нь тодорхой болов. Бүхий л эрх мэдлийг гартаа авч байсан М.Энхболдын ялагдлыг шалтгаан юу байв? Яагаад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав гэсэн асуулт зайлшгүй гарч ирээд байна. Тиймээс хоёр том намын хоёр өрсөлдөгчийн ялалт, ялагдлын шалтгааныг тодруулав.


1.    Х.Баттулгын сонгуулийн хамгийн гол пиар бол “М.Энхболд хужаа ээжтэй, хятад гаралтай” гэх мессэж байлаа. Тиймээс ч тэр сонгуулийн уриагаа “Монгол ялна” хэмээн сонгож авав. Хэзээнээсээ хятадад дургүй Монголчууд, хятад монгол хоёрын түүхэн сөргөлдөөнийг өөртөө тун овжин ашиглаж чадсан Х.Баттулгын аав, ээж хоёрын цус, удам угсаанд эргэлзэх хүн байгаагүй. Харин М.Энхболд энэ мессэжийг няцааж чадсангүй. Одоогоос найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, бас л хятад удам угсаа гаралтай хэмээн ад үзэгдэж байсан Ц.Элбэгдорж санал хураалтын орой ганцхан минутын дотор өөрийг нь хятад хэмээх мессэжийг тас цохиж чадсан. Харин М.Энхболдод зоригтойгоор гарч ирээд үүнийг өөрөө няцаах зориг дутав. МАН-ын сонгуулийн төв штабаас хичнээн ч ухуулга сурталчилгаа, удам судар нь сайн гэж бичээд, зарлаад амжилт олж чадсангүй. 

2.    Хувь хүний имиж. Х.Баттулга зоригтой, шийдэмгий, харин М.Энхболд өнөөх л бөөрөнхийдүү, цаанаа л нэг айдастай дүр төрхтэй энэ сонгуульд оролцлоо. Бүдүүн улаан зангиа, эсвэл улаан дээл, эргэлдсэн том нүд, уйтгартай бараан царай, хэт биеэ барьсан байдалтай М.Энхболд. Хурдан шаламгай хөдөлгөөн, хурц харц, ширүүн төрх, үгээ цохолттойгоор хэлж, харцаа, нүүрнийхээ төрхийг яриатайгаа холбож чадах булчинлаг эр. Эндээс Х.Баттулга, М.Энхболд хоёрын гадаад төрх байдал эрс ялгарна. М.Энхболдын энэ гадаад байдал, өөрийгөө авч яваа байдал өнөөх л хуучин дүр төрх  өнөөгийн сонгогчдын дийлэнх болох 18-35 насныханд үнэндээ таалагдсангүй. Төрийн тэргүүн бол Үндэсний манлайлагч, бараг л жанжин байдаг гэсэн залуучуудын  ойлголтоос М.Энхболдын гадаад дүр төрх эрс өөр байлаа.

3.    Дагагсад хийгээд долоогчдын тухай таагүй мэдээлэл. Энэ сонгуульд дан ганц Х.Баттулга, М.Энхболд гэсэн хоёр хүн нэр дэвшсэнгүй. Угийн сэтгэлийн хөдөлгөөнтэй, улс төрийн хэрүүл тэмцэлд дуртай, хэн нэгнийг хэт магтаж, нөгөөг нь хэт муулахдаа огтхон санаа зовж, эмзэглэдэггүй сонгогчдын сэтгэл зүй дээр Х.Баттулга тун сайн тоглож чадлаа. М.Энхболдыг дэмжигчид бол долоогчид, харин Х.Баттулгын дэмжигчид бол дагагчид...Сошиал орчин, түүний үр нөлөөг  гүнзгий мэдэх А.Баттулга цахим орчинг тун сайн чадав. Угаасаа түүний дэмжигчид 18-35 насныхан байгаа. Тэд гадаа гэртгүй,  өдөр, шөнөгүй гар утас интернет хоёртойгоо зүүгдээстэй байгаа гэдгийг тооцоолсон Х.Баттулга бүхий л хүчээ сошиал орчинд хандуулж, үүгээрээ ч амжилт олж чадав. Үүний үр дүнд “Би М.Энхболдыг дэмжиж байна” гэж хэлэх эр зоригтой хүн сүүлдээ бараг л олдохоо байсан гэхэд болно. 

4.    М.Энхболдын хувийн имиж муу байсан шигээ хувийн нэр хүнд ч тэг байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн газар, өмч хувьчлалтай холбоотой асар их гомдол санал, өнөөх л “60 тэрбумын бичлэг”, “Аархал” түүнийг дагадаг хотын фракцынхан. УИХ-ын сонгуулиар 60 тэрбум гэгчийг гаргаж ирсэн Ц.Сандуй гэгч эрийг тэр улам хөөргөж, “Сонгуулиас хойш манай Сандуй том болсон. Дээшээ суу” хэмээн аархаж байгаа бичлэг хүртэл цацагдав. М.Энхболдын хотын фракцынханд МАН-ынхан угаасаа дургүй. Гэтэл намын нэр хүндийг шавартай хутгаад тавьчихсан Ц.Сандуйг Нийслэлийн Иргэдиййн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьж, өөрийнхөө нутгийн Су.Батболдыг Нийслэлийн засаг даргаар томилсон томилгоо хотынхны төдийгүй намынхных нь дургүйг хүргээд байлаа. Харин Х.Баттулгын хувьд бүх зүйл өнгөрсөн цаг дээр бий. Тиймээс түүнд алдах юм бага, олох зүйл ихтэй сонгууль боллоо. 

5.    Ерөнхийлөгчийн санал хураалт дуусч, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн 10 гаруй хоногийн дотор Х.Баттулга МАХН-тай нэгдэж, Н.Энхбаяртай тохироо хийж чадлаа. Тэрээр МАХН-ын дэмжигчдийг хоёр хувааж, нэг хэсгийг нь өөртөө санал өгүүлэх, харин үлдсэн хэсгийг нь цагаан хуудастай орхих тооцоо гаргаж, энэ төлөвлөгөө ч тун ч амжилттай хэрэгжив. МАХН-ын дэмжиж байсан нөхдүүдээс дийлэнх хэсэг нь Х.Баттулгад саналаа өгөв. Хэтэрхий шударга, гэнэтхэн сайн хүн болсон гэж өөрийгөө рекламдаад байгаа Н.Энхбаяр болон түүний нөхөд “Монгол ялна” гэсэн сурталчилгааг дахин санал хураалт болохоос хоёр хоногийн өмнө эрчимтэй хийлээ. Харин М.Энхболд хуучин гишүүд болох МАХН-ынхантай ямар ч тохироо, бас ямар ч яриа хэлцэл үүсгэж чадсангүй.

Ийнхүү Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдлоо. Улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүд харуулна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (68)

  • Зочин (202.179.2.242)
    Тарааж байгаа мөнгийг нь зүгээр инээмсгэлээд ав, авсан хойноо өөрийхөө сонгосон хүнд саналаа өг. Тэгээд л болоо мөнгө тараалаа гэж бухимдах хэрэггүй. Хэрвээ та бухимдаж байгаа бол өөрийгөө усан тэнэг гэж ойлго!!!
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.178.180)
    Аль аль нь мөнгө тараасан. харин хэн сайн пиардаж чадсан нь гарлаа. Женко ч хэдэн тэрбумаар тарааж бариагдаа биз дэ. илүү ихийг тараасан нь гарсан бишүү. 2 аа адил но той хүмүүс. Аливаа юманд голыг олж сурмаар юм. Хэн муу байна түүнийг нь дагаад муулж байдагаа болимоор юм. Женко ялагдсан бол адилхан дагаад хэлэх хэлэхгүйгээр нь хэлэх л байсан шүү дэ.
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.43.50)
    БАС МАН АРД ТҮМНЭЭ ЯДУУГААР НЬ ДОРОМЖИЛЖ АСАР ИХ МӨНГӨ ХАМАА НАМААГҮЙ ТАРААЖ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ ОРОЛДСОН ХОЙШИД СОНГУУЛИАР МӨНГӨ ТАРААХ ХЭРЭГГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛСАН БАЙХ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.131.226.86)
    одоо өнгөрснийг яриад байх хэрэг байхгүй шдээ. болдог юм болдогоороо болоод л өнгөрсөн
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.177)
    Хятадтай холбоотой гэдгээ батлаж Нямдорж Энхболдыг унсэж байгаад л ...намайг дэмждэг хумуус Энхболдод санал аа егеерей гээд Зарчимын Уриа дэвшуулж байлаа ?! Туунийг МАН -удирдлагууд , зусарч бялдуучууд дэмжээд Их л долигнож Сурталдаад Нийгмийн сэтгэл зуйг их доромжлосон!!! Эцсийн дун ялагдал боллоо МАн Удирдлагын багаа шинэчлэх нь зайлшгуй болжээ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.212)
    Ард түмээн сонор сэрэмжтэй байгаарай. Украйн гэдэг баян орныг эд яасныг мэднэ. Эцэст нь суудлын төлөө дайтсан энэ 3 эрхэм зовохгүй, та бид л улам зовно. Хэн нэгний найруулсан хороор үргэлжид л хоорондоо дайтаж ирсэн Молнголчуудын эмгэнэлт түүхийг өнөөдрийн энэ залуус мэдэхгүй л байна. Хохирсон хойноо гоншигноод байхгүй бол сайн. 1990 онд уухай гээд л ардчилал руу орсон. Өнөөдөр энд дэлхийн бараг хүн эргэлзэх болсон. Зах зээл л гэнэ, лав л бидэн шиг гар хоосон хүмүүст ардчилал, зах зээл байсан ч яалаа, байгаагүй ч яалаа. Хамгийн гол нь хоорондоо жаахан эвтэйхэн байж, төрд гарчихаад луйвар, хулгай хийгээд байдаггүй хүнийг сонгодог болмоор байна. Ер нь нам гэж юу юм бэ? Тэр өөрийн утгаа алдаад 20 гаран жил болж байна. Одоо намгүй болбол яасан юм. Эсвэл үзэл баримтлалаараа ялгарсан хоёр л намтай болмоор байна. Намаар дамжиж төрд орж ирдэг механизмыг өөрчлөх хэрэгтэй байна.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.78)
    МАН -АН хоёр биш Ганбаатарыг ард түмэн сонгосон мөнгө луйвар хоёроор Ганбаатарыг шахаж гаргалаа
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • лош (103.10.23.78)
    МАНийн нэрийг хөөдсөн гол хүмүүс бол С Баяр М Энхболд Т Бадамжунай тэргүүтэй МАНАН бүлэг ба Яруу найрагч Мөхбат мэтийн тэдний бөхсийг долоогч бууны нохой нар Үүнийг Ц Нямдорож Алтанхуяг Батзандан Н Энхбаяр нар удаа дараа ард түмэнд сануулаж тодорхой мэдэгдэж байсан шүү дээ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Ямар ард түмэн байна, тийм л Ерөнхийлөгч байдаг нь хорвоогийн үнэн. Болдог юм болдогоороо л болсон. Хэн нэгнээс болсон юм бараг байхгүй. Тийм болохоор сонгуул болгоны дараа л аль ч нам байсан нэг их хариуцлага ярьдаг, эцэст нь хариуцлага тооцсон ч юм байдаггүй. Үр дүнд нь хоёр хүн биш 20 хүн эвдрэлцэж, нэг нэгэндээ итгэхээ больдог ийм л түүх яваад байгаа. Тийм болохоор энэ асуудлыг орхиод одоо өвлийн бэлтгэл хангах ажилдаа л шуурхай ормоор байна. Жаахан халаад ганц нэг газар түймэр гарахаар яахаа мэдэхгүй сандарч тэвдэж байгаа Шадар сайд энэ өвлийн хатууг яаж давж гаръя гэж байна вэ. Үүнийгээ л бодож эртнээс бэлтгэл хангах ажилдаа ормоор байна. Тэр Үндэсний аюулгүй байдал хариуцаж байгаа Ж.Энхбаяр төр самрах гээд оролдоод байдгаа болих хэрэгтэй.
      2017 оны 07 сарын 26
  • Со (103.229.120.172)
    Ман аас хэн ч байгаад нэмэргүй байсан манынхны толгой н ажилладаггүй юм байн лээ. Цуурхал тараадагийг н хэнч тоохоо байсан байн лээ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.42.5)
    Нямдорж нэр дэвшсэн бол тэтгэврийн хэдэн хөгшчүүд л санал өгөх байсан. Шудрага, шудрага гэхээр сахалаа будав гэгчээр бас л Эрдэнэтийн шахаанаас эхлээд но-той юмтай, түүнийгээ булж булзааруулж чаддаг ховор авъяастай нэгэн. Харин залуучуудаасаа УЖ. Энхбаяр ч юм уу аль эсвэл Лундаажанцан мэт байсан бол арай өөр үр дүн байх талтай байлаа. ЗГХЭГ-ын Мөнхбат, Нийслэлийн Сундуйгаас эхлээд хурдан өөрчлөхгүй намын нэр улам л доош явнадаа.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • БИ
      Хөгшин бид 2 хоёулаа 60 хол гарсан хүмүүс. Бидний мэдэх үе тэнгийнхэн маань МАН-ын өгсөн мөнгий нь авсан ч бүгд Баттулгад саналаа өгсөн. Хөгшид бидний амьдрал хэцүү бүх л тэтгэврээ үр хүүхдүүддээ өгч байгаа ч харин шийдвэрээ яаж өгөхөө ялгахтайгаа шүү. Бүү басамжил
      2017 оны 07 сарын 25
  • Зочин (103.10.22.55)
    МАН Ганбаатарын саналыг луйвардаагүй бол Ганбаатар гарах байсан.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.100)
    Хороодын дарга болгох санаатай томилсан бөхс долоогч нар чинь ажил хийх ямарч чадваргүй хүмүүс байна Мөн иргэдийн дунд танил болсон нэр муутай хулгайч бөхс дологч нарын иргэдийн хуралд нэр дэвшүүлэн сонгуулсан энэ хүмүүс чинь хороод дээр элдэв муу зүүл их хийж байна Өнөөг хүртэл хороодын дарга нараа иргэдээр сонгуулахгүй хууль зөрчсөөр иргэд хороон дарга ямар хүн ирсэнийг мэдэгүй байна ажил ийм байхад Ард иргэдийн итгэл алдагдахгүй яаах юм
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.22.55)
    хэтэрхий хөнгөн хуумгай сурталчилгаа хийсэн. ард олон юу хүсэж байгааг судлаагүй, бүлэглэлүүддээ анхаарал тавиад ард түмнээ мартсан. мөнгөөр бүхнийг шийднэ гэж бодсон. бас өмнөх ерөнхийлөгчтэй ойр дотно гэх ойлголт өгсөн. Эрдэнэтийн асуудлыг хэтэрхий орой гаргаж тавьсан. ер нь амьдралаас тасархай байсан даа.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ganbaa (66.181.160.40)
    mongol ulsiiin parlamentad hamgiiin olon suudaltai ardiin namiiin dundaas ner dewshij bgaa hvn ni iim ch bh gjdee ene bol ardiin namiin oorsdiinh ni aldaa tedend zasgiiin nerhiiig bvren awah bolomj bhad ted namaaraa bvren hvchee daichlan ajillaj chadaaagvid bgaa yum
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.100)
    1 МАН худлаа амлаж ард түмнийг хуурсан ,2 60 тэр бумаар төрийн албан тушаал худалдаж мөнгө хийсэн түүнээ булах гэж элдэв хууль бус үүлдэл хийсэн ,3 МАН аас сонгогдсон их хуралын гэшүүн хүүхэн хүчиндсэн , Энхболдийн нэрийг дэвшүүлсэн нь энэ намыг Эрх мэдэлтэй хулгайч нар ба тэдний бөхс долоогч нарын нам болсоныг ил харуулсан Хятад ээжтэй мөн хотын дарга байхдаан газарын асуудлаар иргэд нэр хүндээ алдсан хүн гэдгийг нь мэдсээр байж бөхс долоогч долдой нар нэрийг нь хүчээр дэвшүүлсэн үнэнийг Хятадын одон тэмдэгтэй өвөг эцгийхээ зурагын гэртээ тусгай өрөөнд мөнх зултай тахин шүтдэг хүн шүү дээ мэддэг үзсэн хүн хэлээд байна Үнэнийг нууж чадахгүй 60тэр бум АН улсад шинжлүүлээд эвлүүлэг биш тасралгүй бичсэн бичлэг гэж мэргжлийн дүгнэлт гэсэн гэсэн үүнийг үгүүсгэх арга байхгүй дээ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАН аас ерөнхйилөгчийн сонгуульд нэр дэвших хүн нь Ц.НЯМДОРЖ байсан шүү дээ. МАН энэ дээр алдсан
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАН ард түмний дунд нэр хүндгүй болсон М.ЭНХБОЛДыг дэвшшлсэн нь буруудсан. намын даалгавар захиалгаар хүчээр гарч ирсэн ч ард түмэн 2 удаа шал мөргүүллээ.Ард түмнийг загнаж зандарч хатуу гараар барьж байгаад гарч ирнэ гэж Хойд Солонгосын их удирадагч шиг өөртөө хэт итгэчихгүй юу
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАН Ц.НЯМДОРЖИЙГ ДЭВШҮҮЛСЭН БОЛ 100 ХУВЬ ГАРААД ИРЭХ БАЙСАН ДАА
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    ok
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    MAN-d ene songuuliar ard tumen 2 dahin dungee tavisan
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    МАН-д ард түмэн итгэл өгсөн үү гэвэл өгч 65 суудлыг харамгүй өгсөөн даанч гараад яав өөрсдөө сайндаа гарчихсан юм шиг ард түмнийхээ үгийг сонсохоо байсан шүү дээ, амлалтандаа байхгүй тэтгэвэрт орох насыг нэмээд л өчнөөн татвар нэмээд л хүүхдийн мөнгийг хасаад л ард түмэндээ наалдацтай юм хийгээгүй тэр нь ялагдал хүлээхэд нөлөөлсөн
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.119.178)
    Үнэнийг бичжээ.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗӨВ ГАНЦ ЮМ БАЙНА (202.131.228.131)
    18-35- НАСНЫХАН ЦАГ ЯМАГТ УТАСТАЙГАА ЯВЖ ХОВ ЖИВ СОНСДОГ АЖИЛ БАРАГ ХИЙГЭЭГҮЙ. ЭНЭ ҮЕИЙНХЭН АЖИЛ ХИЙХ ЧАДВАР БАС ЧАДАМЖ НЬ ИХ МУУ. БҮГДЭЭРЭЭ БОЛ БИШ Л ДЭЭ. ГЭХДЭЭ Л ИХЭНХ НЬ.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • irgen (202.9.42.157)
    hagaldaj yalagdsan tvvhee sanaachee. Amerik ardchilaliin eksportolson gai. Eh nutag ezgvireh urged min chanaraa aldaj bna. Namaar uvchilj bvhniig zalgij hanaagvi uyu. sohroor dagagsad sergeech.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    МАН ЭРГҮҮ ХӨГШЧҮҮЛ ИЙМ Л ЮМ ХИЙНЭ ДЭЭ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.102)
    Toriin 3 ondorlogt zereg zalarhaar shunana gedeg chine uy gesen yg ve ta minee
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      - Бүх хамсаатнуудтайгаа нэгдэж Монголыг хужааруу залах гэж байсан одоо бүтэлгүйтээд үлдсэн суудлуудад нь өөрсдийнхөө хүмүүсийг залхаар нам дотроо хагаралдаж байгаа байх.
      2017 оны 07 сарын 25
  • Зочин (202.9.41.102)
    Jenco sainda bish Enkold muudaa unasandaa. Denduu ih shunaltai baij bolohguide
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • hangai (139.59.237.194)
    ard tumen ene udaa nam bish hunee bodoj songolt hiisen enhbold muu neriig husawch arilahgui shvv dee
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • халиунаа (192.162.242.169)
    МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбоотойдоо
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • халиунаа (192.162.242.169)
    МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбоотойдоо
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.85)
    МАН эдгээр хүмүүс луувирчид хууран мэхлэгч 2 нүүртнүүдээсээ гарсан цагт л дахин нэг мандан бадрах болно. залуучууд нь ухаарч шинэчлэл хөдөлгөөн хийх нь хамгийн зөв зүйл байх
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.85)
    Ийм их мэдээлэл хаанас гараад ирэв ард түмэн 60тэрбум болон мэтгэлцээнийг л мэдэж байгаа. 60тэрбум бол их газар авсан тиймдээч ард түмэн дэмжээгүй байх. ялан гуяа нийлэл улаанбаатар хотын ард иргэд
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (202.72.245.209)
    МАНЫ ЗГ БҮТЭН ЖИЛ МИЭНКЭЭНГ УНАГААХЫН ТУЛД АЖИЛЛАСАН НЬ ГОЛ ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (202.72.245.209)
    МАНЫ ЗГ БҮТЭН ЖИЛ МИЭНКЭЭНГ УНАГААХЫН ТУЛД АЖИЛЛАСАН НЬ ГОЛ ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Иргэн (103.212.116.87)
    Худлаа яривал их л юм бийшдээ?! Хамгийн гол нь Монголын ард тумэн АН-внхны тооцоолж явуулсан арга хэмжээнуудийн ур дунд толгой тархи нь хоосорч ялзарч дууссантай холбоотой ялагдал болсоон. М.Энхболд, Х.Баттулга хоерыг ялгах чадваргуй байна гэдэг бол дээрх гаргалгааг баталж буй хэрэг?! Угаасаа л буурай орныг боловсролоор нь тоглож атгандаа оруулдаг технологийг ашиглах тохиромжтой байдлыг буй болгож чаджээ?!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Гүйцэд бич (202.70.37.34)
    Оюунгэрэлийн төрд насаараа ажилласан хүн тэрбумтан болдоггүй. Энхболд яаж хөрөнгжсөн нь анхаарал татна гэж хэлсэн
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.70.46.207)
    Battulga yalsand medlegiin hemjee n tsahim orchny hureend ergelddeg humuus l bayarlaj suudag baih daa.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    - Хужаагийн шээсийн хийж чадах нь л тэр байсан байхгүй юу. Одоо улс төрөөс бүр мөсөн гарвал таарна. Идсэн мөнгөөрөө энэ насандаа байтугай лам хард үзүүлээд хойд насандаа өвлүүлээд үлдээсэн ч хангалттай илүү гарнашдээ. МАНаас зөв шударга хүмүүсээ гаргацгаая
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    M.Enhbold chin ah dyy hamaatan sadan 20 garui hyniig darga bolgoson baina lee shdee,tegeed ednii namiinhan busad bygd tegsen geed bodohoor uls yaj hogjih ve dee, ger bylee l ood ni tataj baigaa hymyys
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.92)
    М.ЭНХБОЛД ХҮМҮҮСИЙГ ДАРАМТАЛЖ ӨӨРТӨӨ САНАЛ ӨГҮҮЛЭХ ГЭЖ БАЙЖ ИХ АЛДСАН ДАА.БИ АМРАЛТЫН ӨДӨР УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ 2 ЗАЛУУТАЙ ЦУГ ХАШАА БАРЬЖ БАЙСАН ЧИНЬ ДАРГА НЬ УТАСДААД ЭНХБОЛДЫН ТУХАЙ БИЧСЭН ЮМАН ДЭЭР ЛАЙКА ДАР ГЭЖ ДАРАМТЛААД Л .
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.191.102)
    боловсролгүй, гэр бүлийн тогтворгүй, худалч байдлыг дэвэргэсэн арай л дэндүү муу сонголт байлаа
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин (27.123.212.130)
    Сайн тунгааж , зөв сонголт хийх боломжгүй байсан гэдэг үнэн бна
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • иргэн (27.123.212.130)
    Ард түмэнд сайн тунгааж , зөв сонголт хийх боломж байсангүй
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (146.185.171.157)
    Баттулга -ын ялах шалтгаан гэвэл Энхболдын 60 аар л байх гэж хувь хүний үүднээс харж байна.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (146.185.171.157)
    Энхболд бол 60аасаа болж алуулсан шүү дээ.. үүн дээрээл тоглолт хийлгэсэн
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • иргэн. (43.228.130.85)
    Угаасаа тодорхой ш дээ 60 тэрбумаас болж ялагдал хүлээсэн ш дээ иргэдийн дургүйг мөн ч их хүргэсэн дээ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин. (43.228.130.85)
    Энэ бол зөвхөн Энхболдын ялаглал биш МАН намын хүний хувьд өмнөөс нь нүүр байтугай бөгс улайхаар байгаа байхгүй юу Мөнгө биш ард түмний үнэ үзэл бодол илүү үнэ цэнэтэй шүү
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • sty (85.203.7.35)
    ardiin nam ylagdsanaas bolj dahin neg asuudal garch irj bn ardiin namiiin nam dotorh hagaral odoo ehlej bn namiiin baga huralaar heniiig namiin dargaar songoh we gedeg asuudal vvnees bolj ardiin nam dotorh hagaral ard irgeded il oblj bn
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Tushee) (207.154.212.59)
    Mongolchuud chingis bond gj chuutei aitai 1.6 say am dollariig bosgoj chadsan. Getel Jenko 1.1say am dollariin offshortoi. M.E hze hzenees yrigdaj irsen 60terbumiin heregtei, hze ch etseslej shiidegdej bgagui. Iim 2 hunees a-giin u-giin b-giin ce gj argaa barahdaa songochihood surtei haritsuulah hereg bgach yumu gui ch yumu
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • hangai (208.123.223.254)
    ene yronhiilogchiin songuliar humuus nam bish hunee bodoj songolt hiisen. sain neriig husewch olohgui muu neriig husawch arilahgui yumdaa
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Хүрэлсүх (122.201.23.226)
    Хүрэлсүхийг дэмжье
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • Хуралсуга
      Йороодьрог
      2017 оны 07 сарын 25
  • Уншигч (122.201.23.226)
    Хүрэлсүх харин зангарагтай хүн гэж хардаг. НАмын дарга болох чадвартай ч байх үеийн залуугаа дэмжнээ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • haliunaa (185.89.248.35)
    enhbold ooroo ooriinhool buruu buhniig maltsan hun shvv dee. ugsaa garal ugsaa 60 terbum metgeltseen geed bvhiil zuils ehnboldiig buruutgaad baisan
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Saruul) (207.154.212.59)
    Yag unendee songoltgui songuuli bolson. Ard irgediin dund ed naraas uur hun bsngu yu gsn halaglal ih bsn. Tgd l etssiin shiidwer ni M.E bsnaas Jenko ni arai dr yumda gd l sanalaa ergelzen bain ugsun. Yaltachgui unen ene l bn.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Түшиг (202.170.68.38)
    Баттулга сайндаа ялсан биш Энхболд муу ажилласандаа ялагдсан биш муу нэртэйгээсэ болж ялагдал хүлээлээ
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Nomin* (208.123.223.254)
    Unagasan bish uruu l unagaax shaltgaanaa xiisen shdee Ter 60n terbum ntr geed uchnuun bulxai n ilree bizdee.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ERGEE* (128.199.226.56)
    Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gegcheer l yum bolsishde ugasa. Unagasan gex ymarch vndeslel baixgvi. Awax yostoi shangaa awsan ugasa
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • нэгэн хүн 1 (138.68.108.44)
    Х.Баттулга бүхий л хүчээ сошиал орчинд хандуулж, үүгээрээ ч амжилт олж чадав. Үүний үр дүнд “Би М.Энхболдыг дэмжиж байна” гэж хэлэх эр зоригтой хүн сүүлдээ бараг л олдохоо байсан гэхэд болно.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • хэн нэгэн 1 (138.68.108.44)
    Ц.Сандуйг Нийслэлийн Иргэдиййн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьж, өөрийнхөө нутгийн Су.Батболдыг Нийслэлийн засаг даргаар томилсон томилгоо хотынхны төдийгүй намынхных нь дургүйг хүргээд байлаа. Харин Х.Баттулгын хувьд бүх зүйл өнгөрсөн цаг дээр бий. Тиймээс түүнд алдах юм бага, олох зүйл ихтэй сонгууль боллоо.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • leo (43.228.130.85)
    МАН ялагдсан намынхаа нэр хүндийг Энхболд унагаасан.60 тэрбумын эзэд гэдэг нь тодорхой шүү дээ.Эцсийн эцэст ялагдалын шалтгааныг МАН өөр хүнээс хайгаад хэрэггүй 60 тэрбумын эзэддээ хариуцлага тооц
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • Oei
      Чи битгий хуц аа.
      2017 оны 07 сарын 25
  • Зочин (202.179.25.135)
    yaj garch irseniig ni bodohoor odoogiin ernhiilegch gegdeh huniig hundleh geheer arai l sonin sanagdaad baigaa yum da
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • зочин ц (188.226.148.206)
    Энхболд одоо суудалаа хүлээлгэж өгөөд хариуцлага аа хүлээ.Ялагдалаа өөр хүн рүү чичих гээд байх юм
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Иргэний индэр (43.228.130.85)
    МАН ялагдсан намынхаа нэр хүндийг Энхболд унагаасан.60 тэрбумын эзэд гэдэг нь тодорхой шүү дээ.Эцсийн эцэст ялагдалын шалтгааныг МАН өөр хүнээс хайгаад хэрэггүй 60 тэрбумын эзэддээ хариуцлага тооц
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • J (69.31.101.3)
    MAH enhbold bish Battulgatai ene zeregtsex huniig namaasa devshuleh bsan enhboldoos iluu jinhen mongol er hun MAH dotor zunduu shuu de uuriinhuu hiiseniig bish busadiin hiigeegui l humuusd heleed bsn ni enhboldiin ylagdah shaltgaan
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Үнэн юм байна шүү
      2017 оны 07 сарын 25
  • w (188.166.73.9)
    enhboldiin ner hund uneheer muu hiisen buteesen zuil bhgui bolhoor hench tuuniig songoh ve de
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • 1 (103.10.21.81)
    энэ бичсэн нийтлэл хэнд хэрэгтэйн, амьдралын үнэн дүр төрх гэж энэ за юу
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    11 цаг 34 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    11 цаг 37 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    11 цаг 40 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    13 цаг 53 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    15 цаг 15 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    15 цаг 18 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 52 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    15 цаг 57 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    16 цаг 0 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 цаг 10 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    16 цаг 39 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    16 цаг 45 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    16 цаг 56 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    16 цаг 58 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    17 цаг 44 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    18 цаг 29 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 29 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    19 цаг 8 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    19 цаг 24 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК