зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын эсэргүүцээд буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бусад намуудын удирдлага юу хэлж байв

2017-7-26
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав. Харин эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулах "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ Төрийн ордонд зохион байгуулсан. Тэгвэл АН-ын эсэргүүцээд буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тухайн үед улс төрийн намуудын удирдлага ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

 

                 

Б.Зоригоо: Улс төрийн намуудаар хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол уучлаарай шүү  

 

Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: 1992 оны сонгуулийг хэдэн сум, нэгдлийн дарга нар сууж байгаад гаргачихсан. Өөрөөр хэлбэл модон морьтой болчихсон учраас өөрчлөх нь зөв. Улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулах ёстой байсан болов уу. Тэд өөрийн гэсэн үзэл баримтлал, концевцтэй орж ирэх байсан. Гэтэл өчигдөр урилга өгөөд өнөөдөр материал тарааж өгч хэлэлцүүлсэн төдий нэр зүүх гэж байгаа бол ёстой уучлаарай шүү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Үүнд бид эргэлзэхгүй байгаа. Энд болохгүй зүйл байгаа.

 

Харин гоё сайхан хэллэгээр ард иргэдийн амгалан тайван, эрх чөлөө гэх мэт сайхан зүйл бичсэн ч дарга нарын эрх мэдлийн хуваарилалтын талаарх заалтууд л энэ өөрчлөлтөд орсон байна. Аливаа улсын үнэт зүйл нь ард түмэн байдаг. Гэтэл үндсэн хуулийн нэгийн нэгдүгээр зүйлд монгол хүн Монголын Улсын баялаг гэдэг үг яагаад байж болохгүй гэж. Энэ заалтыг оруулж болох байсан. Гэтэл дандаа дарга нарын эрх мэдлийн талаар заалт оруулчихсан байх юм. Мөн Монгол Улсын газар нутгийн тухай заалтыг яагаад оруулж өгөөгүй юм бэ. Монгол хүн байхгүй бол Монгол Улс гэж хэн нэрлэх юм. Монголын газар нутаг байхгүй бол биднийг хэн монголчууд гэх юм бэ. Тиймээс эдгээр заалт, өөрчлөлтүүдийг оруулах ёстой байсан юм болов уу.

 

Үндсэн хуульдаа алдаа завхрал гараад байгаа Сонгуулийн хуулийн завхарлыг тусгаад хуульчлаад өгөх хэрэгтэй. Манай улсад сонгуульд болохгүй байна гэж байгаа. Монгол Улсад хамгийн их өөрчлөгдсөн хууль бол Сонгуулийн тухай хууль. Гэтэл сайжирсан нь хаана байгаа юм. Хэрвээ өөрчлөөд сайжирдаг байсан бол өөрчлөөд сайжрахгүй байгаа хуулийг Үндсэн хуульдаа давхар тусгаж өгөөд тодорхой хэн ч өөрчилж болдоггүй дураараа эрх мэдэл авсан олонх нь шийддэггүй. Өнгөрсөн хавар бид АН-ынхан та нар дарвалзаж байгаад МАН-д арьсаа хуулуулав аа гэж хэлж байсан. Харин өнөөдөр есүүлэхнээ сууж байна. Үнэхээр хохь нь. Энэ мэт Үндсэн хуульд төрийн албан хаагчдыг улс төрийн намуудыг гишүүнчлэлгүйгээр хуульчилж өгөөч. Түүнийг нь улс төрийн намуудын тухай хуульдаа олигтойхон шиг өөрчлөхгүйгээр явуулаач. Манай танай гишүүн гэж л холиж солиод байгаа болохоос Монгол Улсын хөгжлийн төлөө сайн, муу юм хийсэн гэдгээр нь халж солихгүй байгаа шүү дээ.

 

Та бүхний тарааж өгсөн энэ өөрчлөлт чинь ямар нэгэн үзэл санаа алга. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахын тулд бүтэн жилийн хугацаанд мэргэжлийн инстетиуци, хуульчид, Монгол Улсын төлөө санаа зовдог хүмүүс нийлж байгаад нэгдсэн нэг драпт гаргаж байгаад түүнийгээ иргэдэд нээлттэй хэлэлцүүлээч. Энэ бүхнийг анхаарч ажиллавал бид бүхэн хамтарч ажиллахад бэлэн байна.

 

Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь монголын баялагийг хувааж идэх гэсэн арга

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: “Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь монголын баялагийг хувааж идэх гэсэн арга. Өнөөдрийн баячууд их мөнгөтэй болчихсон учраас та нарыг дарамталж байгаа. Энэ нь бодит байдал. Үүнд социал демкрат нам хоёр дахь удаагаа хөтлөгдөн оролцож, үндсэн хуулийг өөрчлөхөд гардан зохион байгуулж байгаагаа болих хэрэгтэй. Та нарт ёс суртахууны эрх байхгүй. Үндсэн хуулийн гацаа нь дордсон долоон өөрчлөлт юм байна гэдгийг бид өнөөдрийн хэлэлцүүлгээс ойлголоо. Гацаагаа гаргачихвал АН, МАН, монголын ард түмэнд ямар ашигтай байх юм бэ.

 

Эхлээд дордсон долоон өөрчлөлтөө буцаацгаа. Олон улсын байгууллагууд танай Засгийн газар үндсэн хуулийн бус Засгийн газар байна гэдгийг хэлээд байна. Яагаад гэвэл үндсэн хуулийн цэц нь танай Засгийн газар бишээ гэж хэлээд байхад та нар сонгоод хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийлгээд байна. Энэ нь яваандаа аюултай. Өөр хүчин Засгийн эрх авах юм бол та нарын Рио тинтотой хийсэн гэрээг чинь цуцалчихаж болно.  Яагаад гэвэл Үндсэн хуулийн 6.1-д ард түмнээс асуух ёстой гэж заасан байна.    

 

н.Төмөрбаатар: Брэнд болсон хуулиа самраад хаячих юм бол МУ-д улс төрийн тогтворгүй байдал үүснэ

 

Судлаач Төмөрбаатар: Монгол Улсад тогтвортой байгаа ганц хууль нь үндсэн хууль. Улс төрийн тогтвортой байдал, Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгийг харагдуулж байгаа зүйл бол энэ. Ганц тогтвортой байгаа цонх хагалахгүй хийсэн хууль гэж брэнд болсон хуулиа самраад хаячих юм бол Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. АСЕМ ирээд танай эдийн засгийн, улс төрийн хямрал чинь улс төрийн булчимгүй үйлдэлээс чинь гарч байна гэдгийг хэлсэн. М.Энхболд дарга бадар гуйгаад явахад нь “Та нар гаргасан шийдвэртээ үнэнч байдаггүй учраас бид та нарт яаж итгэх юм бэ” гэж хэлсэн байсан. Бид нар Монгол Улсын иргэн хүн болохоор та нарын ард бас ичдэг.

      

Ц.Шинэбаяр: Засгийн газарт бүх эрхийг өгнө гэдэг нь маш аюултай

 

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр: Үндсэн хуулиа өөрчлөхийн өмнө энэ ҮХ нь үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, зорилтоо биелүүлсэн эсэхийг дүгнэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улс хөгжлийн ямар чиг зам дээр очиж, ард түмэн ямар ололт амжилтыг хүтэх үү гэдэг концевц нь тодорхой бус байна. Зүгээр л зөвлөлдөх нэрийн дор УИХ, Засгийн газрын бүтцийн хүрээнд яригдсан зүйлийг өнгө засал хийсэн төдий Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгааг нь эсэргүүцэж байна. Засгийн газарт бүх эрхийг өгнө гэдэг нь Засгийн газар гадныханы захиалгат даалгаврыг УИХ-д оруулахгүйгээр шийддэг болгох гэсэн санаа яваад байна гэж харж байгаа.

 

Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй

 

ТТЭНН-ын дарга асан Г.Уянга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох ёстой. Сум, дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонговол нийт 500 гаруй депутат бүрдэнэ. Ингээд энэ депутатууд 2020 онд Үндэсний зөвшилцлийг бүрэн хангаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

 

Л.Гүндалай:  Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан

 

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай:  Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг би их сайн болсон гэж боддог. Хүний эрх, эрх чөлөө, төр хувь хүний хоорондох харилцаа, хувийн өмчөө зааж өгөөд ер нь үндсэн юмнууд нь орчихсон. Үүнийг үргэлж өөрчлөөд байх шаардлагагүй. Гэхдээ 25 жилийн хугацаанд ялангуяа Засгийн газрын тасралтгүй явах үйл ажиллагаанд зарим нэгэн гадаа үүсэх зүйлүүд гарч байсан. Тэрийг бол дордсон долоо гэж хүмүүс яриад байдаг би бол үгүй байх гэж боддог юм. Жишээ нь, Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайдаа оруулахгүй гацаагаад суучихдаг зэргийг болиулсан гайгүй заалтууд болсон гэж боддог. Хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тулгуур зарчмууддаа л хүрэхгүй байх ёстой. Төрөөс хүнийг дарангуйлахгүй байх хууль байвал дэмжинэ. Бусад жижиг гацаа үүсгэсэн зүйлсийг арилгах нь зүйтэй юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд харагдсан гацаад байгаа юмнууд бий шүү дээ. Ерөнхийлөгч жишээлбэл, шүүгч нарыг томилдог. Яагаад шүүгч нарыг тэр хүн томилох ёстой юм. Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан. Одоо санал болгож байгаа өөрчлөлтүүд ч гацааг арилгасан, амьдралд нийцсэн зүйл харагдаж байна.

 

Г.Ганбат: Үндсэн хуулийг маш нухацтай боловсруулах ёстой

 

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард түмэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлтэд тохирсон өөрчлөлт хийгээд ирэхээр эсэргүүцэх юм байхгүй. МАН долоо хэмжиж нэг огтолно гэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт процессын шинж чанартай байна. Үндсэн хуулийг маш нухацтай боловсруулах ёстой. Эрдэмтэн мэргэд, ард түмэн, улс төрийн намуудын оролцоог хангах хэрэгтэй. Ил тод нээлтгэй хиймээр байна.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • ман-ын бөгс долоогчид (150.129.143.199)
    сонгуульд ордоггүй орсонч ЭХНЭР ХҮҮХДЭЭС НЬ өөр санал авдаггүй намуудыг татан буулгахаар үндсэн хуульд заах ёстой. дахиад л нам байгуулна биз
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Turuu (66.181.177.191)
    Mongol uls 2 saya hurehgui songogchidtoi 24 namtai namd ni huvaaval neg namd 100 myanga garui hun onoogdoj baina . Neg nam ni 100 myangan gishuun elsuulchihvel songuul gej baihgui boloh yam bna l da
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Сүндалай (202.179.24.234)
    Гүндалай голтой юм ярьжээ. Энэний толгойд хааяа нэг овоо санаа ордог л юм Онгирчихов доо.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • 0000 (103.10.23.78)
    Зуун ямаанд 60 ухна нэж хүүхэд голдуу 3 саяа хүнд ямарч олон нам бэлээ дээ Монгол улсад олон нам байх нийгэмийн тийм олон эрх ашиг байхгүй Нам жэнхэн утгаараа байяа гэвэл 1,, Ажилчи, Малчин , Тариачин , Хувийн хөдөлмөр эрхлэгч , нарын эрх ашгийг хамгаалсан нам байх АМТНН 2,,Хөрөнгөтний нам ,ХНН,,3 ,,Ажилгүй орологүй ядуусын эрх ашгийг хамгаалсан нам Нам гэдэг байгуулагын үндсэн утга энэ юм Одоо Монголд үндсэнутгаараа байгаа нам бол Буянгийн Жаргалсайханы байгуулсан Хөрөнгөтний нам юм Б НН Нөгөө нэг нам нь Цоц дек ононоор яваа МАХН юм энэ нам өнөөдөр АМТННийн- үүрэг гүүцэгтгэж байн Өнөөгийн МАН ба АН нь тодорой эрх ашиг үзэл бодол онолын ямар ч зүүлгүй хэдэн хуйвалдагч нар ард иргэдийг хоосон амлалт худлаа үгээр хуурч төрийн эрх мэдлийн булаадаг мэхэт хулгайч нарын нам болсон
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • ХУУЛЬЧ (139.5.216.162)
    МАН- ЫН ОЮУНЫ ЧАДАМЖ МУУТАЙ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ БАЙГАА ЭНЭ ЦАГ ДОР ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БУЙ ҮНДСЭН ХУУЛИНД ГАР ХҮРЧ БОЛОХГҮЙ !!! МАН 60 -Н ТЭРБУМЫН СХЕМИЙН ИВЭЭГЧ , НАЙРУУЛАГЧ , ГАРДАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙНХЭЭ УЧРЫГ ЭХЛЭЭД ОЛЖ МАН - АА ШИНЭЧИЛЖ АВ!!!
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.141.243)
    ХӨӨРХИЙС ЯМАРЧ ТЭМЦЭЛГҮЙ ХАЧИГ ШИГ АЛЬ НЭГНИЙ ОЙМСОНД ХАВЧУУЛАГДАЖ ЯВДАГ ЭДГЭЭР НӨХДИЙГ НАМ ГЭЖ ХЭН ҮЗЭХ БИЛЭЭ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Иргэн (103.26.193.107)
    60 тэрбум, оффшортонгуудын асуудлуудыг бүрэн шийдэж дуусгаж байж үндсэн хуулиа өөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол наадуул чинь өөрсдийнхөө арьсыг хамгаалсан зүйлүүдийг яаж ийгээд л оруулах болно. Одоо юундаа яарах вэ. Бүх сонгуулиуд өнгөрсөн.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Х.Баттулга , Зика 2 улс орныг самрах оролдлого хийж байна шүү, хүмүүс ээ, болгоомжил, хохирогчид нь жирийн иргэд бид шүү
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.78)
    Энэ их хурал Үндсэн хуулийг нэг мөр өөрчлөх биш Эрх мэдэл бүхий хулгайч МАНАН бүлэглэл өөртөө зориулсан засвар хийх гэж санаархаж байна Ард иргэдээ бүү хуурт
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Боловсролгүй Ерөнхийлөгчийг маш муу зүйл хийхээс нь өмнө хязгаарлаж жинхэнэ СИМБОЛ болгоод өгөхийг иргэд бид хүсэж байна.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.42)
    ҮИЛ АЖИЛГААГАА ОЛОН НИИТЭД ЯВУУЛЖ ЧАДАХГҮИ НАМУУДЫГ НАМ ГЭХ ҮҮ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin (66.181.184.242)
    Mongol ulsaa baiguulaltssan mundag hkuulichdiin ugiig l sonsono ard tumen ene ybz buriin namiin ner zuusen teneguudiin ugiig sonsokhgyi, dandaa hkeruul odoo boliochee, Uyanga, Gunbalai , bugd boli..
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.181.23)
    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.41.234)
    UURCHLUHGUI ZA YU HUTSVAA MAN
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (178.62.48.28)
    Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихэсгэж УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байхыг хориглох хэрэгтэй тэгэж байж төрийн алба тогтвортой байна. УИХ Засгийн газрыг нэг нам авсан тохиолдолд хориг тавьж буруу үйлдэлд нь хазаар зөв үйлдэлд нь ташуур өгөх хүн төрийн тэргүүн Ерөнхийлөгч байх ёстой. Нэг нам үнэмлэхүй олонх болсон тохиолдолд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулж болохгүй ашиг сонирхолын зөрчилтэй өөрчлөлт болно урд дордуулсан өөрчлөлтийг МАН дангаараа хийсэн туршлагатай
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Ийм боловсролгүй ерөнхийлөгчийн эрхийг бүүр хязгаарлах ёстой шүү
      2017 оны 07 сарын 26
  • Зочин (202.9.42.38)
    Уянга ичээч. Бусдын намын нэр бариад
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Уянга бол зүгээр л хэн их угаадас өгнө түүнийг л долоож хуцаж өгдөг нохой шүү дээ. Түүнд шударга, үнэн, чигч үзэл гэж огт байхгүй. Зүгээр л нэг муу хөлсний хүүхэн.
      2017 оны 07 сарын 26
    • Uynga
      UyngA umnuh 4 jild undsen huuli uurchluh heregtei geed zutgeed baisan. Odoo uurchluhgui gej medreltej baigaa ymaa daa. Mun ch tuilbargui ymaa
      2017 оны 07 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 6 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК