Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Элчин сайдыг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх

2017-7-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.

 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу бичиг өгөв.

 

Хариу өгөх тухай уг албан бичигт:

 

“Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

 

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • ЦУӨ (66.181.165.246)
    ГӨЛЧГИЙ З.ЭНХБОЛД ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЮМ УУ?
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    З-г би хүндэлдэг. гэхдээ наадмаар зарлиг уншснаас нь хойш бол үгүй болсон.
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.112.3)
    ерөнхийлөгч одоо зарлиг гаргадаг юм бол шууд л гаргаач дээ гаргадаггүй л болоод наагуур нь энхболд нь бичиг бичээд хэрүүл болоод байгаа юм биш үү ядаргаатай юм бэ өөр хийх ажил байхгүй байна уу ерөнхийлөгчөө ард түмэн чинь хуцүү л амьдраад байна та болохоор ерөнхийлөгч болуутаа л хэрүүл хийгээд хүн огцруулна гээд унах юм
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    АН-ы авилга хулгай дээрмийн загалмайлсан эцгүүд урьд нь Энхбаярыг авилгын загалмайлсан эцэг болгон зохион байгуулалттайгаар дэвэргэж өөрсдөө ард нь нуугдаж хоцорсон шиг одоо с.баярыг араас нь оруулж эхэллээ. бас ми.энхболдын 60 тэрбумыг өөрсдийн идсэн 6 их наядаас илүү дэвэргэж хонжоо хийлээ. МАНгар энхболд үүнд нь сайхан зөөлөн мантуу болж АН-уусын хошного руу өөрөө гулсаад орчихлоо
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (188.64.247.34)
    amjilt 5 tolgoig hujaatai niileed odjargal cv nar yg samrah geh baihad ni boliulj ard tvmend avch vldsen achtan z.enhbold or amjilt hvsie
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • зочин (119.40.100.142)
    З. ЭНХБОЛД улс эх оронд хэзээ ч сайн юм хийж байгаагүй. Дандаа хүний мууг ярьж бусдын мууг үзэхийн тулд ухаж төнхөн, гүтгэн доромжлож байдаг. Нам эвсэл, улс нийгэм, найз нөхдийн ч хагарал задралыг эхлүүлдэг маш муу энергитэй, хүйтэн царайтай ёозгүй хүн дээ. Энэ хүн Женкод удаан хань болж чадахгүй л болов уу.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Хүн
      Чи гошног долоогч юу мэдэх юм долоож мэдэх өх
      2017 оны 07 сарын 26
  • zochin (188.64.247.34)
    tsolmongoo zailuul. iim chadvargvi . 60 ter bum iin shiidveriig bielvvlj mongol turiin suudliig hudaldah avsan ergvvv dagz . ys gordison ulun nihoi bolohoo haruullaaa. .. vter tvrgen tseerlvvl turiin huuliar. . me ovogtiin zeentser luuhaaniii hurliiz bololtoi
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Tsolmon metiin hymyys mongoliin huvi zayag haashaach ergyylj medne, toroos zailuul !!!!!
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Ter Tsolmongoos ard tymnii medleg ondor, Tsolmong ogzruul gej heleed baina shdee,,,bichsen umiig ni haraarai bidnees asuuj baich geh shig hogtson baina lee shdee,,,,
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    үхсэн баасны албан тоот. тамгын газартаа даргаа хийгээд яв хө
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • ХУУЛЬЧ (202.131.228.131)
    ЭЦЭГ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЕРӨНХИЙЛЕГЧИЙН ТУХАЙ ХУУЛИНД ЗААСАН БАЙНА ТЭГЭХЭЭР З.ЭНХБОЛДЫН АЛБАН ТООТ НЬ БОЛНО ГЭСЭН ҮГ. ЕР НЬ БОЛ УРЬД НЬ ИНГЭЖ ХУУЛЬ ХЭРЭГЖЭЭГҮЙТЭЙ Л ХОЛБООТОЙ ХҮМҮҮС ЯЛАНГУЯА ДАНДАА НЕТЕД ОРДОГ ЗАЛУУЧУУД ОЙЛГОХГҮЙ НЭГ ТАЛ РУУГАА ХЭЛБИЙГЭЭД БАЙНА ХУУЛИА УНШ.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.81)
    Татах эсэх нь шууд Еренхийлегчийн мэдэлийн асуудал З.Энхболд мэдээд цаад мангараа денгеед байна.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    АН-ы энэ атигар хүүр их хэрүүлч . жаахан албан тушаал авахаараа л авгай царайлж хялалзаад завьж нь хөөс сахраад хэцүү өт болчихно.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (31.10.152.217)
    Цолмон албан тушаалаа худалдаж авсан биздээ.Тэгээл шархаа нөхөж чадаагүй юм чинь буруу бүхнийг цээжээрээ хамгаалж байгаалдаа.Сольмоор л нөхөр байхаадаа.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.42)
    БАЯРЫН ӨГӨР ТОЛГОИГ АВ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    хуулийг гуйвуулж хулгайч нарыг хаацайлахаа болиочээ МАН гаруудаа
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зояин (27.123.214.106)
    З . энхболд ИХ - н дарга байсан гэхэд итгэхэд бэрх мунхаг хүн юм аа . Их хурал зөвшилцөнө гэдэг нь засгийн газраа ажиллуулж судлана гэсэн үг . Үүнийг зохицуулсан хуулийг Цолмон дарга тайлбарласан байналээ . Мэдэгдээд шийдвэрлэх , зөвшилцөх гэсэн үгүүд ҮХ - д салаа утгагүй хэрэглэгдсэн бгаа
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.132)
    хэрүүл хийхээр тийм бүрэн эрхтэй л юм бол зарилгаа гаргаач татаа ч хувалзаа хялар гөлгөө
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо Түгээх 2017-07-26 141609 - Улс төр ochirhuuМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болголоо гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болгосон байна. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монго
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.132)
    Энхболд гэдэг хүн хэрүүлээс өөр юм хийгүй юм байна. өшөө авалт авахаар л жиллаж эхэллээ. ман хан зоригтой бай нохой жилиийн сүүлчээр наад нохойгоо эзэнтэй нь огцоруул .ман хулчигаруудаа
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (178.62.48.28)
    Хуулиа мэдэхгүй ойлгохгүй хүмүүс Хууль тогтоох байгууллагын Тамгын газрыг яаж даргалах вэ ийм хүмүүсээс зөв хууль гарах уу хурдан наад нөхөрөө соль. Элчин сайд Монгол улсыг төлөөлж гадаадад суудаг болохоос Засгийн газар УИХ-ыг төлөөлдөггүйг ойлгохгүй сонин юмаа. Засгийн газар огцордог томилогддог субьект тэгэхээр Элчин сайдууд Засгийн газрыг дагаад огцороод томилогдоод байх ёсгүй. Аль улсад байдаггүй хачин юм бичээд суугаа УИХ-ын Тамгын газар ичээсэй хууль тайлбарлах эрх ч УИХ-д байхгүй Хуулийг Дээд Шүүх л тайлбарладаг
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.66)
    З,ЭНХБОЛД улс эх оронд хэрэгтэйюм хэзээ ч хийж байгаагүй дандаа хүний мууг ярьж ухаж байдаг ,эсвэл хагарал задралыг эхлүүлдэг муу энергитэй хүйтэн царайтай ёозгүй хүндээ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.26.44)
    МАН СБаярыг хамгаалж хаацаалах тусам Иргэд олон түмний дургүйцлийг улам хөдөлгөж МАН-ыг улам муухай харагдуулах болно гэдгийг сайн мэдмээр юмаа,
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    Зи бол номер 1 хорлон сүйтгэгч шүү, өнгөрсөн 4 жил яаж хүний сэтгэлээр бүгдийг үймүүлж, улс орныг мтнь юу болгосныг хардаа,, Баттулгын том алдаа бол энэ Зика юм даа, яах аргагүй
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.225.249)
    Ene zika gej hort birusiis mongoloos minii zailuulaad ogoh burhad baidag bolov uu AN gudamjind gargasan odoo MGL ulsiig suuruuleheer chichireed dairaad baih uym ajil huuhgui zovhon heruul zarga l hiine oodtei neg ch ug helehgui
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    гарамгайбаатар с.эрдэнэ фортуна батбаяр батүүл чулуудай алтанхуяг дэнзэн сайханбилэг баярцогт монгол банкны золжаргал нар цагаадах уу?
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      эд нар бас шалгуулах нь зөв шүү. Ерөнхийлөгчөө улсын төлөө ажиллаж байгаа болохоос намын төлөө биш шүү гэдгээ анхаарч ажилларай.гэхдээ гол хийх ажил нь шүүх цагдаа биш Монгол улсынхаа гадаад харилцаа ард түмний эв эе шүү
      2017 оны 07 сарын 26
    • Зочин
      Монголын хамгийн их мөнгө улсаас хулгай хийсэн гэмт хэрэгтэнгүүд дээ, эд нар
      2017 оны 07 сарын 26
  • Дарь (66.181.160.15)
    Мөн дөө! Гайгүйгээ шоронд хатааж, Гайтайгаа наранд жаргаах нь та нарын хүсэл.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.112)
    Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлээч дээ. Хэрэгтэй хэрэггүй тоот шиг юм шидэлцэж цаг алдахаар . Хуулийн хүрээнд хэн хэн нь ажилла.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.131.228.20)
    Цолмонг ажлаас нь халж мэдлэг чадвартай хүн авч ажиллулах шаардлагатай байна. Хууль мэдэхгүй новш тэнд суух шаардлагагүй болно.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Баярыг буцаан авчирч шоронд хий (202.9.40.188)
    Баяр шиг амилсан чөтгөрийг бол буцааж татах нь маш зөв. 5 хүний амийг хөнөөсний төлөө эргүүлж татах байтугай шоронд орох ёстой. Тэр идэж уусан, монголын ард түмнийг ямагт дорд үзэж, элэглэн шоологч тэр этгээдийг авчирч шоронд хийх нь зөв. Ихэмсэг дүрээр бүх муугаа нуухыг хичээдэг өөдгүй новш
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Баярыг буцаан авчирч шоронд хий (202.9.40.188)
    Баяр шиг амилсан чөтгөрийг бол буцааж татах нь маш зөв. 5 хүний амийг хөнөөсний төлөө эргүүлж татах байтугай шоронд орох ёстой. Тэр идэж уусан, монголын ард түмнийг ямагт дорд үзэж, элэглэн шоологч тэр этгээдийг авчирч шоронд хийх нь зөв. Ихэмсэг дүрээр бүх муугаа нуухыг хичээдэг өөдгүй новш
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Баярыг буцаан авчирч шоронд хий (202.9.40.188)
    Баяр шиг амилсан чөтгөрийг бол буцааж татах нь маш зөв. 5 хүний амийг хөнөөсний төлөө эргүүлж татах байтугай шоронд орох ёстой. Тэр идэж уусан, монголын ард түмнийг ямагт дорд үзэж, элэглэн шоологч тэр этгээдийг авчирч шоронд хийх нь зөв. Ихэмсэг дүрээр бүх муугаа нуухыг хичээдэг өөдгүй новш
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.9.43.112)
    Терд ажиллаж байж ундсэн хуулийнхаа агуулга ундсэн зарчмийг мэдэхгуй намынхаа даалгавар даргынхаа эрхшээлд орж ундсэн хуулийг зерчиж еренхийлегчийн бурэн эрхэд халдан нохойд барьдаг мод болсон Цолмонг терд шургасан улаан хамгаалагч гэж ойлголоо.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.186.241)
    Энэ нэг амьтан хаа явсан газраа хэрүүл уруул хийж уур амьсгалыг бохирдуулж явахийн. Яасан ханадаггүй хэрүүлч вэ? Дуртай ажил нь юм бллов уу даа.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Энэ өөрөө идэж уухгүй, хаагуур нь явхав, яравгар мөртөө шударга хэлж чаддаггүй л биз дээ
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Манайх хуулийг цагаан дээр хараар юуг гэж бичсэн түүнийг шууд хэрэглэдэг Ром Германы эрх зүйн системд багтсан орон. Хүн болгон өөрийн дур зоргоор хуулийг ийм тийм гэж ярьдаг гаж тогтолцоо бий болсон. Хууль тайлбарлах эрхтэй субъект юуг гэж тайлбарласан бна түүнийг л мөрдөж явах ёстой.
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.29)
    буцаагаад албан бичиг илгээ, Зи-г Үндсэн хууль тайлбарлагч этгээд биш болохыг ойлгоно уу, гээд
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Монголынхоо ундсэн хуулиа чи уншиж узсэн уу Тайлбар хийх естой бол тайлбарлана шуу дээ Терд луйвараар орсон Цолмон мэт нь хоосон толгой хуний гарын аяаар хеделдег мануухай гэдгээ харуулсан енге менгений наймаачин байхыг угуйсгэх аргагуй МАН-н залуус но-той ноцтой
      2017 оны 07 сарын 26
  • Зочин (202.179.27.42)
    ТАТАЖ ШАЛГА
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.41.234)
    TEGEED SHUUD TATCHIHGUI YUGAA HIIJ IH HURAL RUU BICHIG YAVUULSAN YUM BE ZI DARGAA. TSOLMON BATSAAN YU BE
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • oooo (202.9.43.104)
    Zi ch zangaragtai .ulsiin mungunuus yum husaagui hun hunii umnuus bardam duugarch chadah yumaa. Odoogiin turiin tolgoid baigaa hulgaichid bugd neg negendee yum helj chadahaa baisan bie biendee baritsaalagdsan hognuud baidag shde
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    7 цаг 8 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    8 цаг 38 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    9 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    10 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    11 цаг 4 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    11 цаг 29 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    12 цаг 17 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    12 цаг 37 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    12 цаг 53 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    13 цаг 13 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    13 цаг 19 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    13 цаг 51 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    14 цаг 49 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    15 цаг 58 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    16 цаг 14 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    17 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    17 цаг 49 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    18 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    18 цаг 26 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК