
"Лондон 2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа өнөөдөр
болох юм байна. Манай улсаас Олимпод оролцох жүдо бөхийн ерөнхий
дасгалжуулагчаар О.Балжинням оролцох бол Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг,
М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон
бэлтгэл хангагч бусад тамирчид оролцоно.

"Лондон 2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа өнөөдөр болох юм байна. Манай улсаас Олимпод оролцох жүдо бөхийн ерөнхий дасгалжуулагчаар О.Балжинням оролцох бол Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид оролцоно.
Энэ сарын 28-нд Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг), 29-нд Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг), 30-нд С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг) нар тус тус барилдахаар болоод байна. Харин өрсөлдөгчдийн сугалаа өнөөдөр тодорно.
Ц.Болор