Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгогддог, томилогддог албан тушаалтныг эгүүлэн татах эрхийг ард түмэнд олгохыг санал болгов

2017-8-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлгийг өчигдөр (2010.08.13) Арвайхээр хотод зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Уянга, Тарагт, Өлзийт сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

 

Хэлэлцүүлгийг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар үг хэллээ.

 

 

Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ, “УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тогтоол гаргаж улс орны хэмжээнд ард нийтээрээ санал асуулгыг зохион байгуулж байгаа билээ. Өвөрхангай аймгийн говийн бүсийн хэлэлцүүлгийг Баянгол суманд, төвийн бүсийн хэлэлцүүлэг Арвайхээрт зохион байгуулж байгаа бол хангайн бүсийн хэлэлцүүлгийг Хархорин суманд зохион байгуулна” гэдгийг дурдаад орон нутагт тулгардаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг онцолсон юм.

 

Дараа нь УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн зорилго, дэг, хуулийн төслийн танилцуулга хийх сэдвийн талаар танилцуулав. Үргэлжлүүлэн төсөл хэлэлцүүлэгч баг Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи багц сэдвүүдийг танилцуулж, иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.

 

 

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн н.Жамбал “УИХ Хяналтын түр хороо байгуулна гэж юу гэсэн үг вэ; Баг, сумдын Засаг даргыг томилоход ямар шалгуур тавигддаг вэ; Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаж болох уу?” гэдгийг асууж Ажлын хэсгээс хариулт авсан юм.

 

 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын есдүгээр багийн иргэн, Ардын Их Хурлын депутат асан Ц.Төмөр-Очир “Зөвхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байхыг дэмжиж байна. Мөн шүүгчийн насыг нэмж байгааг дэмжихгүй байна. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог зүйл заалтуудыг оруулмаар байна” гэлээ.

 

 

Мөн Хайрхандулаан сумын зургаадугаар багийн иргэн С.Болооч “Хуулийн төсөлд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллуулах талаар заалт байхгүй байна. Авлига авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог байхыг санал болгож байна” гэлээ.

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын дарга П.Алтанган “Бусад орнууд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад хэрхэн ажилладаг вэ? Ерөнхий сайдын эрх мэдлийг дөвийлгөсөн хуулийн төсөл байна” гэж байв.

 

Түүнчлэн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун багийн Засаг даргыг томилж, сумын Засаг даргыг сумын иргэд сонгодог байхыг, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналтай байгаагаа хэллээ.

 

 

Харин Арвайхээр хотын тавдугаар багийн иргэн Ч.Чинбат “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хуулийн төсөлд ямар нэрээр тусгаж байгаа вэ?” гэсэн асуулт асууж, хариулт авсан юм.

 

Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байгаа юм.

 

 

Ийнхүү төсөл хэлэлцүүлэгч багийн Өвөрхангай аймгийн хоёр дахь бүсчилсэн хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Дараагийн хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.14) Өвөрхангай аймгийн Хархорин суманд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • БОЛД (202.55.184.18)
    ЭНХБОЛДОО ХӨДЛӨШГҮЙ НОТЛОХ БАРИМТ БАЙХАД БУУЖ ӨГ, ЭНХБОЛДОО ХӨДЛӨШГҮЙ НОТЛОХ БАРИМТ БАЙХАД БУУЖ ӨГ
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • шоогоо (202.179.31.67)
    Сарандаваад итгэж, мөнгөний мод, фэнгшү шейрлэдэг тэнэгүүд барах уу ийм асуудлыг
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч 3 бие биеэнээ хатуу хянадаг субьектүүд тэр эрхийг хөндөх ёсгүй харин замбараагүй засаг УИХ-д хазаар зангараг үзүүлдэг ерөнхийлөгчтэй байх ёстой
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • МАН Үндсэн хууль өөрчлөх эрхгүй (27.123.214.116)
    Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй болгох хэрэгтэй тэгвэл хакердаж УИХ-д орох асуудал байхгүй баталгаагүй болно. Ерөнхийлөгч зөвхөн 2 удаа л сонгогдох эрхтэй байлгавал нэг хүний дарангуйлал тогтохгүй айх ч хэрэггүй. Харин нэг намын дарангуйлал аюултай яагаад гэвэл бүлэг МАФИ-тай тэмцэх хэцүү дээ. Үндсэн хуулийн шинэчлэлийг нэг нам дангаараа засаглаж байгаа үед хийх ёсгүй энэ шинэчлэл дараагийн УИХ шийдэх ёстой
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин (103.26.194.38)
    Зөв дэмжиж байна энэ асуудлыг бүрэн эхээр нь оруулж батлуул ингэж байж бага ч гэсэн шударга хууль болно
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.42.223)
    ДЭМЖИЖ БАЙНА СУМ БРИГАД ХОРООНЫ ЗАСАГ СӨХ-Н ДАРГЫГ ОРШИН СУУГЧ ДААС СОНГОДОГ БАЙХ НЬ ЧУХАЛ.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Nergui (139.5.216.252)
    Mash zuv sanal bn demjij bn.amjilt
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    5 цаг 55 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    7 цаг 26 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    8 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    9 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    9 цаг 52 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 17 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    11 цаг 5 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    11 цаг 25 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    11 цаг 41 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    12 цаг 7 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    12 цаг 38 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    13 цаг 37 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    14 цаг 46 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    15 цаг 2 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    15 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    16 цаг 37 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК