Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан олон байгааг санууллаа

2017-8-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

 

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын хууль баталж, ийм механизм гаргаж байж Монгол Улсын Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн” гээд нэгд, Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй, хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй, гуравт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болоод Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн. Энэ дотроос Парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгааг” танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгох эсэх, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх байх эсэхийг ард түмнээр шийдүүлэхээр санал асуулга явуулж байгаа талаар дурдав. Нийт 5 багц бүхий 22 асуудал тусгасан төслийг эхний ээлжинд боловсруулаад байгаагаа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөв.

 

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн ч зүйл бий байх. Муу ч зүйл бий байх. Төрийн 3 өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна. 25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэж хэллээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг ажлын хэсгийн гишүүдэд санууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгд, та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн олон нийтэд хэрэгцээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл салбар хуулиудаараа Үндсэн хуулийг “будаа болтол” шүршээд юу ч биш болгочихлоо шүү дээ.

 

Жишээ нь, Элчин сайд томилох дээр зөвшилцөх гэдэг үгийг яагаад Үндсэн хуульд бичсэнээс өөрөөр УИХ хууль гаргаж тайлбарлаж байгаа юм бэ. Үндсэн хууль гэдэг үндсэн суурь хуулийг хажуугаар нь жижиг хуулиуд гаргаж тайлбарладгийг болиулж, үүнийг цэгцлэх хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаагаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч битгий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайлбарлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү. УИХ-ын 57-гоос дээш гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Ингээд нэг өдөр шуураад баталчих вий” гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын зүгээс 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа энэ  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Энэ удаагийн УИХ нэг намаас 65 гишүүнтэй, гэтэл 57 ба түүнээс дээш гишүүний саналаар Үндсэн хууль өөрчилнө гэх юм бол нөгөө дээр яригдсан эрх ашгийн эрэмбэ алдагдах магадлалтайг санууллаа. Мөн Үндсэн хуулийг өөрчилснөөр Иргэдийн нийтийн Хурлын эрхийг иргэдээс булаан авах, шүүгчийн насыг нэмэгдүүлэх зэрэг асуудал бас яригдаж байгаа юм байна. Тэгвэл УИХ-ын гишүүний насны босгыг бас нэмж, төлөвшсөн хүн гишүүн болдог байхад ч анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хэлэв.

 

Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэгэнт хэлэлцээд эхэлвэл дундуур нь өөр ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй байх хуультай юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (150.129.142.8)
    ман намын мафи ажиллаж байгаа энэ үед тэднээр үндсэн хуулийг оролдуулж болохгүй шүү. ард олноо хэрхэн доорд үзэж доромжилон басамжилдгийг саяхны ерөнхийлөгчийн сонгуулийн үед энэ мафижсан нам батлан харууллаа ш дээ
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.103.162)
    Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү чухал тулгамдсан олон байгаа,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,үнэн шүү, Баттулгын төмөр замын 280 саяын учрыг олох, АН-ын идэж уусан олон их наяд төгрөгийн хэргийг шалгаж буцааж төлүүлэх хэрэгтэй, тэгэхэд л улс орон мөнгөөр дутагдахаа болино.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Авилгач нартайгаа тэмцээд шоронд хийхийн хийгээд шороонд булахын булаад хөрөнгийн хураагаад улсын орлого болго.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.31)
    hoosh kk
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (103.229.122.172)
    ҮХ-ийн өөрчлөлтийг хуулийн дагуу өөр асуудал хэлэлцэхгүйгээр маш шуурхай хийх цаг болсон. МАН-аас өөр аль ч нам ҮХ-ийг өөрчлөх чадвар, чадамж байхгүй байхгүй нь батлагдсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь бүү хэл Эрүүгийн хууль, ЭБШХ-ийг бөөн бантан болчихоод жилийн дотор дахин дахин хэвлэж бөөн бантан. Төсвийн хууль нь гууль болж 3-4 төсөвтэй байсан зэрэг төр барьж чадахгүй нь батлагдсан.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Mongoloo (202.9.42.31)
    Mongol turiin undur bosgig shaldaa buutal unagasan altanhuyag battulga gulun enhbold metiin humuusees mongol tur salah tsag udahgui ee
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • MUUR (122.201.21.241)
    ZANDANSHATAR GEED NUHUR BAYANHONGORIIN NAADAM DEER SOGTUU YARILTSLAGA UGCH BNLEE HUGIIN MUUR
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Хот гэдэг засаг захиргааны нэгжтэй болох ба нийслэлийн дүүргийн, хот, аймгийн сумын засаг даргыг шууд ард түмнээс сонгодог болгож төлөөлөгч нь засаг даргад нэр дэвшсэн хүний авсан -аар жагсаалтаар ордог болгож ард түмний намаар талцан хуваагддагыг зогсоох нам нь дотроо фракци, фракци нь аймаг сумаар
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.117.230)
    Х.БАТУЛГА БОЛ Х.БАТТУЛГА Л БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДООД ТӨРӨЛ АРИЛЖИЖ ГЭГЭЭНТЭН ЮМУУ СУУТАН БОЛОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Чааваас өөр хэлэх үг алга уу ? чамд чи бодвол МАН-ын 60 тэрбумын хэлтэрхий биз.
      2017 оны 08 сарын 14
  • Зочин (202.131.233.5)
    Battulga, Zi, Altankhuyag 3 iin hen ni erunkhiilegch hiigeed bgm be...
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Дорж (202.21.106.163)
    Энэ 65 хулгайчыг бүгдийг нь татан буулгаж, Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох ёстой. Парламентын засаглал манайд тохирохгүй нь өнгөрсөн 27 жилийн турш явуулж байсан үйл ажиллагаанаас нэгэнт тодорхой болсон. Парламентын засаглал бол улс орны эзэнгүйдүүлж байгаад идэж, ууж, шамшигдуулж , эцэст нь тусгаар тогтнолыг үгүй хийх гэсэн хулгайчуудын засаглал. Парламентын засаглал бол хулгайч луйварчидад хариуцлага тооцох боломжгүй хамгийн муу засаглалын хэлбэр гэдг нь өнгөрсөн 27 жилд Монголчууд хангалттай ойлгосон. Иймээс ерөнхийлөгчийн засаглалын төлөө монголчууд тэмцэх хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.59)
    Тэгж тэнэгтэхгүй шүү Эхлээд үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахгүй бол алтан загсны эмгэн төрөх гээд байна ноён ерөнхийлөгч өө
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Ой санамжгүй АН (202.180.216.19)
    Ц.Элбэгдорж Ерөнхийлэгч байсан,З.Энхболд УИХ Дарга байсан, Сайханбилэг Ерөнхий Сайд байсан үед Ардчилсан Нам МУ-ын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруульяа гэж анх санал гаргаад, одоо тэр нь хэлэлцүүлэг болоод явж байгаа шүү дээ. Ардчилсан Нам ийм ой санамж муутай байж болохгуй шүү дээ !
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин (103.9.90.51)
    айсан хүнд аргал хөдөлнө , ичсэн хүн ална гэж яасан их сандарч бн
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.117.230)
    Х.БАТТУЛГАА ХАРИН ТИЙМЭЭ. С.БАЯР, М.ЭНХСАЙХАН НАРЫН АСУУДЛААС ИЛҮҮ ОЛОН ЧУХАЛ АСУУДАЛ, ЮУНЫ ӨМНӨ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    5 цаг 55 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    7 цаг 26 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    8 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    9 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    9 цаг 52 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 17 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    11 цаг 5 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    11 цаг 25 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    11 цаг 41 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    12 цаг 7 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    12 цаг 38 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    13 цаг 37 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    14 цаг 46 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    15 цаг 2 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    15 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    16 цаг 37 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК