Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой”

2017-8-14
0
ЖИРГЭХ

Хэлэлцүүлгийг нээж Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд сумдыг бүсчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн хэлэлцүүлгийг  гурван суманд зохион байгуулж, ард иргэдэд танилцуулна. Эрдэнэдалай, Сайнцагаан, Говь-Угтаал сумдад хэлэлцүүлэг болох юм. 1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн батлахад бидний дийлэнх нь хүүхэд байсан бол өнөөдөр  эрийн цээнд хүрч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахад санал бодлоо өгөх боломжтой болжээ” хэмээн онцлов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, зөвлөх Л.Батмөнх, Д.Мягмарцэрэн, Н.Мөнхзэсэм нар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Улсын Их Хурал,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага сэдвээр илтгэл, танилцуулга хийлээ. Тухайлбал, зөвлөх Ж. Батсайхан “Бид одоогийн мөрдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 25 жил даган  мөрдөж байна. Энэ хугацаанд  Үндсэн хуульд зохих ёсны өөрчлөлт оруулах талаар бүх төвшинд ярьсан. Тодруулбал, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд  удаа дараа эрдэм шинжилгээний бага хурал хийсэн.  Өмнө нь УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байсан. Хамгийн сүүлд 2015 онд УИХ-д нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. 2016 онд шинэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газраас анх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулсан юм. Ажлын хэсэг бүх аймаг, орон нутагт уулзалт зохион байгуулж, судалгаа хийж, санал, дүгнэлт гаргасан. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн  төслийн талаар ажлын хэсэг байгуулан ажиллаад, УИХ-аас Зөвлөлдөх санал, асуулгын тухай хуулийг баталсан. Уг хуулиар улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлаар ард нийтийн дунд санал, асуулга явуулах зорилготой. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол юун түрүүнд ард нийтийн дунд санал, асуулга явуулахаар тусгасан. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоон үе шаттай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоо тав дахь шатны хэлэлцүүлэг болж байна” гэлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэдалай сумын иргэн С.Мөнхбаатар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2 дугаар зүйл заалтыг дэмжиж байгаа. Учир нь, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог нь олон талын сөрөг үзүүлэлттэй болох нь харагдаж байна. Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг  даргаар сонгогдож байна. Тиймээс цаашид сумын Засаг дарга нь багийн даргаа сонгодог болох нь зөв гэж үзэж байна. Мөн багийн Засаг дарга  нь боловсролтой, төрийн мэргэшсэн албан хаагч байх хэрэгтэй” гэсэн юм.

 

Хөдөө орон нутагт нутаг дэвсгэр засаг захиргааны асуудлаар шийдвэрлэх маргаан нэлээдгүй байдаг юм байна. Энэ талаар  Адаацаг сумын иргэн Н.Лхагваа “Сүүлийн үед сумд хооронд газрын маргаан их гарах боллоо. Энэ нь нүүдэлчин бидэнд нэлээд төвөгтэй болж эхэлж байна. Хил залгаа аймаг, сумдад энэ төрлийн маргаан их гарч байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна” гэсэн бол  Эрдэнэдалай сумын иргэн А.Дашдаваа “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд Улсын чанартай хот байгуулах гэж тусгасныг дэмжиж байна. Томоохон хотууд эдийн засаг, төсвөө бие даан бүрдүүлдэг. Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой. Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хот болох хэрэгтэй. Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэлээ.

 

Хэлэлцүүлэгт Хулд, Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг сумын төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилчин, албан хаагч, ард иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    5 цаг 55 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    7 цаг 26 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    8 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    9 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    9 цаг 52 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    10 цаг 17 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    11 цаг 5 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    11 цаг 25 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    11 цаг 41 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    12 цаг 7 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    12 цаг 38 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    13 цаг 37 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    14 цаг 46 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    15 цаг 2 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    15 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    16 цаг 37 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    17 цаг 12 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК