Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Сүхбаатар: Шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв

2017-8-15
0
ЖИРГЭХ

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж “Аймгийн төвд зохион байгуулж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцүүлэгт Сайнцагаан, Луус, Дэлгэрцогт, Гурвансайхан сумын 200 гаруй иргэн, албан хаагч оролцож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудлуудыг  тусгах талаар 1570 хүний дунд санаандгүй түүврийн аргаар санал авч, судалгаа хийсэн. Үүнээс хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, улс төрийн намуудын дунд  хэд хэдэн удаагийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Ингээд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Одоо хуулийн төслийг ард нийтэд танилцуулж, саналыг нь авч хуулийн төслийг улам чамбайруулж байгаа учраас иргэд идэвхтэй оролцоорой. Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг сайн тусгаагүйгээс алдаа оноо гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд иргэд хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй танилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Мөн нэмж төсөлтэй холбоотой зарим зүйл заалтыг тодруулж байсан.

 

Тухайлбал, дордуулсан долоон заалтыг өөрчилсөн, зөв голдиролд оруулсан зүйл, заалт байгаа эсэхийг лавлаж, харин Засгийн газрын дотоод ажилд Ерөнхийлөгч оролцохгүй байх нь зөв хэмээн хэллээ.

 

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Сайнцагаан сумын иргэн С.Сүхбаатар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчийн томилгоо чухал байгаа. Үүнд, Улсын Дээд шүүхийн шүүгчийг яаж томилох, бусад  шүүхийн шүүгчийг хэрхэн томилох талаар тусгасан байна. Орж ирж байгаа саналыг харахад шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байсныг тодорхой хэмжээнд УИХ оролцдог байхаар өөрчлөх гэж байна. Иргэн хүний хувьд шүүгчдийг иргэд сонгодог байх нь зөв гэж үздэг. Олон улсад ч ийм байдаг. Ер нь бол шүүгчийг томилдог биш сонгодог байх нь зөв гэж үзэж байгаа. Томилдог байдал нь танил талаараа томилгоо явуулах нөхцөл бүрддэг” гэсэн юм.

 

Орон нутагт нэлээд маргаантай байгаа нэг асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд тодотгож байсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж, цэгцлэхгүй бол ах дүү нар хүртэл отор, нүүдлээс болж маргах нөхцөл бүрдэж байгааг санууллаа.

 

Дэлгэрцогт сумын иргэн Г.Бөхчулуун “Анх Үндсэн хуулийг батлахад 192 дугаар тойргоос сонгогдож байсан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн хоёр урсгал байх шиг байна. Миний хувьд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах нь зөв гэж үздэг. Ялангуяа орон нутагт ажиллаж байхад хуулийн зарим заалтууд зөрчигдөх, нийцэхгүй байх асуудал амьдралд цөөнгүй байна. Тухайлбал, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Цаашид УИХ-ын ирц, тогтолцооны асуудалд өөрчлөлт оруулахаар ард нийтээсээ санал авч байгаад талархалтай байна. Гэхдээ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа 1992 оны Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаархи асуудлыг маш сайн тусгасан. Тэгэхээр бүх зүйл заалтад халдахгүйгээр зөвхөн шүүх эрх мэдэл, хуулийн байгууллага, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг иргэдийн амьдралд нийцэхээр өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

 

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж байгаа багийн Засаг даргыг шууд томилох заалтыг зарим нь дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь иргэд төртэй ойр байх сонголтыг үгүйсгэж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байв. Гэхдээ багийн Засаг даргыг сонгохдоо боловсролын болон ажил байдлын туршлагын талаар босго тогтоохгүй байгаа нь маш буруу гэдгийг хэлж байсан юм.

 

Сайнцагаан сумын иргэн Ш.Оюун “Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлж байгаа нь маш их ач холбогдолтой. Орон нутгийн засаг захиргааны засаглалд эргэж харахаар зүйл их бий. Багийн Засаг дарга нарыг жалга довны үзлээр, ах дүү нар нь сонгодог. Багийн Засаг даргад тавигдах шалгуур гэж байхгүй байна. Зохих хэмжээнд төрийн ажлыг хийж байгаа хүмүүс учраас боловсролд нь анхаарч босго тогтоох хэрэгтэй. Тиймээс дээрээс нь томилдог байхыг дэмжиж байна” гэсэн юм.

 

Хэлэлцүүлгийн дараа иргэдийн саналын хуудсыг  хурааж авснаар хурал өндөрлөлөө. Хэлэлцүүлэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (66.181.191.31)
    МАШ ЗӨВ. ГАНЦХҮНИЙ ЗАСАГЛАЛ-ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХ НЬ ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ АЛДАГДУУЛАХ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ Ч БУЙ БОЛОХ АЮУЛТАЙГ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮД ХАРУУЛСАН. МЭРГЭШЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН ХҮМҮҮСЭЭС ПРОКУРОРЫГ УИХ ТОМИЛЖ, ШҮҮГЧИЙГ ИРГЭДЭЭС СОНГОДОГ БАЙХ НЬ ЗӨВ.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    солиорцгоо одоо сонгуулиа ямар болж байгааг хардаггүй юм уу
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    4 цаг 39 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    6 цаг 10 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    7 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    8 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    8 цаг 36 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 1 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    9 цаг 49 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    10 цаг 9 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    10 цаг 25 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 44 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    10 цаг 51 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    11 цаг 22 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    12 цаг 21 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    13 цаг 30 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    13 цаг 46 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    14 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    15 цаг 21 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    15 цаг 56 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 58 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК