Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ц.Хулан сонордуулав

2017-8-17
0
ЖИРГЭХ

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ:

 

“Эрхэм нөхөд өө!

 

Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая.

 

"Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд хийгээд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.

 

Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчлагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увдис чадлыг хүмүүст мэдрүүлэх нь нэн чухал байна.

 

Нийгмийн оюун санааг ариусгах, соёл сэтгэлгээний хүнлэг чанарыг гүнзгийрүүлэх, хүний үйл ажиллагаа, амьдрал тэмцлийг жинхэнэ тус буянт үйлсэд дуудах өндөр дээд үүрэг, тавилан юун түрүүнд яруу найрагт л оногджээ.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ХХХ чуулганы тогтоолоор 2000 оноос эхлэн дэлхий дахинаар жил бүр яруу найргийн өдрийг тэмдэглэхийг уриалан тунхагласан билээ.

 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ном, соёлын салбар эрчимтэй сэргэж байна. Ардын аман зохиолоос эхлээд "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар", суут яруу найрагч Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын яруу найргийн баялаг өв уламжлалтай Монголын уран зохиол дэлхийн сонгодог бүтээлийн жишигт нийцдэг бөгөөд улс улсын шилдэг зохиолч, яруу найрагчид та бүхэнтэй элэгсэг дотно танилцаж, уран бүтээлээрээ нөхөрлөж, зохиол бүтээлээсээ харилцан орчуулах, суралцах арга барил, эрэл хайгуулынхаа бүтээлч санаачилгыг улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна.

 

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Та бүхэнд шинэ онгод, урам зориг, эрч хүч, бүтээхийн аз жаргал, шударга ёсны төлөө ямагт үнэн үгээр улс үндэстнээ ард түмнээ уриалан гэгээрүүлж явах эр зоригийг хүсэн ерөөе” гэжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • 0000 (103.10.23.111)
    Энэ хүн өөрийн үүрэгт ажилаа хийж байна муу юм юу байгаа юм Энэ хүнд дургүй байлаа гээд энэ ажилд ямар хамаатай юм
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.115)
    Manai uls ch bas tegj bgaad hugjiltei uls shuu, baigaagaaraa kkk. Amjiltaa, amjilt.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    ккккккккк
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.176.209)
    хулан дарга болчихоо юу гэж нар баруунаас гарах нь дээ.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    Манай ерөнхийлөгчийн хэлж ярьж байгаа зүйл арай бишээ.Яанадаа ийм хүн Ерөнхийлөгч болох гэждээ.600 мянган сонгогчтойгоо ярьж зөвлөхөө сонгоно гээд байсан.Бусад хүмүүс ард түмэн биш Энхболд Ганбаатарын хүмүүс болох юм уу.Сонгосон хүмүүсийн амьдрал ахуй ажил төрөл нь Баттулгад хамаатай сонгоогүй хүмүүс үхсэнч хамаагүй болох нуу хатуу хэлэхэд ингэж л ярьж байгаа хүнийг ерөнхийлөгч гэж хэлэх үү.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    Энэ 1 тэнэг хүүхэн ямар нүүрээрээ яруу найрагчийн хуралд оролцоод байгаа.Баттулгатай нийлээд урлаг соёлоо муулаад байсан биздээ.Ийм л тэнэгүүд хүчээ авахаар Монгол төр яаж цэвэр байхад дээ.Атаа жөтөөнөөс өөр юуч мэддэггүй хүүхэн .
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    hulan muu l bichsen baina, turiin terguunii ug bish, setgel hudloltoi shulegchiin ham hum bichsen ugsiin tsugluulga l baina doo
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.27.195)
    Хулан өөрийн бичсэнээ ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс уншаад байна уу даа.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Юу нь буруу бна? Зөвлөх нь илгээлтийг нь бэлтгээд танилцуулаад уншаа л биз. Муулах гээд л ядаад байх юм
      2017 оны 08 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    4 цаг 39 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    6 цаг 10 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    7 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    8 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    8 цаг 36 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 1 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    9 цаг 49 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    10 цаг 9 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    10 цаг 25 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 44 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    10 цаг 51 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    11 цаг 22 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    12 цаг 21 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    13 цаг 30 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    13 цаг 46 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    14 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    15 цаг 21 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    15 цаг 56 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 цаг 58 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК