Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэн нь худал, хэн нь үнэн ярьж байгааг хэлээд өгөөч...!

2017-8-28
0
ЖИРГЭХ

Өнөөдөр монголын нийгэм тэр чигээрээ талцал хуваагдлын дунд байна. Ер нь жил жилийн намрын улс төр улирлаа дагаад намжуухан байдаг ч энэ жилийнх нь хэрүүл нь хүрээгээ тэлж, Засгийн хэмжээнд хүрсэн болоод ч тэр үү ерөнхийлөгчийн сонгууль давтаж,  ерөнхийлөн удирдагч дарга нь ялагдсан болоод ч тэр үү нэг л ширүүхэн. Үүн дээр нялх хонох газраа олж ядсан шинэ гишүүд нь хорь гаруйхан настай охиныг хүчиндсэн гэх дуулиан нь гал дээр тос нэмж, бороотой намрын уйтгартай өдрүүдийг бодох юмтай өнгөрөөж байна.

 

 

Гэвч  тал талд эсрэг зүйл ярьж, нийгмийг талцуулах нь тэдний үүрэг гэлтэй. Нэг нь мэдэгдэл хийж болсон явдал гэхийг ярихад нөгөө нь болоогүй явдлын тухай ярилаа гэнэ, нөгөө хэсэг нь нэр төрөө сэргээлгэнэ хэмээн сүржигнэхэд бүр нөгөө тал нь хууль шүүхийн байгууллагад хандана гэнэ. Нэг нь хүчин хийсэн хэмээн баримт нотолгоог нь өдөр шөнөгүй дэлгэж байхад нөгөө нь “Үгүй, би тэгээгүй” гэж гүрийнэ.  “60 тэрбум”-ын хэргийг илчлэгч Г.Доржзодов, Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Гантулга хохирогч эмэгтэйн эгч Ч.Саранзаяа, Шадар сайд У.Хүрэлсүх Авлигатай тэмцэх газрын хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Тэр байтугай үнэн худлыг дэнслэдэг гэх хууль, хяналтынхан хүртэл  “толгой эргэчихсэн” нэг бол эвлүүлэг нөгөө бол эвлүүлэг биш хэмээн мэдэгдэж суух.

 

 

Г.Доржзодов, А.Ганбаатар хоёрын хэн нь худалч вэ

 

 

Г.Доржзодов “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг  2016 оны 6 дугаар сарын 17-нд 90 минутын бичлэгээс гурван хэсгийг нь тасдан авч www.soundcloud.com сайтад нээлттэй байршуулсан байдаг. Тухайн үед МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан хэвлэлийн бага хурал хийж, нийтэд бичлэгийг дүрсжүүлэн тарааснаар хэрэг өндрөө авч эхэлсэн бөгөөд АН хэвлэлийн хурал хийж, УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандаж байгаагаа мэдэгдэж байсан удаатай. Мөн үүний дараа Ц.Сандуй МАН-ын төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийж, ийм уулзалт болсон гэдгийг хэлсэн ч үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал зарлаж, Ц.Сандуйн хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэсэн юм. Г.Доржзодов энэ талаар “Бичлэг дээр төрийн албыг худалдах, үнэлэх пирамид тогтолцоо яриад явж байгаа улстөрийн хүчин сонгуульд өрсөлдөж байна гэдэг бол маш ноцтой зүйл. Мөн сонгуулийн сурталчилгааг хийхдээ төрийн хамгаалалтад байдаг үндэсний аюулгүй байдалд хамаардаг мэдээллийн дата баазыг хянах, мониторинг хийх, УБЕГ, СЕХ-ны дата баазын урсгалыг хянах энэ тэр гээд Тагнуулын байгууллага шалгавал зохих зөндөө л ноцтой зүйлүүд байгаа шүү дээ. Хүний эрхийн асуудлыг маш ноцтой зөрчсөн зүйлс гарч болзошгүйг сэрэмжлүүлэх шаардлагатай байсан. Интернэт, телевиз гэх мэт маш чухал дэд бүтцүүдийг хэрхэн медиаконглемират үүсгэн контентоор нь хэрэглэгчдийг хянах, магадгүй манипуляци буюу хүний оюун санааг удирдах хэмжээнд технологи хэрэглэхээр зэхэж байсныг сэрэмжлүүлэх зайлшгүй шүү дээ.

 

Тэдэнтэй хамт ажиллаж байхад А.Ганбаатар нь Ц.Сандуйгаа бараг удирддаг юм шиг сэтгэгдэл төрсөн” хэмээн ярьсан байдаг бол НИТХ-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ “Г.Доржзодов өөрөө “60 тэрбум” төгрөг босгох санхүүгийн схем, төлөвлөгөөгөө гаргасан. Бид энэ төлөвлөгөөтэй танилцаж байсан. Гэтэл тэр хүн өөрийнхөө хийсэн юмыг бид нарын хийсэн хэрэг болгож байна. Мөн Г.Доржзодов манайд ажиллах хугацаандаа надтай хамт олон хүмүүстэй уулзсан. Тэр үеийн бичлэгээ нийлүүлээд эвлүүлээд гаргаад байна. Ер нь ийм уулзалт болсон уу гэвэл, болсон. Миний өөрийн компанийн байрны дөрвөн давхарт болсон. Би өөрөө Нийслэлийн намын хорооны үйл ажиллаганы төлөвлөгөөг хийж байсны хувьд Доржзодовын хийсэн төлөвлөгөөг ярилцсан зүйл бий. Гэхдээ энэ уулзалтад Доржзодовын гаргаад байгаа хүмүүс шиг байгаагүй. Харин яагаад жинхэнээсээ байсан хүмүүсийн дуу авиа нь гарахгүй байна, гаргахгүй байна вэ гэдэг их сонин байна. Энэ уулзалтанд нийслэлийн намын хорооны ларга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй болсон. Гэтэл У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар яагаад өнөөдрийг хүртэл 60 тэрбумын схемийн талаарх яриа болоогүй гэдэг талаар ярихгүй, дуугарахгүй байгааг нь ойлгохгүй байна. Энэ хурал дээр нийслэлийн намыг хороог яаж өндөр түвшинд гаргах вэ гэдэг талаар л ярилцсан” гэсэн билээ. Үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ нар энэ уулзалтад байгаагүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

 

Ч.Саранзаяа Д. Гантулга хоёрын нэг нь “хүчиндэгч”

 

 

Энэ хэрэгтэй зэрэгцээд МАН-ын нялх сэнгүүмийн нэгэн ноцтой хэрэг дэлгэгдсэн нь УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг байв.  Энэ талаар УИХ-ын гишүүн “Анх зургадугаар сарын 12-ны өдөр Д.Гантулга гэдэг хүнийг хүчингийн хэрэгт холбосон гомдол ирсэн байдаг. Тэгсэн 13-нд нь тухайн гомдлоо эргүүлэн татсан байсан. Гэхдээ би хууль шүүхийн байгууллагад үнэн зөвөөр нь шалгаж өгөх хүсэлт гаргасан. Үүний дагуу өнгөрсөн сарын 19-нд цагдаагийн газар мэдүүлгээ өгсөн. Дараа нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, 21-ний өдөр прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн дүгнэлт гарсан. Прокурорын байгууллагаас дүгнэлтээ авахыг хүсэхэд анх өргөдөл гаргасан хүмүүст түрүүлж өгдөг гээд өгөөгүй.  Оффшор дансны тухай мэдээллийг гаргасан өдөртэй зэрэгцэн энэ мэдээлэл гарч эхэлсэн нь цэвэр улстөрийн зорилготой гэдгийг харж болохоор байна. 6 сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлт гарч байх үед уйлан дуулан яваа н.Саранзаяа гэгч Хөвсгөл далайн эрэг дээр амраад явж байсан. Анх мэдээлэл гарсны маргааш эмнэлэг дээр очиж уулзахад маш тайван өнгө аясаар ярьж байхыг нь та бүгд сонссон байх. Өчигдөр ч мэдээлэл хийхдээ “Надад мөнгө өгсөн. Ахиад ч өгөх хэрэгтэй” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байна лээ. Энэ бол цэвэр “шантааж” юм. Би хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгөх нь бүү хэл өөрийн нэр дээр байргүй хүн” гэсэн бол хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Цагаан хэрэглэл дээр үлдсэн толбо баримт болон үлдсэн. Д.Гантулга ДНК шинжилгээ өгөхөд л энэ хэрэг шийдэгдэнэ.  Дүү маань сэтгэл санааны хувьд тогтворгүй хэцүү байдалтай байна. Өмнө нь машинаа ганцаараа жолоодон амиа хорлохоор зугтаж байсан. Сүүлд намайг цагдаагийн байгууллагаар явж байхад, судсаа ханасан байсан.  Д.Гантулга найзаараа дамжуулж, дөрөв хоногийн өмнө тохиролцъё гэж хэлүүлсэн. Гэхдээ бид хэргийг үнэн мөнөөр шийдэгдтэл явна” гэсэн байдаг. Мөн түүний өмгөөлөгч  Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Д.Гантулга Шүүх эмнэлэгт баримт устгуулах байдлаар авилга өгсөн байж болзошгүй тул шалгуулахаар Шүүх эмэнлгийг АТГ-т өгч байна. Д.Гантулга хүчингийн хэрэг дээр  гэмт хэргийн баримт устгасан, авилга өгсөн хэргүүд нэмэгдэнэ. Бид УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-д тавина. Улс төрийн намынхан нь ч, УИХ-ын гишүүд ч хариуцлагатай хандаж, байр сууриа илэрхийлэх байх гэсэн хүлээлттэй байна” хэмээн мэдэгдсэн. Энэ хэргийг өдгөө Улсын Ерөнхий прокурор хянаж үзээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт дахин шалгах үүргийг өгөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Хэрэв хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоовол Ч.Саранзаяа Д. Гантулга хоёрын нэг нь “хүчиндэгч” вэ гэдгийг тун удахгүй харуулах биз ээ.

 

 

 

АТГ У.Хүрэлсүхийг гүтгэв үү эсвэл...

 

 

Хамгийн сүүлд олныг талцуулсан мэдээллийг АТГ өгөв. Өнгөрсөн хугацаанд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг олны анхааралд байсан билээ.  АТГ болон хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгахаас татгалзаж байгаа хэмээн түүний өмгөөлөгч болон хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байдаг. Түүгээр ч барахгүй энэ хэрэгт төрийн өндөр бүхий албан тушаалтан оролцсон эсвэл нөлөөлж байгааг ч үгүйсгээгүй ююм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог энэ хэргийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тэрбээр “...Энэ асуудалд есөн хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

 

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн” гэсэн бол энэ мэдээллийн дараа Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийсэн юм. Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “...Шадар сайд өөрийг нь тагнаж, чагнасан талаар АТГ, тагнуулын байгууллагад  хандаад удаж байна. Сар гаруйн хугацаанд  энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй мөртлөө өнөөдөр гэнэт Шадар сайдын өөрөө зохион байгуулсан жүжиг мэтээр хууль хяналтын байгууллага мэдээлэл хийсэн нь хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцэхгүй мэдэгдэл байсан. Энэ гүтгэлгийн талаар ойрын 2-3 хоногт Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө олон нийтэд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно” хэмээв. Тэгэхээр АТГ У.Хүрэлсүхийг гүтгэв үү эсвэл У.Хүрэлсүх АТГ-ыхныг гүтгэв үү гэдэг сонирхолтой асуулт хэвээр байна.

 

Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • зочин (103.57.92.182)
    Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (185.64.196.253)
    Hamgin muuhai bohir gutgeleg taraaj ,ard tumniig taltsulan turhiran garch irsen neg hun yag ter zamaaraa unaj nud boloh biz
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (185.64.196.253)
    Battulgin offshoriig ileruulsen Gantulga huhen huchindegch bolson,
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.167)
    gishvvvn bollo margshnl ohin ergvlel zaluuhan ehnertdi boldog
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • chuka (202.9.42.222)
    Ervvl bol uuriinhuuruu oilgo
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    60тэр бумын хэрэгтэн нар ялаа үүрдэгүй юм бол Монголдхуульбайгаад яаах юм Ардтүмэн хуулийг нулмах болно шүү
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • zochin
      estoi nulimax bolno unen shuu
      2017 оны 08 сарын 29
  • ИРГЭН (122.201.31.65)
    САРАНЗАЯА ДҮҮ МИНЭЭ ЮУНЫ ЗОЛИОС БОЛОХ ГЭЭД ЯВААД БАЙНАА.ДҮҮГИЙ ЧИНЬ ҮРИЙН ШИНГЭНЭЭР БОХИРДСОН БАНДААШ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР БАЙНА УУ? ЭСВЭЛ ШАТААЧИХСАН ЮМ УУ? ХОРИН САЯ ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ҮНЭН ЮМ УУ? ОДОО ЭНИЙГ ЧИНЬ СОНСООД ЭНЭ ТЭНДХИЙН СУРАГГҮЙ ЯНХНУУД ХОРИН САЯ ГЭЭД БОЛОХОО БАЙЛАА. ОДОО ЯАНАА. ДҮҮГИЙ ЧИНЬ ОНГОН ХАЛЬС ХЭЗЭЭ УРАГДАЖ ЯМАР АЗТАЙ ААВЫН ХҮҮ ХАТГАСАН ЮМ БЭ? ОЛОН АСУУЛТ БАЙНАА САРАНЗАЯА ИНГЭХЭД ЧИ ӨӨРӨӨ ОНГОН УУ?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • hutsadag gar ve
      chi ongon yumuu uher uu hun uu chi???
      2017 оны 08 сарын 29
    • gutsoo
      chi muu nam dagasan banz.l gej chamaig l heleh baih. buh mungiig n avsan ch yadiin chi harin hamtdaa shorond hatval taarna
      2017 оны 08 сарын 29
  • ИРГЭН (122.201.31.65)
    САРАНЗАЯА ДҮҮ МИНЭЭ ЮУНЫ ЗОЛИОС БОЛОХ ГЭЭД ЯВААД БАЙНАА.ДҮҮГИЙ ЧИНЬ ҮРИЙН ШИНГЭНЭЭР БОХИРДСОН БАНДААШ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР БАЙНА УУ? ЭСВЭЛ ШАТААЧИХСАН ЮМ УУ? ХОРИН САЯ ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ҮНЭН ЮМ УУ? ОДОО ЭНИЙГ ЧИНЬ СОНСООД ЭНЭ ТЭНДХИЙН СУРАГГҮЙ ЯНХНУУД ХОРИН САЯ ГЭЭД БОЛОХОО БАЙЛАА. ОДОО ЯАНАА. ДҮҮГИЙ ЧИНЬ ОНГОН ХАЛЬС ХЭЗЭЭ УРАГДАЖ ЯМАР АЗТАЙ ААВЫН ХҮҮ ХАТГАСАН ЮМ БЭ? ОЛОН АСУУЛТ БАЙНАА САРАНЗАЯА ИНГЭХЭД ЧИ ӨӨРӨӨ ОНГОН УУ?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • ИРГЭН (122.201.31.65)
    САРАНЗАЯА ДҮҮ МИНЭЭ ЮУНЫ ЗОЛИОС БОЛОХ ГЭЭД ЯВААД БАЙНАА.ДҮҮГИЙ ЧИНЬ ҮРИЙН ШИНГЭНЭЭР БОХИРДСОН БАНДААШ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР БАЙНА УУ? ЭСВЭЛ ШАТААЧИХСАН ЮМ УУ? ХОРИН САЯ ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ҮНЭН ЮМ УУ? ОДОО ЭНИЙГ ЧИНЬ СОНСООД ЭНЭ ТЭНДХИЙН СУРАГГҮЙ ЯНХНУУД ХОРИН САЯ ГЭЭД БОЛОХОО БАЙЛАА. ОДОО ЯАНАА. ДҮҮГИЙ ЧИНЬ ОНГОН ХАЛЬС ХЭЗЭЭ УРАГДАЖ ЯМАР АЗТАЙ ААВЫН ХҮҮ ХАТГАСАН ЮМ БЭ? ОЛОН АСУУЛТ БАЙНАА САРАНЗАЯА ИНГЭХЭД ЧИ ӨӨРӨӨ ОНГОН УУ?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • ИРГЭН (122.201.31.65)
    САРАНЗАЯА ДҮҮ МИНЭЭ ЮУНЫ ЗОЛИОС БОЛОХ ГЭЭД ЯВААД БАЙНАА.ДҮҮГИЙ ЧИНЬ ҮРИЙН ШИНГЭНЭЭР БОХИРДСОН БАНДААШ УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ ДЭЭР БАЙНА УУ? ЭСВЭЛ ШАТААЧИХСАН ЮМ УУ? ХОРИН САЯ ТӨГРӨГ ӨГСӨН НЬ ҮНЭН ЮМ УУ? ОДОО ЭНИЙГ ЧИНЬ СОНСООД ЭНЭ ТЭНДХИЙН СУРАГГҮЙ ЯНХНУУД ХОРИН САЯ ГЭЭД БОЛОХОО БАЙЛАА. ОДОО ЯАНАА. ДҮҮГИЙ ЧИНЬ ОНГОН ХАЛЬС ХЭЗЭЭ УРАГДАЖ ЯМАР АЗТАЙ ААВЫН ХҮҮ ХАТГАСАН ЮМ БЭ? ОЛОН АСУУЛТ БАЙНАА САРАНЗАЯА ИНГЭХЭД ЧИ ӨӨРӨӨ ОНГОН УУ?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (78.182.134.155)
    bid uls torchdoos wm odoo harhaa bolih heregtei 30 jil huuruulj hulgaich nariig tolgoidoo gargsan bidnii hudlaa uls torjij ireeduigee ur huuhdee huurdag.archaagui bdal bidniig iim bgson .ter luibarchdad buruu bhgui .odoo joohon sereh tsag bson hudlaa tom wm yrihaa boliod gazar shoroo eh ornoo hamgaalah tsag irj ard tumen mini .gajigtaat suuh tsag bish shoo
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • zochin (78.182.134.155)
    unheer mongol dampuurchee.hulgaich luibarchid too tomshgui bolloo ene ni ard tumen oorsdoo mal bjee.buh wmaa hund daatgsan erh choloo ireedui hoichoo tgd gertee orood uls tor bid ulsiinhaa ezen bh estoi .naad uls toroo
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.191.134)
    Дээдсууд суудлаа олохоо байхад доодчууд дээдчууд худал яриж байхад бид яадгийм гэдэг болжээ Терее цэвэршуулж хундэлмээр байна
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Идэр (202.9.40.242)
    Паах АТ Газрын мөрдөх хэлтсийн даргад Хамгийн адгийн хамгийн муухай хүнийг тэнд олоод тавьчихжээ Яанаа
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • zochin (202.179.25.240)
    Saranzaya Hurel suh Dorj zodov 3-n ug shig unen ug haana bnaa Busad mangaruud ni bugd hudlaa
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • iltgegchj (202.179.24.222)
    hurelsukh boli zugeer
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.125.13)
    HUN ERGELZEH ASUDAL MUN UU. HARIN HUMUUST ERGELZEE TURUULEHIIG HUSEGCHID NI MAHiihan
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Сонгогч (202.179.3.230)
    Мэдээж Гантэрбум,Ганхүчин хоёр шааж байгаа байхгүй юу.МАНдээр үед МАХН ямар нэгэн булай бусармаг,болчимгүй хэрэг үйлдсэн намын гишүүнийнхээ намын улаан батлахыг нь хурааж аваад цагаатгадаг байсан.Одоо энэ хоёр луйварчинг АНХРИЙ ХАЙРТ нам нь хамгаалж хууль хүчнийхнийг түрийвчиндээ чихчихсэн байхгүй юу.АТГ гэж нэг нууц авилгачдын байгууллагыгустгах хэрэгтэй.Хууль завхруулагч байгууллага монголд цөөдөөд байгаа юмуу.АТГ,Цагдаа,шүүх,прокурор,ТЕГ-ийг комоор нь шинчилж шинээр ком ээлж тавих хэрэгтэй.Энэ цөөхөн монголд яасан их хууль завхруулах байгууллага байгуулдаг юм.Улс эх орон дам дамандаа нэгнээ,биенээ хамгаалах ийм байгууллагын хэрэг байхгүй.Сайн цагдаатай Дутарто маягийн удирдагч хэрэгтэй.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.0.140)
    terniig shalgaj togtoodog baiguullaga ni shiideh ym baiga bizdee huulitai uls bizdee . eswel tsagdaa atg er ni huuliin buh baiguullagaa tatan buulgaad huulgui uls gedgee zarlaad hewlel ni shuudeg uls bolchihson ni deerdee
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (103.9.90.130)
    АТГазар Тагнуулын Ерөнхий Газар зэрэг хууль хяналтын байгууллагын удирдалгуудтай хариуцлага тооцох цаг болж,эд нар үнэнийг мэдэж байгаа боловч МАН-ын их бага хурлын шийдврийг харж байж буруу зөвөөр нь ялган гэсэн бодолтой байгаа.Ийм хууль хяналтын байгууллага байгаад хэрэг байн уу?
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • худалч нь (203.91.119.154)
    1. Ганбаатар 2. Гантулга 3. АТГ 3 улаан худалч ойгомжтой.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    нээрээ. манай их хурлын даргын ухаан балартаагүй биз. ярьсан хэлсэн хаана байснаа хүртэл мартаж маанагтаад л. ер нь төрөөс үтэр түргэн зайлуулах хэрэгтэй юм шигээ
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (185.80.220.112)
    Хүрэлсүхийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Гэхдээ Багабандийн гар хөл болоод байгаа юм биш байгаа даа гэж санаа зовинож байна. Өөрийн итгэл үнэмшилээр эхлэсэн шинэчлэлдээ тууштай байгаарай гэж зөвлөх байна. Багабанди бол жинхэнэ хогийн хар муужгай шүү. Тэр нөхөр Хүрэлсүхэд сайндаа ч биш, улс орон нам төрөө бодсондоо ч биш өөрийн хамсаатан , Отгонбилэгтэй хавсран Эрдэнэтийн хөрөнгийг зувчуулах их хэргийнх нь хамсаатан авилгал хээл хахууль, офшоор, садар самуун хамаг бузар муу муухай бүхний үүр уурхай болсон С.Баярынхаа орогнох орон зайг л хайж байгаа хүн. Иймэрхүү улс төрийн хорт могойноос хол байгаарай даа. МАХН-ыг 2 хуваах , Энхбаярыг яргалах бүх зүйлийг Багабанди муу НААХУУ хувийн атгаг санаа, өш хонзонгоор хийсэн хүн. Хүрэлсүхэд амжилт хүсье.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Тянь Фу Тай (202.55.191.102)
    Би ямарваа нэгэн 60 тэрбумын ярианд ороогүй гэдгээ мэдэж байгаа гэж яриад байгаа Ми данжаадын ухаан мэдрэлийг шүүх эмнэлгээр шалгуулж төрөөс зайлуулах хэрэгтэй.Сэтгэцийн хувьд эргүү маанаг орон гаран мэдрэлийн өвчтэй хүн УИХ-ыг удирдаад байгаа юм биш үү?
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.31)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.94)
    Яг үнэнийг нь тогтоогоод, хэлээд өгөх хуулийн байгууллага, хуульчид байгаа л даа гэхдээ тэдний амыг барьж, асуудлыг сунжируулж дундаас нь хувьдаа болон намдаа ашиг хонжоо ологчидын улс төр, хуульчидын бүлэглэл байгаа учир үнэн далдлагдаад байна. Бас иймэрхүү хөгийн гэмээр асуудалд олны анхаарлыг хандуулчихаад араар нь Монголын баялагийг цөлмөдөг МАНАН хэмээх аймшигт бүлэглэл оршин тогтносоор байгаа.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Иргэн (122.201.23.66)
    Энэ Монголын маань өвөө, эмээ нь хаана байна? аав, ээж нь хаана байна, ах, эгч нь хаана байна тоголуулж, талцуулж дууслаа эцсийн эцэст иймэрхүү байвал бид дотооддоо сүрхий амьтад болохоос өмнө бидний сайхан орны тусгаар тогтнол, эрх чөлөө яах бол доо, ахархан насаа мэдэхгүй улам ихээр идэх албан тушаал мацахаа болиоч тамин ээ.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.193.234)
    Доржзодов , Саранзаяа мэтийн худөл үг гүтгэлэг хор найруулга дарамт сүрдүүлгээр хоол олдлг хүмүүсийн тоо бүх түвшинд нэмэгдэж байгаа нь аюул. Хуулийн байгууллага үлбгэр сул дорой байна.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      paaaa avilgiig chin helheer hudalch, ats ru chin hutga shaahaar banzal bolloo yu? gutsdag gar ve chi
      2017 оны 08 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    4 цаг 55 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    5 цаг 3 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    10 цаг 20 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    10 цаг 31 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    11 цаг 10 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК