зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Засгийн газрыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв

2017-8-29
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн тодотголтой Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруйн нүүрийг үзэж байгаа ч хэдийнэ ч суурь ганхаж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, саналаа  УИХ-ын дэд даргад өргөн барьсан. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах талаар хэн юу хэлснийг багц 24 буландаа онцолж байна.

 

Ш.Гунгаадорж: Засгаа дангаараа бүрдүүлж жил тойрон ажиллачхаад огцруулъя гэдэг нь сайны Дохио биш

 

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж: Засгийн газраа тогтвортой байлгамаар байгаа юм. Засгаа огцруулна гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Хэн Засгийн газрын тэргүүн, сайд байх нь хамаагүй. Нэгэнт нам дотроо яриад Засгийн газраа байгуулан үүрэг чиглэлээ өгөөд ажилласан бол нэг жил гэдэг эцсийн дүн тавьчих хугацаа биш шүү дээ. Эхний зургаан сард ОУВС-тай хэлэлцээ хийх, гэрээний нөхцөлүүдээ эргэж харах гэхчлэн бужигнаад өнгөрсөн. Үндсэндээ 6-7 cap л ажил явлаа. Өнөөдөр Засгийн газраараа оролдож шуугиад байх нь миний бодлоор, 60-аад жил энэ намд үнэнч яваа гишүүний хувьд сайхан харагдахгүй байна. Цаашаа од гийгээд, сайхан болчихно гэж бодоход ч бас түвэгтэй байна. Парламентад олонх болж, засгаа дангаараа бүрдүүлж жил тойрон ажиллачхаад огцруулъя гэдэг нь сайны Дохио биш. Үлдэж буй хугацаа хэр билээ. 2020 он гэж ярьж буй ч хэрэг дээрээ 2018 он шүү дээ. 2019 онд ажил дутуу, хөтүүхэн явсан болоод сонгууль эхэлчихнэ. Эд бүгдийг эргэцүүлж, том утгаар харж хэлэхэд, өнөөдөр засгаар оролдох цаг биш. Харин яаж ажлаа сайжруулах вэ, энэ засгийг яаж шахаж ажиллуулах вэ, ямар шаардлага байна. Магадгүй зарим сайд ажлаа муу хийж байгаа бол түүнийг огцруулж, Засгийн газартаа нэлээд хатуу чиг үүрэг өгч явах ёстой байх.

 

С.Эрдэнэ: ЗГ-ыг огцруулахад ура хашгираад алга ташаад явах шаардлага бидэнд алга

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндэсийг зөв тодорхойлох  нь чухал. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал.
АН-ын хувьд аль нэг Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш.  Үнэмлэхүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний өөрсдийнх нь асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ. Аль нэг Засгийн газрыг огцруулах тал дээр ура хашгираад алга ташаад явах шаардлага бидэнд алга.  Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоог байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, шүүмжлэлийг зөв явуулах тал дээр л бид анхаарлаа хандуулна.   УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор АН-д ч тэр, бүлэгт ч тэр ямар нэгэн санал ирээгүй байна.

 

С.Бямбацогт: Сөрөг хүчин биш бүлгийн нөхөд ЗГ-ыг огцруулах санал гаргасанд гайхширч байна

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна. Манай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтраахын оронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Үүнээс болж бусдын идэш, хоноцын хэвтэш болж хохирох вий гэдгээ ер нь бодож үзсэн л байгаа даа. Улс гэрээ нурааж тоглох ямар хортойг өмнөх эрх баригчдын үед та бид хангалттай амссан. Тэр алдааг засч, ачааг үүрнэ гэж итгэсэндээ л ард түмэн МАН-д 65 суудал өгсөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

 

Гэнэтхэн тэнгэрээс буусан юм шиг бардам аашилж, гэрээ нурааж тоглох нь яавч олигтой зүйл биш. Ерэн зургаан жилийн түүхтэй энэ том намд өөрийн дүрэм, тогтсон дэг жаяг гэж бий. Аливаа асуудлыг шийддэг эрэмбэ дараалал гэж байгаа. Хөсөг хөтлөх хүн нь тодроогүй байхад гэрээ буулгаж тэргэнд ачаалах ямар хэрэг байгаа юм бэ? гэдгийг л бүлгийнхээ гишүүдэд хэлж байгаа юм. Удахгүй намын Бага хурал болж, улмаар намын Их хурлын товыг тэндээс зарлана. Харин намын Их хурлаас намын шинэ даргаа сонгох нь тодорхой шүү дээ. Тэр шинэ хүн нь хэн болдог юм тэр нь л Засгийн газраа тэргүүлээд, төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна биз.

 

Т.Аюурсайхан: ЗГ удаа дараа эрхээ хэтрүүлж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан учраас огцрох нь зүйтэй

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэсэн. Гэтэл нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцсонгүй.  Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа. Оффшорын тухай хууль анх өргөн баригдахдаа оффшорчдыг хамгаалсан хууль болсон. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газраас энэ мэт олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа.  Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдсан цагаасаа боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргаж, Засгийн газрын бодлогын нэгдэлгүй, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаатай байна. Засгийн газар удаа дараа эрхээ хэтрүүлж Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан учраас огцрох нь зүйтэй.

 

Л.Оюун-Эрдэнэ: ЗГ-ыг яаралтай өөрчлөхгүй бол 2020 онд бид ялагдана

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ард түмний 70 хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэсэн судалгаа гарсан. УИХ бол ард түмнээс сонгогдож гарч ирсэн бага ард түмэн байдаг. Тиймээс ард түмэн өөрөө Засгийн газар дүн тавьсан байхад цаг алдахгүйгээр өөрчлөхгүй бол 2020 онд ард түмэн ямар дүн тавина гэдэг тодорхой болчихлоо. 65 суудалтай Засгийн газар бол дөрвөн жилээр биш 20-25 жилийн томоохон  реформ хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойох хурдтай, далайцтай, зангарагтай, хүчтэй байх ёстой. Гэтэл танил тохой татсан хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд бий болсон Засгийн газар боллоо. АН өнгөрсөн дөрвөн жил авлигын алдаа гаргасан байхад нэг ч хүнд хариуцлага тооцож чадсангүй. Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад Засгийн газрын нэр бүхий 4-5 сайд 802.8  тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр авч байгаа нь АН-аас юугаараа ялгаатай байгаа юм бэ. Сүүлдээ тойрог дээрээ очоод хүний нүүр харж чадахгүй боллоо. Шударга ёсыг тогтооно гэж Хэнтий аймгийн сонгогчиддоо хэлж гарч ирчихээд нүдний өмнө хээл хахууль, шударга бус хуйвалдаан болж байхад зүгээр хараад сууж чадахгүй.Бид алдааг бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Эргэж буцсан шийдвэрүүдээ харах хугацаа байсан. Тиймээс гомдох хэрэггүй. Яаралтай дараагийн Засгийн газрыг байгуулах ёстой. Олон улсад Засгийн газрын рейтинг 50-иас доош хувьтай болоод ирвэл өөрийн хүсэлтээр огцордог. Манай Засгийн газарт ард түмэн дүнгээ өгсөн. Одоо ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой гэж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурсан.

 

Ц.Гарамжав: Засгийн газар амлалтаа биелүүлэхгүй байгаа учраас огцруулахыг дэмжсэн

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Манай нам дараалласан хоёр сонгуульд ялагдал хүлээлээ. МАН амлалтаа биелүүлэхгүй байгаа нь үүнээс  харагдсан. Ард түмэн хамгийн том шүүгч байдаг. Тиймээс бидэнд дүнгээ тавьсан.  Засаг төр өөрсдийн амласан хөтөлбөрийн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж яадахгүй байгаа нь харагдсан байгаа учраас бодлогоо шинэчлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Би ямар нэгэн албан тушаал бодож энэ албан бичигт гарын үсэг зураагүй. Албан тушаал надад хэрэггүй. Үнэхээр шаардлагатай бол л хийнэ. Ер нь хувийн эрх ашгийн үүднээс  энэ асуудалд хандсан хүн эдгээр гарын үсэг зурсан хүмүүсийн дотор нэг ч байхгүй. Бүгд л улс орныхоо төлөө санаа зовсон хүмүүс. Манай намд улс орноо боддог гишүүд байгаад баяртай байна.

 

Ж.Энхбаяр: Концесс нэрээр 800 гаруй тэрбум төгрөгийг ЗГ дотроо хувааж, зарцуулж байгаатай эвлэрч чадахгүй

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Маш олон хүүхэд цэцэрлэггүй, гэртээ байна. Сургууль гурван ээлжэээр хичээллэсэн хэвээр байна. Гэтэл Засгийн газрын гишүүд хувийнхаа компани руу зам тавьж, эрчим хүч татдаг. Концесс нэрээр 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо хувааж, зарцуулж байгаатай эвлэрч чадахгүй. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Монгол төрийг худалдсан 60 тэрбумын шившигтэй явдал. Монголчууд төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн хаашаа хандах юм. Итгэж байсан төр нь, найдаж 65 суудал өгсөн МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан нь асар том хүч. Улс орноо эрүүлжүүлж, монгол төрөө цэвэрлэж авахгүй бол ёроолгүй хямрал руу унах болно. Би сонгуулиар сонгогчдодоо амлалт өгсөн. Би УИХ-ын гишүүнийхээ үүргийг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэнэ. Надад ямар нэг албан тушаал, эрх мэдэл сонин биш. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (182.160.36.30)
    Нэн яаралтай огцруулахгүй бол болохгүй ээ энэ мапьжсан бүлэгийг одоо л дарж авахгүй бол дийлдэхээ байна.шудрага гишүүдээ эргэж нухжин дарах оролдлого хийнэ.тэр хууль хүчинийхэн бүгд тэр бүлгийн толгойд байна.Ж.Энхбаярын мэдэгдэлийг эргээд нэг сайн сонсооч тов тодорхой ойлгоцтой хэлээд байн шүү дээ ЦАГ байхгүй үтэр түргэн ОГЦРУУЛ.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
    • зочин
      Бид намаа ингэж л аврана Өөр гарц үгүй эс тэгвээс ард түмэн биднийг авч хаях болно
      2017 оны 08 сарын 30
  • zochln (66.181.160.86)
    Ene zacriig ayraltai eerchilleh ni zew shudraga baih ni zen
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.42.91)
    Tord garsan bvgd eh oron ard tvmnee bish uursduu bolomjoo ashiglaj luibar mungu hiideg shvvdee vvniig ardchilsan mongol bii bolgoson mongol tord eh oronoo gesen hvn. baisan bol ali ert hogjih baisan
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.21.137)
    ok
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.137)
    zov zov zarim agentlaguudiin darga nariig ch solih heregtei
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.248)
    МАНгаруудаа 60 тэрбумынханаа намаасаа хөөж намаа цэвэрлэх сүүлчийн боломж шүү чадахгүй бол ард түмэн хийгээд өгч чадна
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.248)
    Муу юмыг хаацайлж эврэл нэртэй нуун дарагдуулж ажил гэж МАНгаруудыг сонгоогүй монголчууд өлсөөгүй харин хариуцлагын өлсгөлөнд дампуурах гэж байна. 60 тэрбумынханы бүрдүүлсэн засгийн газар нэг жил ямар ч ажил хийгээгүйг ард түмэн дүгнэсэн дуугай мэргэшсэн хулгайч нар засгаас зайл. Хайрлаад харамлаад байх ч шаардлагагүй. Иймэрхүү новшнуудыг хаацайлах юм бол ард түмэн хариуцлага тооцно гэж мэд
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.41.248)
    МАН -аа та нар засагаа тогтоож дэмжиж ажиллаж чадахгүй бол одоохон сонгууль явуул та нар засагаа солиод ард бидний амьдрал сайжрана гэж үлэгрийн далай бандаш урьсан хөөргөн залуус өөрсдөө даахгүй том том халбага бариад төр засгийн сэнтийрүү нүдээ аниад нүхэнд унаж үхэхээ мэдэхгүй дайрцгааж байна хүмүүс минь болгоомжтой л байгаарай
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • дөш (202.21.106.168)
    Багабанди гэгч хорт могой Социализмын үед хайгуул хийж нөөцийг тогтоосон алт, нефть, зэс нүүрс, уран зэрэг ордуудын нууцад нэвтэрч хуйвалдагч нартаа зааж өгч одоо ч завшсаар яваа бөөс БИРД бас дээр нь МАХН-ыг 2 хувааж , Энхбаярыг яргалах бүх зүйлийг Багабанди муу НААХУУ хувийн атгаг санаа, өш хонзонгоор хийсэн хүн. Хүрэлсүх минь зогс үйлдэл чинь буруу бодол чинь богинодож байна.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • дөш (202.21.106.168)
    Багабанди гэгч хорт могой Социализмын үед хайгуул хийж нөөцийг тогтоосон алт, нефть, зэс нүүрс, уран зэрэг ордуудын нууцад нэвтэрч хуйвалдагч нартаа зааж өгч одоо ч завшсаар яваа бөөс БИРД бас дээр нь МАХН-ыг 2 хувааж , Энхбаярыг яргалах бүх зүйлийг Багабанди муу НААХУУ хувийн атгаг санаа, өш хонзонгоор хийсэн хүн. Хүрэлсүхэд амжилт хүсье.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.3.236)
    BYAMBATSOGTOO CHI XAMAG TENDERIIG XULGAIN ZAMAAR ABZIXAAD YU GEED BAIGAA YMBE.CHAM SHIG NAM DAMNASAN LUIVARCHI XULGAICHUUDIIG ZAILUULJ BAIJ ENE MONGOL ULS XOGJINO.CHI ZUGEER OGTSROOD ZAIGAA TAVIAD OG.SXN XUDLAA SHOWCHID.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.3.236)
    BYAMBATSOGTOO CHI XAMAG TENDERIIG XULGAIN ZAMAAR ABZIXAAD YU GEED BAIGAA YMBE.CHAM SHIG NAM DAMNASAN LUIVARCHI XULGAICHUUDIIG ZAILUULJ BAIJ ENE MONGOL ULS XOGJINO.CHI ZUGEER OGTSROOD ZAIGAA TAVIAD OG.SXN XUDLAA SHOWCHID.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.3.236)
    BYAMBATSOGTOO CHI XAMAG TENDERIIG XULGAIN ZAMAAR ABZIXAAD YU GEED BAIGAA YMBE.CHAM SHIG NAM DAMNASAN LUIVARCHI XULGAICHUUDIIG ZAILUULJ BAIJ ENE MONGOL ULS XOGJINO.CHI ZUGEER OGTSROOD ZAIGAA TAVIAD OG.SXN XUDLAA SHOWCHID.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.153)
    Манан сөнө зайл улсаа аваряаа ард түмээн
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • соёлхүү (202.179.31.97)
    ер ньУИХ-ын гишүүд орон нутаг засаг дарга нарыг эргүүлэн татдаг хууль эрх зүй баймаар лдаанч УИХ зөвшөөрөхгүй л дээ ээ хөөрхий дөө
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • suh (103.57.95.165)
    ed nartegeed sain ajilah baih daaa 1 jiliin daraa mon ed nartai hoogdoh bailgui
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    засгийн газар огцроод зогсохгүй бас эрүүгийн хэрэгт татагдах ёстой. учир нь хэд хэдэн хууль ноцтой зөрчисөн тул
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • МАН-ыг дэмжигч (202.72.245.122)
    Өнөөдөр Хүрэлсүхээс өөр МАН-ыг удирдаад, сүүлийн 26 жилд живсэн намгаас нь МАН-ыг суга татаад гаргах удирдагч, МАН-ын олигархиудад ухамсрын шанаа өгөх хоншоортой хүн алга, амжилт хүсье.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.26.238)
    ЗГ-г огцруулах гэж яриад алга ташаад байгаа нөхдүүдийг МАН-н бүлэг удирдах зөвлөл нухацтай авч хэлэлцэн эдгээр нөхдүүдийг намаасаа хөөж өөрсдийнх нь хэлээд байгаа шиг шинэчилж цэвэрлэж авах ёстой болжээ.Оюунэрдэнээ юу 2020 оны сонгууль яриад байгаа чи 2020 оны сонгуульд нэр дэвшээ юуу өнөө маргаашгүй тойрохоо зуруулж төрхөмдөө очих гэж байж юу мөрөөдөмхий юм дээ.Олон зүйл яриад намаа муухай харгадуулж дэвсэж байгаа Аюурсайхан Ж.Энхбаяр Оюунэрдэнэ Хүрэлсүх Амарбаясгалан нарыг хөөж чөлөөт болгоод тэмцлээ хийж АН-тай нийлж ЗГ-аа унагаж сайд дарга нар болдоо гэж шууд түс тас хэлж болдоггүй юм уу МАН-н нөлөө бүхий хүмүүс.Яагаад таг байгаа.Энэ банди нар нь дүрдээ итгэчихээд цээжээ дэлдээд байх юм даа.32нөхдүүд намаасаа гарвал болно 30АмарбаясгаланХүрэлсүх
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • зочин
      Тэгээд 60 тэр бумийн асуудлыг хав дар гэж байгаа юмуу,энэ асуудал сонгууль болгоны мөнхийн сэдэв байх болно,эртхэн цэвэрлэж авсан нь дээр шүүдээ,МАН маш олон офшорчид,олигархууд байдаг нь нууц биш,бүх хөрөнгө хэдхэн хүний гарт орлоо,ард түмний амьдрал дээшлэхгүй гэдэг үнэн шүүдээ,эдгээр гишүүд нам дотроо болоод байгаа хэтэрчихсэн бусармаг явдлыг сөхөж гаргаж ирээд байхад үл тоож яаж болно.иймд эдгээр хүмүүсийн зөв гэж бодож байна,дараагийн засгийн газар сайн ажлах байхаа,гэж найдах л үлдлээ,ард түмнийг тэнгэр хаячаагүй сайн хүн гарч ирж л таараа.Зөвхөн бид хүнээ олж сонгож чадахгүй л байна.
      2017 оны 08 сарын 29
  • Зочин (209.95.60.126)
    Хүрэлсүхийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Гэхдээ Багабандийн гар хөл болоод байгаа юм биш байгаа даа гэж санаа зовинож байна. Өөрийн итгэл үнэмшилээр эхлэсэн шинэчлэлдээ тууштай байгаарай гэж зөвлөх байна. Багабанди бол жинхэнэ хогийн хар муужгай шүү. Тэр нөхөр Хүрэлсүхэд сайндаа ч биш, улс орон нам төрөө бодсондоо ч биш өөрийн хамсаатан , Отгонбилэгтэй хавсран Эрдэнэтийн хөрөнгийг зувчуулах их хэргийнх нь хамсаатан авилгал хээл хахууль, офшоор, садар самуун хамаг бузар муу муухай бүхний үүр уурхай болсон С.Баярынхаа орогнох орон зайг л хайж байгаа хүн. Иймэрхүү улс төрийн хорт могойноос хол байгаарай даа. МАХН-ыг 2 хуваах , Энхбаярыг яргалах бүх зүйлийг Багабанди муу НААХУУ хувийн атгаг санаа, өш хонзонгоор хийсэн хүн. Хүрэлсүхэд амжилт хүсье.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    9 цаг 6 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    9 цаг 30 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    9 цаг 32 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 44 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    10 цаг 4 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    10 цаг 10 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    10 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    11 цаг 36 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    12 цаг 24 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    13 цаг 2 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    13 цаг 14 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    13 цаг 23 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    14 цаг 2 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    14 цаг 5 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 24 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    14 цаг 36 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    15 цаг 0 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    15 цаг 2 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    15 цаг 21 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    15 цаг 32 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК