Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал өчигдөр болсон. Хурлаар Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бүлгүүд болон Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хуваарийг баталсан байна.
Намын бүлгүүд болон Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг хүргэж байна.
Нэг. УИХ дахь намын бүлгийн хуралдаан
Наймдугаар сарын 29-ний Мягмар гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Наймдугаар сарын 30-ны Лхагва гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Хоёр. Байнгын хорооны хуралдаан
Наймдугаар сарын 30-ны Лхагва гарагт:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэнэ.