Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна

2017-8-29
0
ЖИРГЭХ

Цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

 

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьсан. Уг нь олон нийт энэ асуудлыг намынхаа Их хурлаар шийдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Яагаад яаран ийм асуудал тавих болов. Та Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна?

 

-Журмын нөхдийнхөө урмыг хугалж болохгүй. Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэл рүү  ингэж ус цацаж болохгүй гэдгийг би байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна. Манай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтраахын оронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Үүнээс болж бусдын идэш, хоноцын хэвтэш болж хохирох вий гэдгээ ер нь бодож үзсэн л байгаа даа. МАН дотроо эвтэй, засаг дороо суурьтай байх нь Монгол Улсад маань, ард түмэнд маань ус агаар шиг хэрэгтэй байна. Хар ухаанаар бодоход гэрээ гүйцэд барилгүй буурь сэлгээд байвал хүн малгүй зутарч, хөдөө хотгүй улдана биз дээ.

 

Намынхаа гал тогоонд яриад шийдэж болох асуудлыг хэт дэвэргэж, гал дээр тос нэмэх хэрэг анхнаасаа байгаагүй. Эцсийн бүлэгтээ эндээс хэн ч хожихгүй. Хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжинө гэж  ард түмэндээ амлаж гарч ирчихээд өөр хоорондоо хагаралдаж үймэлдэх нь үнэндээ шал утгагүй шүү дээ. Улс гэрээ нурааж тоглох ямар хортойг өмнөх эрх баригчдын үед та бид хангалттай амссан. Тэр алдааг засч, ачааг үүрнэ гэж итгэсэндээ л ард түмэн МАН-д 65 суудал өгсөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Гэнэтхэн тэнгэрээс буусан юм шиг бардам аашилж, гэрээ нурааж тоглох нь яавч олигтой зүйл биш. Ерэн зургаан жилийн түүхтэй энэ том намд өөрийн дүрэм, тогтсон дэг жаяг гэж бий. Аливаа асуудлыг шийддэг эрэмбэ дараалал гэж байгаа. Хөсөг хөтлөх хүн нь тодроогүй байхад гэрээ буулгаж тэргэнд ачаалах ямар хэрэг байгаа юм бэ? гэдгийг л бүлгийнхээ гишүүдэд хэлж байгаа юм. Удахгүй намын Бага хурал болж, улмаар намын Их хурлын товыг тэндээс зарлана. Харин намын Их хурлаас намын шинэ даргаа сонгох нь тодорхой шүү дээ. Тэр шинэ хүн нь хэн болдог юм тэр нь л Засгийн газраа тэргүүлээд, төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна биз.      

 

-Эвтэй байя гэж хамгийн их ярьдаг, уриалдаг нам танай нам шиг санагдах юм. Гэтэл 65 гишүүнтэй МАН шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэл амаа ололцохгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байна л даа. Цөөнх байхдаа эвлэдэг, олонх болохоороо эвдэрдэг АН-ын өвчин танайд халдварлачихав уу?    

 

-Өмнөх УИХ-д намайг бүлгийн даргаар ажиллаж байхад бид 26 үнэхээр зангидсан гар шиг нэг цул болж ажиллаж чадсан. Тиймдээ ч тухайн үеийн эрх баригчдын бодлогын алдааг сануулж засах, дур зоргыг хазаарлаж хязгаарлах хүч бидэнд байсан. 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэг гол үндэслэл бол манай бүлгийн гишүүдийн эв нэгдэл, гар сэтгэл нийлж ажилласны хүч байсан юм шүү гэдгийг өнөөдөр сануулж хэлмээр байна. Ард түмэн тогтвортой төр, тууштай бодлогыг л юу юунаас илүү хүсч байсан. Элгээрээ хэвтэж өеөдсөн эдийн засгийг өндийлгөх эрч хүч байгаа л гэж МАН-ыг итгэж сонгосон.

 

Илүү жудагтай, илүү чадвартай гэж итгэсэн тэдний сэтгэлийг сэвтээх эрх хэнд ч байх ёсгүй. Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд хасах руу орж ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг 5,3 хувийн өсөлттэй болголоо. Цаашаа нүүр буруулсан хөрөнгө оруулагчид наашаа харж эхэлж байна. Үүдээ барьсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орж, эдийн засгийн цусны эргэлт эрчимжиж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд бидэнд өчүүхэн төдий ч алгуурлах цаг байхгүй. Энэ намын өндөр их нэр хүнд, өмөг түшгээр улс төрийн амьдралд хөл тавьчихаад голомт руугаа нулимах, тогоо руугаа өшигчих арилсан дотортой хүн арай байхгүй биз л гэж найдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ойлголцол, зөвшилцөлөөр шийдэж ирсэн. Энэ удаад ч тэгж чадна, тийм чадавх манай бүлгийн гишүүдэд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөө хямруулж, түмнээ талцуулах ёс суртахууны хийгээд улс төрийн эрх бидэнд байхгүй.  

 

-Танай намын бүлэг хуралдана. Бүлэг дээрээ хэл амаа ололцож чадах болов уу? Та юу гэж бодож байна.

 

-Өвөл хаяанд ирлээ. Айл өрх төдийгүй улс орон өвлийг яаж өнтэй давах вэ? гэдэгт сэтгэлээ чилээж түлээ түлш, хоол хүнсээ базаадаг цаг. Тарьсан ургацаа бүрэн хурааж, таван малдаа хадлан тэжээлийг нь хангалттай бэлдэхэд анхаардаг үе. Энэ намрын ажлаас ирэх жилийн амьдралын өнгө хамаарна. Хэтэрхий их талцал хэрүүл, хийрхсэн улс төржилтөөс болж бид байрандаа хий эргээд суудагаа одоо болих цаг болсон. Алдаа байвал хэлж засуулах, оноо байвал ойшоож урамшуулах нь монголын төрд хэрэгтэй болохоос биш амин хувийн амбицаа сүржин үгээр халхавчилж, улсынхаа эдийн засаг, түмнийхээ итгэл сэтгэлээр сор залаад суугаад байж таарахгүй. Улс орон гэдэг том эрх ашгийнхаа төлөө нэгдэж чаддаг, эвлэж болдог гэдгийг, уруул дордойвч элэг дордойхгүй гэдгээ манай гишүүд ард түмэндээ харуулна гэдэгт итгэж байна. Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна.      

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (103.26.192.157)
    177 тэрбумын кон шаасан хүн тэгэхээс өөр юу хэлэх үү.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • ГОРИЛОГЧ (202.21.124.134)
    САЙДЫН СУУДЛЫГ ӨГӨХГҮЙ САНААТАЙ ААН ХЭ ХЭ ХЭ
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    эрдэнэтийн 49 хувийн луйварчид 60 тэрбумын авилгачидыг шалгахгүй бол тулхтай жудагтай журмын нөхөд болчихно доо хө. хэ хэ хэ хэ.
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.70.46.239)
    За за Танай ЗГ цаанаа л нэг хуний амаар байгаад байгаа юм шиг удаан мэлхийн явдлаар гэлдэрсэн урьд гарсан бохирдлын эсрэг олигтой тэмцэхгуй хувилдаад байгаа юм шиг нэг л биш байгааг шударгаар хараад тэвчээр Алдаж Байна Чи сайдаас буугаа л биз яахав цаана чинь эх орон ард тумэн гэж бас Байна
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Hutsaa (150.129.140.253)
    Hutsaad bai chi, jurmiin nuhud gej unuu ued bhgui ee, dandaa luivarchid shuu dee ta nar, hurdan zasgaas bolon mongoloos zail, huduunii hulduu medremjgui ulaan hatsartaa
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.118.129)
    Эвтэй байна гэдэг хэрүүлгүй хувааж ид гэсэн үг биш, сөрөг хүчин байж идэхийн нэр биш ховд зэргийн хооронд брьсан замын өөр нь чинь нэрээн нутгийнхан чинь нэрлэдэг байна лээ шүү бодвол сонссон биз
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.42.170)
    Та бол дажгүй сайд болохоор хүн, харин хувийн компанидаа яагаад концесс авсанаа ард түмэндээ зөв тайлбарлаж, танилцуулна уу. Та бол номтойбаяр биш шүү дээ.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • suh (103.57.95.165)
    tegeed hulgai hiisen mongoo jurmiin nohoddoo huvaal daa
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (103.26.193.207)
    Их хурлын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа л ёс жудагтай шударга эв нэгдэлтэй байж чадсан уу?Анхнаасаа л мордохын хазгай болгочихоод одоо нэг их цэцэн цэлмэг,ёс жудаг,эв нэгдэл яриад хэрэг байна уу?Албан тушаал гэдгийг яаж жонхууруулснаа мартчихсан уу?Үүний чинь гор одоо гарч байна даа?Ялагдлаа хүлээж,чаддаггүй бурууг бусдад өгөөд байвал нэг их олигтой юманд хүрэхгүй шүү?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • ZOCHIN (58.7.145.198)
    YMAR CH YM UNEN L BOL SAIN.EDIIN ZASAG ERDENEBATIIN SAIND BISHEE.YALYTIIN SANGIIN TAVISAN SHAARDLAGA BOLON ZESIIN TUR ZUURIIN OSOLTIIN DUNSHUU. MAN IIN BUZARUUDAA 60 TERBUM ,KONTCESIIN GEREE ....ENE HOER CHINI L TA NARIIN HEN N HEN BE GEDGIIG CHINI L HELEED OGCH BAINA.YASAN HANAJ TCADDAGGUI LUIVARCHID VE...???????????????????????
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • БӨ,ХО,УВ,ЗА.ГА-ын нийтсонгогчид (202.179.31.68)
    Аймгуудын МАН-ын дарга нар хөдөө орон нутагт бид би тулдаа ялалт авчирсан гэсэн ойлголтыг М.Энхболд даргад дуулгасан гэнэ.Үүн шиг худлаа юм байхгүй.Ард түмний сонголтыг та зөвөөр ойлгоорой.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Өвөлжилт хүндрэх нь тодорхой байхад засгийн газраа унагана гээд явж байгаа энэ хэд чинь тойроггүй гишүүд юм уу Эсвэл хотын дүүргүүдээс гарсан болхоор өвлөөс айхгүй яваад байна уу Тойрогтоо ажилчихгүй байж яаж засгийн газарт ажиллах гээд байгаа лүднүүд вэ
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • Demjiv
      Tiim shuu
      2017 оны 08 сарын 29
    • Demjiv
      Tiim shuu
      2017 оны 08 сарын 29
    • Demjiv
      Tiim shuu
      2017 оны 08 сарын 29
  • Хөдөөгийн дэмжигч (202.179.31.68)
    Жудагтай тулхтай нөхдүүдийн тоо эрс цөөрчээ.Аргагүй дээ 6-сарын 29 нд ерөнхийлөгчийн сонгууль болсон.Түүнээс хойш 2 сар өнгөрчээ.МАН-ын дарга ерөнхий сайд.УИХ-ын дарга нар таг чиг болсон баруун 5 аймаг чадлаараа зүтгэсэн яадаж тэндхийн ард түмэнд баярлаллаа гэж нэг дуугарсан бол нэг ондоо.Эсвэл хамаг бурууг ард түмэн рүү чихих гээд байна уу?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    За Аюурсайхан бол Чингэлтэй дүүргийн иргэдийн хуралд байхдаа нэг намын засаг дарга болох одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболдыг огцруулна гээд бөөн юм болж байсан. Тэгж байгаад чимээгүй болчихсон удалгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дарга болж очоод манай Магнайгийн тавьсан торгуулиудыг бүгдийг нь хүчингүй болгож бөөн хэл аманд орж байсан хүн. Одоо ингэж яваа нь бас л албан тушаал горьдож яваа. Амташсан хэрээ 10 дахидаг гэж.
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • Zochin
      Alban tushaal buu ug
      2017 оны 08 сарын 29
    • Zochin
      Alban tushaal buu ug
      2017 оны 08 сарын 29
  • зочин (202.179.26.19)
    Та нарын энэ яриа чинь Иргэд олон түмний ДООГ ТОХУУ болж байгааг мэддэг үү, Аман дээрээ сайхан ярих юм, Ажил дээрээ Паг шүү дээ,
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.26.19)
    нэгн л их гоё Шударга юм ярьсан нөхөр, Танай Намын нөхдүүд чинь 60-н Тэрбумын хэрэгт, Хүчингийн хэрэгт, Баян-Өлгийн МАН-ын Гишүүд хүний ЧИХ тас хазсан хэрэг, Гарын үсэг зураагүй гээд нэгнийхээ Хүзүүг мушгисан, Шадар Сайдаа тагнаж чагнасан, Албан тушаалаа урвуулан ашиглаж Сайд, Намын Гишүүд чинь Концессын гэрээ өөрсөнийхөө хувийн Компаниуддаа олгосон гээд дандаа Хуулиа өөрснөө зөрчөөд байгаа шүү дээ, Хууль зүйн сайд аа, Эдэндээ яагаад тэгээд Хариуцлага энэ тэр тооцдоггүй юм вэ, Намын чинь нэр хүнд Ард иргэдийн дунд бүүр дуусаж байна ш дээ,
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Коммэнчиддоо юм мэддэг хүн ингэж байна. чи бол мэдээллээ боловсруулж мэдэдгүй түлээ Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН Дэлхий нийтэд дампуурлаа зарлах хэмжээнд тулчихсан эдийн засаг хүлээж аваад асуудлыг шийдэж чадсан гавьяатай гэж би эдийн засагч хүний хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дүгнэж байгаа
      2017 оны 08 сарын 29
  • Зочин (103.9.90.53)
    МАН-ын бүлгийг удирдсан шиг удирдаж чадсан нөхөр дөө
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (188.64.247.34)
    60 ter bumd handiv urgusun . dagznuud . munguu ergvvlj olj avahaar . undur vneeer olj avsan sentiigee . jinhene utgaar ni ashiglaj bn daa . munhbat geech ..shaldlan . sauna hesch hvn ytgaj 60 ter bumiig . vgvisgen hvn gvtgeed baisan ni iim l uchirtai . deerm hiij baijee . ene bymbatsogt bol . elbegdorjiin hergiig hamgaalhaar vgsen tohirson me enhboldiin . elbegdorj 2 iin . ariig daah vvreg hvleesen . manuuhai ni shde
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Tur zasgiig taivan bailga. ene ogtsruulagchid ehleed uursduu uurdiinhu ajliig sain hichee. ta nariin tarisan balgiig ard bid nar l uurne shu. tegeed ta nariin tsaraig harval odooniihoos deer ajillah itgel unemshil turuhgui bnaaa
      2017 оны 08 сарын 29
  • zochin (188.64.247.34)
    60 ter bumd handiv urgusun . dagznuud . munguu ergvvlj olj avahaar . undur vneeer olj avsan sentiigee . jinhene utgaar ni ashiglaj bn daa . munhbat geech ..shaldlan . sauna hesch hvn ytgaj 60 ter bumiig . vgvisgen hvn gvtgeed baisan ni iim l uchirtai . deerm hiij baijee . ene bymbatsogt bol . elbegdorjiin hergiig hamgaalhaar vgsen tohirson me enhboldiin . elbegdorj 2 iin . ariig daah vvreg hvleesen . manuuhai ni shde
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • zochin (188.64.247.34)
    60 ter bumd handiv urgusun . dagznuud . munguu ergvvlj olj avahaar . undur vneeer olj avsan sentiigee . jinhene utgaar ni ashiglaj bn daa . munhbat geech ..shaldlan . sauna hesch hvn ytgaj 60 ter bumiig . vgvisgen hvn gvtgeed baisan ni iim l uchirtai . deerm hiij baijee . ene bymbatsogt bol . elbegdorjiin hergiig hamgaalhaar vgsen tohirson me enhboldiin . elbegdorj 2 iin . ariig daah vvreg hvleesen . manuuhai ni shde
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.153)
    Чи ах дүүсээ төрийн албаар дүүргээ биздээ заыл за болсон
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.153)
    Бямбацогт чи авилгач ард түмний мөнгийг шамшигдуулагчдын нэг огцор
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.35)
    тулхтай байна гээд 60 тэрбумынханыг орой дээрээ залсаар байхуу?
    2017 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    5 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    5 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    10 цаг 57 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    11 цаг 8 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    11 цаг 47 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК