Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар тулгамдсан асуудлаа хэлэлцэв

2017-8-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр (2017.08.29) 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ “Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  энэ зардал нь бүрэн олгогдож байгаа эсэх, мөн багш нарын цалингийн асуудлаар өнөөдөр хэлэлцүүлгээ өрнүүлж, та бүхний санал бодлыг сонсъё” гэлээ. Дараа нь БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн З.Мягмар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тэрбээр, “Өмнөх оны хичээлийн жилээс энэ жил суралцагчдын тоо нэмэгдсэн. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд өмнөх оныхоос 11500 орчим илүү байна. Харин цэцэрлэгт 9321 хүүхэд өмнөх жилээс илүү хамрагдахаар болсон.

 

БСШУСЯ-наас шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг энэ ондоо багтаан хүлээн авах бодлого баримталж байна. 1250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулна. Сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийг шинээр барих, хувийн болон байгууллагын цэцэрлэгүүдийг төрөөс дэмжиж хамтарч ажиллах, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Танилцуулгын дараа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар асуулт асууж холбогдох хүмүүсээс хариулт авсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн захирал С.Марта “Шинээр ашиглалтад орсон сургуулийн барилгад нэг ч ширээ, сандал, самбар байхгүй шинэ хичээлийн жилээ угтах гэж байна. Энэ асуудлыг хэзээ шийдэж өгөх вэ” гэсэн бол 115-р цэцэрлэгийн захирал Б.Гэрэлцэцэг, нэг ангид ногдох хүүхдийн тооноос хамаарч туслах багш нэмж авах, мөн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн захирал Т.Бумаа, сурагчдад өгч буй “Үдийн цай” хөтөлбөрийн 600 төгрөгийг нэмэх, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, энэ чиглэлээр УИХ-д лобби бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданд илэрхийллээ. БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс хэлэлцүүлгээс гарсан асуултад хариулахдаа, “Шинээр ашиглалтад орж байгаа сургуулийн ширээ, сандал есдүгээр сарын 15-ны дотор очно. Мөн туслах багш авах, хүүхдийн хоолны мөнгийг нэмэх зэрэг асуудал Сангийн яамнаас шийдэгддэг” гэлээ.

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ, “Багш, сурган хүмүүжүүлэгч нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын дэргэд лобби бүлэг байгуулах саналыг дэмжиж байна. Та бүхний тавьсан асуудлыг холбогдох газруудад албан бичгээр хүсэлт болгон тавих болно” гэв.

 

Уг хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрын албан тушаалтнууд болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.38)
    НБГ орон тоогоо цөөлөөчээ. 2 орлогч ямар хэрэгтэй юм бэ????????
    2017 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    3 цаг 21 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    4 цаг 51 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    6 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    7 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    7 цаг 17 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 42 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    8 цаг 30 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    8 цаг 50 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    9 цаг 6 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    9 цаг 26 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    9 цаг 32 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    10 цаг 4 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    11 цаг 2 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    12 цаг 11 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    12 цаг 27 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    13 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    13 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    14 цаг 2 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    14 цаг 37 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    14 цаг 39 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК