Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцож ажиллах нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна. АН-ын Улстөрийн зөвлөл нь 30 гаруй гишүүнтэй намын эрх барих дээд байгууллага аж.
Намын хороо, үүр, үндэсний бодлогын хороо, намын дэргэдэх байгууллагын удирдлагууд, ардчилсан ахмадын холбоо, ардчилсан эмэгтэйчүүдий холбоо, ардчилсан залуучуудын холбооны тэргүүнүүд АН-ын Улстөрийн зөвлөлд ордог байна.