УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ.
Харин сүүлийн үед Засгийн газар огцрох тухай дуулиан дэгдэхтэй зэрэгцэн АН-ыг дараагийн Засгийн газартай хамтарна гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үүнд хариулт өглөө.
Тэрбээр "Хэвлэл мэдээллээр манай намыг дараагийн Засгийн газартай хамтрах тухай худал, үнэн мэдээлэл явж байгаа. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Засгийн газарт хамтрах шаардлага байхгүй гэж үзэж байна" хэмээсэн юм.