Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, та бүхнийг урьж байна

2017-9-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, Элчин сайд нар, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Юуны өмнө Монгол Улсын тогтвортой хөгжлийг болон эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Монгол Улс хөгжиж байгаа дэлхийн бусад улс орны нэгэн адил эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтдоо хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал. Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

 

Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн  уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг  олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Эдийн засгийн  өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэйг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17,0 хувиас 1 хувь болтлоо эрс унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5,3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна.

 

Та бүхний өмнө одоо бэлэн байгаа хамгийн ойрын боломжуудаас би хэдхэн жишээ дурдъя.

 

-Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмний говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна.

 

-Ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байна.

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийн олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, эхний шатны бэлтгэл ажлуудыг хангалаа.

·  Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл  харагдаж байна.

·  Монгол орны шавхагдашгүй нөөц болсон мал сүргийн тоо толгой 70,0 гаруй саяд хүрч, хөрш болон бусад улс оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод гаргах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байгааг илтгэх үзүүлэлт юм.

 

Цөөн энэ хэдэн жишээнээс харахад л  Монгол Улс та бүхний сонирхох бизнестэй, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээр байгаагийн нотолгоо юм. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй. Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй  эрсдлийг зохих төвшинд  хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Мэдээж, аливаа хамтын ажиллагаа тал талынхаа эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй ээ.

 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс хөгжиж, төсвийн орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн маань зарим хэсэг сүрхий хөлжиж, хөрөнгөжлөө.  Энэ нь сайн хэрэг ч, бодит амьдрал дээр улсын хөгжил иргэддээ наалдахгүй, монгол хүний үнэ цэнэ өсөхгүй улам унаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа тэр бүр оруулахгүй, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой юм. Бодлогын энэ алдааг засахад хөрөнгө оруулагчид та бүхний дэмжлэг бас хэрэгтэй. Манайхан, хөрөнгө оруулагчид та бүхэн ч манай баялгийг түүхийгээр нь зөөх гээд байдаг. Хэрвээ харилцан ашигтай, бизнесийн зарчмаар их ашиг олъё л гэвэл Монголд нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүдэд, мөн баялгийг эрсдэлгүй, богино хугацаанд тээвэрлэх авто болон төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг та  бүхэд уриалж, бас урьж байна.

 

Энд ганц жишээ дурдахад, Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын Ложистикийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс 2016 оны байдлаар дэлхийн 160 улс орноос 108 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний гол шалтгаан нь зам тээврийн салбарт сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт болон бодитой ажил хийгээгүйтэй холбоотой. Бид улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн шинж чанартай автозамд багагүй хөрөнгө зарцуулж, аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг хэрэгжүүлж байгаа. Харин  улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн гол чиглэлийн авто болон төмөрзамын тээвэрлэлт, түүний ложистикийн хөгжил сул хэвээр байна. Тухайлбал, манай түүхий эдийн экспортын 30 гаруй хувийг тээвэрлэдэг говийн бүсийн, Гашуунсухайтын боомтын чиглэлийн дэд бүтэц, хилийн нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэхэд  хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм.

 

Эрхэм хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ээ.

 

Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд  хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна.

 

  Эцэст нь та бүхэнд нэг зүйлийг зориуд онцолж хэлье.

 

Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид  янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ. Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлага байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй. Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна. Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд  чуулганы бодит  үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДЭЛҮҮН СУМЫН БУРААТЫН ОРД (202.179.31.78)
    Жил болгон хөрөнгө оруулагчид ирж орон нутгийн удирдлагуудтай ууулзаад хоосон буцдаг.А лицензтэй орд газрыг хэсэгчлэн тусгай хамгаалалттай газрын бүсэд орсон гээд бүтэн 8 жилийн нүүрийг үзээд байна.Та нөхөд бэлэн А лицензтэй газрыг ашиглуулахгүй байж юун энд тэнд орд газар яриад байна.Орон нутагт юу болж байгаа талаар ЗАСГИЙН ГАЗАР АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЦАГ БОЛООГҮЙ ЮМ УУ? БОЛСОН БОЛ ХЭЗЭЭ ВЭ?
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • АРДЧИЛАЛ НЭР ЗҮҮГЧИД (66.181.180.114)
    Энэ засаг харин ч юм хийгээд байна.Алтанхуяг Сайханбилэг 2 яг юу хиисийн бэ.ДУБАЙн луйвар НҮҮРСний луйвар БОНДын луйвраас өөр сайн зүйл юу ч хийж чадаагүй. БӨӨ БАТБАЯР, ХУЛГАЙЧ ЗОЛЖАРГАЛ, ГАРАМГАЙБААТАРаас эхлээд ихэнх нь монголыг дампууртал нь хулгайлаа биз дээ.Одоо тэгээ МАН ыг биш АНыг дахиад сонгох уу.Ард түмэн гэнэн бас мартамхай юм.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • ХУДЛЫН ЭСРЭГ (66.181.180.114)
    МАНд итгэхээс өөр ямар хүчинд вээ.АН д итгэж амиа тавьж алуулж байсанаас л арай дээр байх.
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Худал худал (122.201.21.80)
    Ман-д хэн ч итгэхээсээ өнгөрсөн байхаа гадныхныг байтугай иргэдээ унаж тустал хуураад араар нь тас тавьчихаад байгаа улсад хэн ч итгэх билээ .
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Худал худал (122.201.21.80)
    Ман-д хэн ч итгэхээсээ өнгөрсөн байхаа гадныхныг байтугай иргэдээ унаж тустал хуураад араар нь тас тавьчихаад байгаа улсад хэн ч итгэх билээ .
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • za (43.242.242.51)
    hara
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • gagaga (43.242.242.51)
    a
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • хэхэ (202.5.196.34)
    эрдэнэбат шаалтуур
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • үхэр хэмээх зөрүүд бас тэнэг халх (103.10.23.147)
    Энхрий хайрт эх орон нэгтнүүдээ Алийн болгон нэгээрээ туг тахиж тамын тогооноос гарч чадахгүй Азийн хамгийн баялагтай атлаа хамгийн новшийн гуйлгачин улс болж хэтрүүлэгтэй дээл гутал,хэтэрхий үрэлгэн машин унаа унаж 4 уулын дунд шпорот шиг шавж нүүрсний утаанд баян хоосонгүй үхэж амьдрах юм бэ. Арайхийж нэг өндийлгөх гэж байгаа засгаа худлаа үнэн хэлэн зүхэж буулгах атлаа юу хийхээ ч мэдэхгүй ЗГ л цаана нь хэд хэдээрээ бэлэн байна. 3хан сая хүн нь Москвагийн нэг дүүрэгт хүрэхгүй 1 хавтгай дөрвөлжин газар 2 хүн нллгддлг тийм уудам нутагт ёстой зэрлэг балмад үйлдэо баян хоосны ялгаагаараа ертөнцийн чихийг соотойлгосон үхэр толгойт үхмэл заяатууд хэвээрээ байх уу Сайн бод доо
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
    • А ЛИЦЕНЗТЭЙ СУЛ ЗОГСОЖ БУЙ КОМПАНИ
      ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР НЭРЭЭР МАШ ОЛОН ЛИЦЕНЗИЙГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ, ОЛОН Ч КОМПАНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОН, НИЙГЭМД АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТООГ ЭРС НЭМЭГДҮҮЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДИЙГ ҮРГЭЭСЭН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРЖ ХААЛГА ҮҮДЭЭ БАРЬСАН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗТЭЙ КОМПАНИУДЫГ ДАХИН НЭГ ХАРЖ ҮЗЭХ САЙД ДАРГА НАР ТӨРӨӨСӨЙ.
      2017 оны 09 сарын 04
  • Зочин (122.201.31.181)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
  • Эргэлзээ (59.153.114.98)
    Аргаа бараад гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөө авчирч өг гэж загнадаг байна ш дээ. Үгэнд нь орох уу
    2017 оны 09 сарын 04 | Хариулах
    • УРТ НЭРТЭЙ ХУУЛИА ГЭЖ...
      УРТ НЭРТЭЙ ХУУЛИА ЦЭГЦЛЭЭД Л БОЛОО.ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР ХЭЗЭЭ Ч ИРЭХЭД БЭЛЭН.
      2017 оны 09 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    7 цаг 57 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 5 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 22 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    13 цаг 33 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 12 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК