Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд ЕАБХАБ-ын төлөөлөгчидтэй уулзлаа

2017-9-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан нар өнөөдөр (2017.09.04) ЕАБХАБ /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли, хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсад тавтай зочлохыг хүсье. Үндэсний цөөнхийн нөхцөл байдалтай танилцахаар зорьж ирсэнд баяртай байна. Гурван сая гаруй хүн амтай манай улсын Баян-Өлгий аймагт үндэсний цөөнх казак үндэстнүүд оршин суудаг. Энэ уулзалтад Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүнийгээ урьж оролцуулж байгаа. Манай улсын Үндсэн хуулийн нэг бүлэг хүний эрх, эрх чөлөөнд зориулагдсан байдаг. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хуулийн энэ заалтдаа төрийн бүх бодлого суурилж явдаг. Эрх зүйн хувьд хүний эрхийг хааж боосон зөрчил байхгүй ч амьдрал дээр зарим асуудал гардаг. Тухайлбал, Баян-Өлгийд олон хүүхэд монгол хэлээр ярьж чаддаггүй. Сургуульд ороод бүх мэдээллийг казак хэл дээр авч, монгол хэл сурч чадаагүй нь эргээд насанд хүрсэн хойноо ажлын байртай болж чадахгүй байх эрсдэл үүсдэг. Тиймээс үүнийг ч гэсэн сэтгэл, хөрөнгө гаргаж засах ёстой гэж боддог.

 

Үндэсний цөөнхтэй холбоотой зарим тохиолдолд эдийн засаг, соёлын хувьд автомат ялгарал гардаг учир тэр бүгдийг цаг хугацаанд нь засч залруулж явахыг эрмэлздэг. Дэлхий дээр казак хэл, соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай улсын Баян-Өлгий аймаг гэж боддог. Энэ талаар олон удаа талархал сонсч байсан. Хүн амын тоогоор төлөөлөл нь УИХ-д сонгогддог манай улсын бусад аймгуудын жишгээр Баян-Өлгий аймгаас гурван гишүүн хууль тогтоох байгууллагад сууж байна. Гүйцэтгэх засаглалд нэг дэд сайд бий. Миний бие энэ тал дээр гүйцэтгэх засаглалд шүүмжлэлттэй ханддаг. Үндэсний цөөнхийн талаар баримтлах бодлогын хүрээнд гүйцэтгах засаглалд үндэсний цөөнхийн төлөөллийг заавал оруулж байх нь зүйтэй юм. Энэ нь ялгаварлаад байгаа асуудал биш ч бодлогоороо шийдэж явах ёстой гэж боддог. Үндэсний цөөнхийн талаар аливаа улсад төгс  төгөлдөр шийдвэрлэсэн зүйл гэж байхгүй болов уу. Дутуу бодсон, анзаараагүй асуудал байж болно. Та бүхэн явж танилцахаар мэдэгдэнэ. Монгол Улсын иргэн хэн боловч боломжийг эрх тэгш эдэлдэг. Манай систем маш нээлттэй. Хаана ч очоод ямар ч хүнтэй уулзаж ярилцах нь чөлөөтэй байдаг. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад, санал дүгнэлтээ зөвлөмж болгон бидэнд өгвөл дуртайяа хүлээн авч үзэх болно” гэв.

 

Дараа нь ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли хэлсэн үгэндээ “Биднийг найрсаг дотноор хүлээн авч, тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөнд талархал илэрхийлье. ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба нь 1993 онд Нидерландын Гааг хотноо байгуулагдсан. Гишүүн улсад, эсвэл хөрш орнуудын хооронд үндэсний цөөнх оролцсон мөргөлдөөн, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, дипломат арга замаар хязгаарлан зогсоох, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Үүргээ биелүүлэх үүднээс тухайн улс, бүс нутагт очиж нөхцөл байдалтай танилцдаг.

 

Монгол Улсад асуудал байна гэж ирээгүй. Газар дээрээ ямар байна гэдэг ерөнхий мэдлэг, ойлголт авах гол зорилгоор ирсэн. Бидний уулзалт, айлчлалыг дээд түвшинд зохион байгуулахад тусалж байгаад талархаж байна. Бид зөвхөн нийслэл Улаанбаатарт ирээд буцах биш, үндэсний цөөнх амьдардаг газар нутагт ч очиж үзэх, айлчлах хүсэлтэй байна. Та яриандаа үндэсний цөөнх хэл, соёлоо хадгалж үлдэхээс гадна олонхийн хэл, соёлыг сурсан байх ёстой талаар дурьдсан. Энэ үнэхээр чухал юм” гэлээ.

 

Үргэлжлүүлэн төлөөлөгчид УИХ-ын гишүүдээс үндэсний цөөнхтэй холбоотой сэдвээр асуулт асууж, хариулт авсан юм. “Өнгөрсөн удаагийн сонгуулийн системийг үндэсний цөөнхийн төлөөллийг хууль тогтоох байгууллагад багтаах боломжтой систем гэж та бүхэн харж, шийдсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баделхан хариулахдаа “Парламентад үндэсний цөөнхийн төлөөлөл байнга сонгогддог. Сонгуулийн ямар тогтолцоотой байхаас үл хамаараад хүн амын тоогоор төлөөлөл нь сонгогддог учраас гурван гишүүн байнга суудаг” гэлээ. Тэрбээр мөн “Монгол Улсад суурьшсан казак иргэд энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ 150 жилд хэл, соёлоо сайн хадгалж үлдсэн нь үндэсний цөөнхийн талаар зөв бодлого явуулсан Монгол төрийн ухаан юм” хэмээв.

 

Хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтаар талууд үндэсний цөөнхийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    2 цаг 22 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    3 цаг 53 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    5 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    6 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    6 цаг 19 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 44 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    7 цаг 32 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    7 цаг 52 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    8 цаг 8 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    8 цаг 27 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    8 цаг 34 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    9 цаг 5 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    10 цаг 4 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    11 цаг 13 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    11 цаг 29 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    12 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    13 цаг 4 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    13 цаг 39 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    13 цаг 41 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК