УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдах тов гаргажээ. Хуралдаанаар МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй билээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дээрх саналыг дэмжээгүй юм.