УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд тусгайлан уулзсан гэх мэдээлэл байна.