Түр завсарлаад байсан тусгай хяналтын дэд хорооныхон үргэлжүүлэн хуралдуулж эхэллээ.
Дэд хороо завсарлахаасаа өмнө хуралд нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн гишүүдээс дөрвөн гишүүнийг оролцуулахаар болсон юм.
Тодруулбал, Тусгай хяналтын дэд хорооны таван гишүүнээс гадна Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Х.Нямбаабар, Н.Цэрэнбат нар хуралд оролцож байна. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байгаа юм.