УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр өглөө 10 цагт хуралдахаар товлосон ч Тусгай хяналтын дэд хорооны хурал дуусаагүй байгаа тул хойшилсон. Тэгвэл үдээс хойш 15.00 цагаас хуралдана гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Дэд хорооны шийдвэр хэрхэн гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр холбогдоод байгаа тагнасан, чагнасан гэх асуудлыг нэг тийш болгох зорилготой байсан юм.