УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өглөө 10 цагт эхлэх байсан ч хойшлогдож, 15.00 цагт хуралдахаар товлогдсон. Товлосон хугацаанаас нэг цаг гаруйн дараа эхэлсэн чуулган нээлттэй хуралдаж байна. Хаалттай хуралдаж байсан чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тус дэд хороо хаалттай хуралдсан учир чуулганд танилцуулагдах дүгнэлтийг ч хаалттайгаар танилцуулах дэгтэй байдаг аж.