УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг яг одоо нээлттэй хэлэлцэж байна.
Энэ удаагийн хуралдаанд УИХ-ын 76 гишүүнээс 73 нь хуралдаа оролцож байгаа бөгөөд хуралдааны ирц 96,1 байгаа юм. Харин Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Б.Наранхүү нарын гишүүд хуралдаа ирээгүй байна.
Тодруулбал О.Баасанхүү гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Б.Наранхүү гишүүний хувьд Монголд байхгүй байгаа аж. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ХБНГУ-д томилолтоор ажиллаж байгаа учир хуралдаа ирээгүй аж.
Сэтгэгдэл (9)