Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэж ажиллалаа

2017-9-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ.

 

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар  нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11  нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна.

 

Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л  хэвийн үзэгдэл  боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог. Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа  1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн  шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. Энэ талаар Та бүхэн надтай санал нийлэхгүй байж болно оо. Харин хэрвээ бид улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж,  засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.

 

Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Монгол Улсын Ерөнхий сайдыг, Монгол Улсын Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой.

 

Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч,  манай танхимыг санаснаасаа илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад гурвын зэрэг үйл явдал цаг хугацааны болоод бусад хүчин зүйлээр бэрхшээл үүсгэж байсныг нуулгүй хэлэх ёстой гэж бодож байна. Нэгд, засгийн эрх авсны дараахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал, хоёрт орон нутгийн сонгууль, гуравт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.

 

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялж, төсөөлж байснаасаа ч хүнд эдийн засаг хүлээж авсан. Харин өнөөдөр тодорхой үр дүн гарч, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бид бүгдээрээ сайн мэднэ. Үүнийг батлах, нотлох хэдэн тоо хэлье.

 

Манай Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай болсон байлаа. Өнөөдөр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 5.3 хувьтай байгаа. Цаашид төр засаг, бодлого тогтвортой байвал баялаг бүтээгчид маань энэ өсөлтийг илүү өндөр хувьд хүргэх баттай суурь, эхлэл тавигдсан. Гадаад худалдааны эргэлт 2012-2016 онд жил дараалан буурсан. Одоо, 2017 он гарснаас хойш Монгол Улсын экспорт улирал тутам 30-40 орчим хувиар өсөн нэмэгдэж байна.  2016 оны ээлжит сонгуулиас хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өслөө. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Жишээ нь, биднийг ажил авч байхад хүүхдийн мөнгөний олголт санхүүжилтгүй болж зогссон байсныг бид бүгдээрээ мэднэ. Өнөөдөр бид төсвийн давсан орлогоосоо хүүхдийн мөнгийг ахин бүх хүүхдэд олгож эхлээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт тохирсоны дагуу зогсоож байсан хугацааны хүүхдийн мөнгөө ч нөхөн олгож, цаашид бүх хүүхдэд жигд олгохоор 2017 оны улсын төсвийн тодотголд тусгаж УИХ-аар шийдүүлэхээр төслийг нь боловсрууллаа.

 

Ингэснээр Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох МАН-ын сонгуулийн амлалт бүрэн биелж, цаашид энэ төрлийн халамжийг танах, хэсэгчилж олгох тухай бус, харин нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар л ярих бодит боломжтой боллоо.  Манай Засгийн газар 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан. Төсвийн алдагдал өнөөдөр 590 орчим тэрбум төгрөгт болж, 3 дахин буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас орох урсгал бодитой хоёр дахин нэмэгдлээ.  Хугацаа тулсан их хэмжээний зарим өрийг бага хүүтэй бондоор сольж, одоо Н.Алтанхуягийн Засгийн газрын авсан Чингис бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэхээр хувилбар боловсруулан ажиллаж байна. Эдийн  засгийн эдгээр хүнд нөхцөлөөс болоод манай Засгийн газарт шинээр хөрөнгө босгох боломж хязгаарлагдмал, харин хугацаа тулсан гадаад, дотоодын өр төлбөр л хүлээж авсан. Аль ч улсын аливаа Засгийн газрын зовлон нь хийх ажил их, зарцуулах мөнгө багатайд л байдаг. Манай өмнө ажилласан АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонг үзэж туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж,  боломжит бүх нөхцөлийг шавхан ажилласны хүчинд улсын эдийн засаг өндийж эхэлсэн.

 

Энэ бүхнийг УИХ-ын гишүүдийн зарим үнэнээр нь хэлэх байх, зарим нь улс төрөө бодоод, огцруулах, бужигнуулах зорилгодоо хүрэхийн тулд хийж бүтээсэн  болгоныг, зөв эхлэлийг харлуулан мушгих л байх. Гэхдээ нэг зүйлийг би зориуд хэлье. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эдийн засагт гарсан эдгээр эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш ээ. Энэ бол төр засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний маань бүтээсэн амжилтын эхлэл гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч, хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчиддээ талархснаа илэрхийлье. Баялаг бүтээгдчийн маань амжилтын буухиа хэрвээ тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд бас хүлцэл өчье.

 

Манай Засгийн газрыг эрчтэй, санаснаараа ажиллахад улс төрийн талаасаа бэрхшээл үүсгэж байсан нөгөө хоёр хүчин зүйл нь 2017 оны орон нутгийн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. Гэвч аливаа сонгууль бол улс төрийн намуудын асуудал. Би хувьдаа төрийн ажлыг Төрийн ордондоо, намын асуудлыг намын байрандаа ярих ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг учраас энэ тухай нам дээрээ дэлгэрэнгүй  ярих бололцоо гарна гэдэгт итгэж байна.

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн нэгэн цикль дуусч, ард түмэн сонголтоо хийлээ. Одоо бидэнд сонгуульдаж улстөржихгүй, намаараа талцахгүйгээр зөвхөн ажил хийх бодитой хоёр жилийн л хугацаа үлдлээ.

 

Улстөржихгүй, талцахгүй байх энэ цонх үеийг ашиглаад эдийн засгийг хөтлөх том төслүүдээ хөдөлгөх ёстой. Зарим хүн манай танхимыг том төслүүдээ хөдөлгөж чадсангүй, чадахгүй байна гэж шүүжилдэг. Ямарч том үйл явдалд тохиромжтой, ашигтай цаг хугацаа гэж байдаг.  Бид зүгээр суугаагүй ээ. Тооцоо судалгааг хийж, том төслүүдээ Монгол Улсад, монголчууддаа алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн.  Нүүрс зэс гэхэд, улс төрийн сонгуулиас гадна шинжээчдийн прогнозыг харж үнэ өсөх тааламжтай үеийг хүлээж байсан. Хөдөлгөсөн нэр зүүхийн тулд яарч сандран Монголдоо, нийт монголчууддаа ашиггүйгээр хөдөлгөснөөс алдаа гаргахгүйгээр хүлээж суусан нь хавьгүй дээр гэж Ерөнхий сайд миний бие бодсон. Нийт Монголын ард түмний баялгийг нэг бүлэглэлийн эрх ашигт тааруулан, эсвэл нэг удаагийн сонгуулийн PR-аа бодож баялгийн эздэд нь ашиггүйгээр шийдэх эрх надад байгаагүй, цаашид ч байх ёсгүй. Харин одоо бол гадаад, дотоод аль аль талдаа боломж, бас тохиромжтой цаг үе нь бүрдлээ.

 

Өнөөдөр эдийн засаг сэргэж эхэлсэн болохоос хямрал дуусаагүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил биднийг хүлээж байна. Жишээ нь,  иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэхээр бид цалин, тэтгэврийг мөнгөн дүнгээр нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин манай Засгийн газар хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ихийн хэрээр ажил хийхийн хүслэн байхад, түүнийг эхлүүлэх, хийж дуусгах цаг хугацаа бага үлдсэн хяслан бас байна.   

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

 

Намайг Ерөнхий сайдаас огцруулах гурван үндэслэлийн нэг нь эдийн засгийн асуудал, нөгөө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага, гурав дахь нь Концессын гэрээний тухай дурджээ. Сая би хэлсэн үгэндээ эхний хоёрт дэлгэрэнгүй хариуллаа. 

 

Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан долоон концессын асуудал манай Засгийн газартай нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ эдгээр 7 концессын 5 нь өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан, гэрээгээ байгуулсан,  ажил нь эхэлсэн төслүүд байсан юм. Өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан эдгээр концессын гэрээг эргэж харах болсон нь ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өмнөх гэрээгээр бол эдгээр таван концессын эргэн төлөлтийг 2017, 2018 оноос эхлэн төсвөөс хийхээр байсныг ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор хойшлуулж 2020, 2021 он болгосон. Ингэж зөвшилцөх явцдаа концесс тус бүрийн үнийн дүнг бууруулж, нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж улсын төсвөөс эргэн төлөлтийн ачааллыг бууруулсан. Ямар нэгэн хууль зөрчиж, эсвэл эрх ашгийн зөрчил үүсгэсэн нэг ч концессын өмнөх эзэмшигчийг солиогүй. Хэрвээ концессын эдгээр төсөл дээр Шинээр гэрээ байгуулсан, Гэрээний хуучин дүнг нэмэгдүүлсэн, Улсын төсвөөс төлбөр нөхөн төлөх хугацааг наашлуулсан, Өмнө нь байсан концесс эзэмшигчийг хууль бус шалтгаанаар сольсон, Улсын төсвөөс нэг төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байвал бид хариуцлага хүлээж, сайн дураараа огцроход бэлэн байна.

 

Бидэнд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол Улсын ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл манай Засгийн газарт байхгүйг би хариуцлагатай хэлье. Иймд Ерөнхий сайдыг огцруулах гурван шалтгааныг миний бие болоод манай танхим Засгийн газрыг огцруулах хэмжээний хуулийн бодитой үндэслэл гэж үзэхгүй байгаа болно. Бид энд өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус нь  хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр сууринаас л асуудалд хандаж байгаа.

 

Нэмж хоёр зүйлийн тухайд товч тайлбар хэлье. Нэгд, Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Гүтгэлэг тойрсон энэ үйл явдалд би эхнээс нь тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирсэн. Хуулийн байгууллагад хандъя, хамтраад шалгуулъя гэдгээ ч Шадар сайдад өөрт нь хэлж байсан. Гэвч өөр улс төр явж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Тэр нь  хувь хүний тэвчээрийн хүлээснээс хэтэрч, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд, МАН-ын нэр хүнд энэ дуулианд сэвтэж эхэлсэн тул би аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсан. Одоо энэ маргааныг Ж.Эрдэнэбат , У.Хүрэлсүх гэж хоёр хувь хүн биш, шалгаж тогтоох үүрэгтэй хуулийн байгууллага шийднэ, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх аа. Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс дахин хариуцлагатай хэлэх байна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд өнөөдөр дэлхий ертөнц, хувь хүмүүс бараг бүхлээрээ цахим сүлжээгээр холбогддог боллоо. Төрийн ажлыг ч, мөн бие биеэ гутаан доромжлохыг энэхүү олон нийтийн сүлжээгээр явуулж, хувь хүний нэр төрд халдах болж. Энэ нь бидэнд сайн үр дүн гэхээсээ саар муухайг, ойлголцол гэхээсээ үл ойлголцлыг өдөөн эвдрэлцэлд дуудаж байна. Иймд хоёр том хөршийн дунд орших, өөрийн дархлаа султай манай улсын хувьд олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээний талаар төрийн бодлогын төвшинд санаа тавьж, сайн ярилцах цаг болжээ.

 

Хоёрт, 60 тэрбумын тухайд энэ талаар надад хэвлэлээр яваад байгаа бичлэгээс өөр мэдээлэл байхгүй ээ. Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Би нэг ч хүнээс мөнгө авч томилгоо хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар удаа дараа мэдэгдэж байгаа.

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

 

Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, итгэл хүлээлгэж, бас үнэмлэхүй хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН-тай хэн ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай. Ард түмний энэ их итгэлийн хүндийн төв Засгийн газар дээр явааг би Ерөнхий сайдын хувьд маш сайн ухамсарлаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт бишээ гэдгийг би энд зориуд хэлмээр байна. Энэ УИХ, түүний байгуулсан Засгийн газрын шийдвэр бүрээс гагцхүү Монгол Улс, Монголын ард түмэн л хожиж байх ёстой. Тэгвэл Засгийн газрыг огцруулах, улс төрд тогтворгүй байдал үүсгэхээс хэн хожих вэ. Үүнд хамгийн зөв хариултыг ард түмэн өгнө, үнэнийг жирийн иргэд л хэлнэ. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийг  ард түмэн маш сайн мэднэ. Яагаад гэвэл тэд энэ замаар сүүлийн 25 жил явж, улс төрийн тогтворгүй байдлын зовлонг үүрч, золиос нь болж ирсэн юм. Ард түмэн хангалттай туршигдсан. Өнөөдрийн нийгэмд, иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнх нь улстөрчид бидний эрх ашгийн буруу эрэмбэ, утгагүй улстөржилтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаанаас сургамж авах цаг болжээ. Явцуу эрх мэдлээр явуургүй улстөр хийж улсаа хохироодог богино зайн улстөрд цэг хатгах болсон байна.

 

Бид АН-ын алдааг давтахгүй, засгаа огцруулж төрийг тогтворгүй болгодог буруу жишгийг үргэлжлүүлэхгүй гэж амлаж УИХ-д сонгогдсон. Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна. Ард түмэн 2016 оны сонгуулиар дахин давтагдах алдааг бус, итгэл найдварыг сонгосон гэдгийг тэдэнд ахин сануулъя.

 

Нийтлэг эрх ашгийн үүднээс харвал хэрвээ Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсад ашиггүй л юм бол МАН-д ч, АН-д ч ашиггүй л байх ёстой. Бид өнөөдрийн улстөрийн ашиггүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай.

 

Эцэст нь хэлэхэд одоо бидний өмнө хоёр сонголт ирлээ. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалаад сэргэж эхэлж байгаа эдийн засгаа тогворжуулах. Эсвэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгаа эргээд царцаах.

 

Уг нь Засгийн газар тогтвортой ажиллах дархлаа нь түүнийг томилсон УИХ өөрөө юм. Тэр дундаа эрх баригч намын бүлэг хэр олон суудалтай байна, тэр чинээгээр томилсон Засгийн газрынх нь дархлаа баталгааждаг гэдэг. Гэтэл өнөөдөр бид 65-уулаа  буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай. Хэрвээ барьсан байшингаа улс төрийн явцуу сонирхол, хувийн эрх ашигтаа хөтлөгдөн өөрсдөө нураах гэж байгаа бол миний бие ямагт Монгол Улс, монголчуудынхаа эрх ашгийг бодож үнэний төлөө бат зогсох болно гэдгээ илэрхийлье.

 

Та бүхний мэргэн оюун үнэнийг тунгааж, Монгол Улс, Монголын ард түмэн, бидний ирээдүй хожих шийдвэрийг гаргана гэдэгт итгэж байна.

 

Төрийн бодлого гэдэг угтаа бол улсын хөгжил, айлын амьдрал гэдгийг бид сайн мэднэ. Төр түвшин байж, Монгол Улс минь хөгжин цэцэглэж, Монголын ард түмний маань хийморь, цог золбоо ямагт өөдөө байг!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.114.205)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.205)
    Нэг нохой У.Хүрэлсүх мэтийн дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. Япон ардын зүйр цэцэн үг
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.42.71)
    НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ГЭВҮҮ ХӨӨРХИЙ ДӨӨ? 1,2 ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ЮМ БИШҮҮ? ЧАМАЙГ НОМТОЙБАЯР МӨНХБАТ БЯМБАЦОГТ 3 АЛЧИХЛАА ШДЭЭ ХҮҮХЭЭ МЭДЭЖ АВ? ШАРХАА НӨХӨХ ГЭЖ БАЙЖ ШОРОНДОРОВОО????
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • иргэн (65.19.167.131)
    Шаал худлаа Энхболдын гар хөл болсон гар ш дээ Одоо өөрөө жоохон ухаажмаар юм
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин. (193.90.12.90)
    Эргүүбат ингэх гээд байсан юм Хүмүүсээр өрөвдүүлэх гээд ядцан юм яг хорон санаатны дүр сүүлдээ шалдаа буудаг шиг
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (182.160.2.43)
    Удирдагч хүнийг өөрийн хэлсэн ярьсанаар биш удирдуулж байгаа хүмүүсийн үнэлгээгээр дүгнэдэг гэсэн эртний үг байдаг. Сайдын кабинет гэж яриад байхий хөдөө орон нутагт байгаа түүний удирдлагын засаг дарга бүтэн жил унтлаа.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin) (185.100.85.101)
    MAH-d luuvirchid erh medliin tuluuh hun hereggu, eh ornii tsaashdiin ireeduin tuluu zasgiin gazriig zuv zalj udirdah l hun heregtei
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин) (94.242.246.24)
    МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.24)
    YGARAI SH DE KONTSES OGCH MONHBAT NOMTOIHULGAICH 2 S AVSAN HAHULDA HAHAJ UH
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 7 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 37 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 3 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 28 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 16 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 36 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 52 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 12 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 18 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 49 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 48 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 57 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 13 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 48 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 25 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК