Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

2017-9-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энд хамтдаа илтгэгчээр оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарт баяр хүргэе.

 

Монголоос Владивостокт ирэхэд ойрхон байдаг юм байна. Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Алс Дорнод монголчуудад Ойрын Дорнод юм байна гэдгийг мэдэрлээ. Энд ирээд би энэ бүс нутгийг судалж, боомтуудад өөрийн биеэр очиж үзэх гэсэн юм. Ингээд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.Белозеров нартай “Восточный” боомтыг үзэх боломж олдлоо. Боомтыг үзээд надад маш өндөр сэтгэгдэл төрлөө.

 

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Миний мөрөөдөл бол далайд гараад, манайд байгаа газрын баялаг, бусад бүтээгдэхүүнийг бусад оронд дэлхийн үнээр зарах том боломж олох юм. Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна.

 

Энэ зорилгын төлөө олон жил явсан. Үүнд оролцож дэмжсэн В.Путин болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье. Нэлээд хэцүү асуудал байсан. Олон жил ярьсан. Гэхдээ бид хийж чадлаа гэж тэмдэглэх нь зүйтэй. Өчигдөр бид Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцааны тухай болон Алс Дорнодын бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцлаа. Мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцлаа. Хориг тавьж аюулгүй байдлыг сахихаас гадна яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцсан. Танд баярлалаа.

 

Мөн надтай адилхан шинээр сонгогдсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баярлалаа. Бид хоёр орны хамтын ажиллагаа, БНСУ-д олноороо ажиллаж байгаа монголчууд болон Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахихад яриа хэлэлцээрийн замаар шийдэх боломжийг ч үргэлж үлдээх ёстой гэж үзэж байгаа талаараа ярилцлаа. Ингээд энэхүү форумд оролцож байгаа зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

Дорнын эдийн засгийн форумд оролцон үг хэлсэн төр, засгийн тэргүүнүүдийн дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.

 

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “ОХУ бол Ази, Европ хоёр тив дамнан оршдог орон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Монголоос Алс Дорнодод очих нь ОХУ-ын Европын хэсэгт очихоос илүү ойр байна гэлээ. Бас Хакасаас Алс Дорнод руу 8000 км-ийн цаанаас нүүрс тээвэрлэж байхад Монголоос 4000-аад км-ийн цаанаас нүүрс тээвэрлэх нь илүү дөт гэлээ. Ингэж улс орнууд хамтарч ажиллахад Алс Дорнодод ложистикийн салбарыг илүү хөгжүүлэх нь чухал. Энэ нь дэлхийн эдийн засагт ч чухал” хэмээн хэдэнтээ онцолж байлаа.

 

Хэлэлцүүлэг энгийн найрсаг байдалд өрнөсөн юм.

 

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөтгөсөн хуралдаанд үг хэлэх үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёулаа жудогийн хар бүстэй бөхчүүд. Энэ хоёрыг Японы олимпын аварга бөх Я.Ямашитатай барилдуулбал харууштай тэмцээн болох байх. Хэдий би япон хүн боловч энэ хоёртой жудогоор барилдаж бэртэж гэмтэхийг хүсэхгүй байна” хэмээн хошигнож байлаа.

 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • bb (66.181.186.173)
    toriin terguun bolno gedeg bol mash tom hariutslaga shuu.Mongol ulsiin toloo ashigtai naimaa hiigeerei.amjilt
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.137)
    Их сайхан санагдаж байна манай урд тэргүүнүүд энэ ерөнхийлөгч нартай ийм дотно харилцаж харагдаж байсан. Юм уу бид эд нарыг ийм найрсаг байхыг одоол харж байна ийм л байх хэрэгтэй гоё байна
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.60)
    хичээгээрэй хүү минь луйвар булхайнаас хол яваарай
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    orosiin tv-eer mongoliig ilyy onzolj baisan goe haragdaj baina lee shyy
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    эр хүн ийм л ерөнхийлөгч ийм л эх оронч хүн бидэнд дутагдаад байсан юм
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • 5 (43.242.242.51)
    ene vv
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Саруул (163.172.171.163)
    zaa daa yu
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 7 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 37 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 4 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 29 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 17 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 37 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 53 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 12 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 19 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 50 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 49 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 58 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 14 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 2 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 49 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 24 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 26 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК