зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг солихгүй байсаар Засгийн газар задралд хүрлээ

2017-9-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулсан. Хуралдаанд 73 гишүүн санал өгсөн бөгөөд гишүүдийн 57,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингээд Засгийн газар огцорсон тул шинэ Засгийн газар бүрдтэл Мэргэжлийн Засгийн газар өөрөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үеэр хэн, хэн, юу хэлсэн талаар товчлон хүргэе. 

 

 

Ё. Баатарсайхан: Богино зайны улс төр битгий байгаасай 

 

Харамсалтай бөйна. Ард  түмэн УИХ-д 65 суудал өгчихөөд байхад АН-тай нийлж Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрч байгаад харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх асуудлаа  бүлгийнхээ хэмжээнд ярьж ирсэн. Гэтэл яриагүй гэж байгаа нь утгагүй байна. Тиймээс анхнаасаа энэ асуудлыг дэмжээгүй. Дараагийн Засгийн газарт орсон гишүүдийн гар аймаг, дүүрэг, сум руу ороосой. Богино зайны улс төр битгий байгаасай  гэж хүсч байна.

 

О.Содбилэг: Хөрөнгө оруулалтаа цуцлаж, азнаж байна

 

Манай нам ялалт байгуулсан хамгийн том амлалт нь төрийг тогтвортой байлгана гэж амласан. Тиймдээ ч ард түмэн бидэнд 65 суудал олгож байхад Засгийн газраа унагахаар явж байгааг буруу гэж үзэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих гээд ажил нь эхлээд явж байгаа энэ үед Засгийн газраа огцруулах нь олон сөрөг зүйл авчирна. Гадаад хөрөнгө оруулалт ч гэсэн муудаж байна. Хөрөнгө оруулалтаа цуцлаж, азнаж байна. Маш олон сөрөг зүйл дагуулж байгаа учраас Засгийн газрыг унагахыг дэмжихгүй байна. Бүлгээрээ намаа, шийдвэрээ гаргачихаад одоо Засгийн газраа унагах гэж байгааг буруутгаж байна.

.

 

Ж.Батзандан: Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй

 

65 суудалтай эрх баригч нам Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах эсэх нь Монгол Ардын намын шийдэх асуудал. Энэ Засгийн газрыг байгуулагдах үед би нэг л зүйлийг захиж хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын даргаа, Цагдаагийн даргаа солиорой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Тагнуултай улс төр бол сайн улс төр гэж ярьдаг улс олширлоо. Бүтэн жил гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй байсаар эцэст нь Засгийн газар чинь задрал руу явлаа. Сүүлийн таван жилийн турш монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан. Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан.

 

Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Дэд хороон дээр яригдсан асуудал нууцын зэрэглэлтэй тул би энд ярихгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах нь зөв биш. Иймд шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэж өгөөч гэж энэ Засгийн газраас би мөн ч их хүсч байгаа. Гэтэл нөгөө “сахал” Эрдэнэбилэг нь 49 хувийг ард түмэнд өгөлгүйгээр Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн болчихоод байгаа. Дубайн гэрээг залруулаарай гэсэн, тэр талаар огт ярихгүй байгаа. Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй гэж би дүгнэж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ концессын гэрээнүүдийн ихэнх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан гэлээ. Гэтэл концессийн найман гэрээний долоог нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар шийдсэн байна. Хүүхдүүд сургуульгүй, цэцэрлэггүй сууж байхад С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын сайд нар 805 тэрбум төгрөгөөр өөрсдийнхөө хувийн компани руу гэрлийн шугам татаад, зам тавиад сууж байна. Энэ бол маш увайгүй үйлдэл.

 

 

Ж.Бат-Эрдэнэ: Дараагийн ЗГ үүнийг дэмжихгүй бол би өөрөө унагах бичигээ өргөн барина

 

Эсрэг саналтай байна. Нэг жилийн хугацаанд ЗГ-ыг гайхалтай сайн ажилласан гэхгүй. Гэхдээ хүнд нөхцөлд ажилласан гэдгийг мэднэ. Эдийн засаг өсөлттэй гарсан. Ер нь ЗГ-ын бодлого ард иргэд рүүгээ чиглэсэн байх ёстой. Орлоготой, ажилтай амьжиргаатай байлгах нь үүрэг нь. Саян зунжингаа хөдөө явлаа.  “Шинэ хөдөө” төслийн талаар танилцууллаа. Энэ төслөө 2018 оны төсөв дээр сайдуутай ярилцаад ойлгоод явж байтал ЗГ унах болчихлоо. Бодлогын дэмжлэг туслалцаа үзүүлэх юм бол  ажиллахад бэлэн байна гэсэн иргэд байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлмээр байна. Орлого нь 1,5 тэрбум хэмжээний үйдвэрээр хангамаар байна. Одоогийн дараагийн ЗГ-д энэ төслөө дахин жил ярьж ойлгуулах уу. Дараагийн ЗГ үүнийг дэмжихгүй бол би өөрөө унагах бичигээ өргөн барина шүү.

 

 

Л.Болд: ЗГ-ыг огцруулах үндэслэл нь өөрөө 60 тэрбумын нотолгоо

 

АН-тай нийлж ЗГ-ыг унагаах гэж байна гэж яриад байна. Гарын үсэг зурсан гишүүд дотор АН-ын нэг ч гишүүн байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг нам хоорондын тэмцэл мэтээр харагдуулах нь буруу. ЗГ-ыг огцруулах үндэслэл нь 60 тэрбумын нотолгоо гарч ирж байна гэж харж байна. 807 тэрбум концесс бол концертын билет юм биш үү. Хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон гэж байна. Үүнийг шүүмжлэхгүй. Хууль бусаар ч боловч хүүхдэд мөнгө өгөөсэй. Боловсон хүчний томилгооны асуудал яригдаж байна. Энэ асуудлаа ний нуугүй ярих хэрэгтэй. Энэ бол 60 тэрбумаас үүдсэн томилгоо гэдгийг бүх хүн ойлгож байгаа.  Хуулийн байгууллагын оролцооны талаар ярьмаар байна. Танай намын Амарсанаа агсны талаар хандсан би хэд хэдэн удаа ярьсан. Гэтэл үүнийхээ горыг амссан. Аймшигтайгаар гүтгүүлсэн.

 

 

 

Б.Чойжилсүрэн: Хэдэн тоон харьцуулалт хэлмээр байна

 

Хэдэн тоон харьцуулалт хэлмээр байна. 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.

 

Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа.  2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.

 

ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна" гэв. 

 

 

Х.Болорчулуун: Алийн болгон том хулгайг намын нэрийн дор нуух юм бэ

 

Жилийн өмнө 65 суудалтай болж байлаа. Ойн дээрээ ЗГ огцруулахаар бичиг өргөн барьсан. Алийн болгон том хулгайг намын нэрийн дор нуух юм бэ. ЗГ-ын байгуулахдаа өөр үнэлэмжээр байгуулсан. Засгийн газрын анх байгуулахдаа олон амлалтаасаа буцсан.  Тиймээс зэс нь одоо цухуйж байна. Сайд нь нар өөрийн компанидаа олон зуун тэрбумын концесс авсан байна. 800 тэрбумаас 300 гаруй тэрбум нь Засгийн газрын гишүүдтэй холбоотой. Бүх гишүүд өөрсдийн тойрогтоо цэцэрлэг, сургууль байгуулах хэмжээний мөнгийг сайд нар концесс нэрээр авсан байна. Гэтэл УИХ-ын гишүүдэд манай хүүхдийг тэр цэцэрлэг, сургуульд оруулж өгөөч гэсэн хүсэлт ирж байна шүү дээ.

,

Байнгын хорооны хурал дээр энэ талаар яригдахад Сангийн сайд нь мэдэхгүй байсан шүү. Ер нь нууц байдлаар хийгдсэн.  Дээр нь Ч.Сайханбилэгийн алдааг засах байх гэтэл засаагүй. Тэр битгий хэл өөрийн компаниа Хятадад өгөхөөр оруулж ирж байсан. Одоо Олон улсын валютын сангийн мэдэлд бүрэн орчихлоо. Тогтвортой байна гэдэг бодлого нь тогтвортой байхыг хэлж байгаа юм.

 

 

Ө.Энхтүвшин: Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна

 

Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тавьжээ. Боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, кабинетын удирдлага сул, концессын гэрээ зэрэг нь хариуцлага тооцох шалтгаан болсон гэж байна. Үүнийг манай 65-ын бүлэг ярьж, чиглүүлж өгсөн. Бүлгийн шийдвэрээр хийгдэж байсан ажил болохоос Засгийн газар дур мэдээд хийсэн ажил биш. Энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа чихчихээд 65-ын бүлэг зүгээр суугаад үлдэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаан маш олон байгаа. Ганц Засгийн газрын буруу биш. Би үүнийг хувьдаа зөвшөөрөхгүй. Дотроо асуудлаа эхлээд ярилцъя гэж би мөн ч их гуйсан даа, намынхныгаа. Энэ хүмүүс зөвшөөрөхгүй байна. Эхлээд засгаа огцруулж байгаад намынхаа Их хурлыг хийнэ гэлээ. Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна. АН-ы оролцоогүй шийдье л дээ. Би үүнд харамсч байна. Хариуцлага алдааны тухай яриад л байгаа юм. Жилийн өмнө Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна гэж би ярьсан. Хоёр сарын дараа намын Их хурал болно, тэр хүн намын дарга болоод Ерөнхий сайд болоод явж болно.

 

 

Г.Тэмүүлэн: Нэг жил Засгийн газарт дүн тавих хугацаа биш

 

Засгийн газар огцруулах асуудал улс орны хувь заяатай шууд холбоотой. Ард түмний хувьд МАН-ыг хамгийн тулхтай улстөрийн хүчин гэж хүлээж байсан. Асар их итгэлийг ард түмэн манай намд олгосон. Гишүүд маань энэ чухал асуудалд тулхтай хандаасай. Улс орны төлөө тулхтай шийдвэр гаргаасай гэж бүлгийнхээ гишүүдэд уриалж байна. Нэг жил Засгийн газарт дүн тавих хугацаа биш. Харин ч хямралыг зогсоох гэж чадлаараа ажиллаж байгаа. Юм бүхэн дардан цагаан байдаггүй. Засгийн газрыг огцруулбал арай гэж сэргэж байсан эдийн засаг сэхэхгүй болж мэднэ. Бид Засгийн газрын ажлыг хийлгэмээр байна.  Засгийн газар огцорлоо гээд бид улс төрийн хариуцлагыг тооцож үзэх ёстой.

 

 

Б.Мөнхцэцэг: Ард иргэд л хохирно

 

Маш их эмгэнэлтэй байдалд байна. Өнөөдөр төр гэдэг гэрийн маань гадаа хийх  ажил их байна.  Бид бусдаас алдаагаа хайх хэрэггүй. ЗГ-ыг огцруулах асуудлыг бид өөрсдөө л бий болгосон. АН-тай нийлээд ЗГ-аа унагаах гэж байна гэж ярьж байна. ЗГ унаж болно. Байх л зүйл. Гол нь цаашид яаж явах вэ. Ганцаараа олсон санааг бодол, олноороо бодсон санааг бодлого гэдэг. Ямар бодлого байна вэ. Гэрээ цэвэрлэх гэж байгаа бол бид өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй. Засгийн газар уналаа гээд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн нэг нь ч хохирохгүй. Ард иргэд л хохирно. Тиймээс дарах кнопоо дарах хэрэгтэй.

 

 

Н.Цэрэнбат: Энэ ЗГ-ын алдааг дараагийнх нь давтахгүй гэсэн баталгаа байхгүй

 

Юуны түрүүнд 32 дугаар тойргийн сонгогчидоосоо уучлалт гуйж байна. Түүх давтагдаж байна. Алдаагаа хүн рүү чихдэг байдлаасаа салах ёстой. Өнөөдрөөс монголын зовлон МАН зовлон болж байна. Засаг унах болгоны цаана том хулгай явагддаг гэж харддаг. Энэ ЗГ-ын алдааг дараагийн ЗГ давтахгүй гэсэн баталгаа байхгүй.  Тиймээс ЗГ-аа тогтвортой байлгаад зараа дараагийнхаа ажлыг хийцгээе.

 

 

Н.Оюундарь: Амлалтаа биелүүлснийхээ төлөө ЗГ огцрох гэж байна

 

Жилийн өмнө хариуцлагатай байя гэж амласан. Энэ амлалтаа биелүүлснийхээ төлөө ЗГ огцрох дээрээ тулаад байна. Ачааны хүндийг үүрүүлсэн. Жилийн хугацаа бол их хугацаа биш. Алдаа оноо ЗГ-т байсан. Үүнийг нь өөрчлөхөөр ярьж байгаа. Гэвч ингэж талцаж болохгүй. Түүхийн бүхий л үед эв эеийг хичээж ирсэн тал ялж ирсэн.  Манай их хуралд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна. Сөрөг хүчний орон зай үгүйлэгдээд байна. Нам дотроо сүүдрийн ЗГ байгуулж байж дараа дараагийн алхамаа хийх гээд байгаа юм уу. Ийм л дүр төрх бий болоод байна шүү дээ.

 

 

Н.Энхболд: Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв

 

Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачихаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсч байна" гэв. 

 

 

 Я.Содбаатар: МАН-ын бүлэг бутраагүй

 

Олон түмнийхээ санаа бодлыг тооцож байж гарын үсэг зурсан. Амаргүй дарамттай байна. Гэхдээ хэн ч байсан хууль зөрчиж болохгүй. МАН-аас сонгогдсон ЗГ хууль зөрчиж болохгүй. Зарим хүмүүс бүлэг дээр яригдсан зүйлээ ярьж байна гэж байна. Ингэж худлаа ярьж болохгүй. Концессын асуудал яах аргагүй зөрчигдсөн. Хүүхдийн мөнгөний асуудлыг бүлэг дээр яригдаагүй. МАН-ын бүлэг бутраагүй. Зөвхөн бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн хэрэг. Энэ Засгийн газарт сайн зүйл бий. Эдийн засаг хүнд байсныг сайжуулсан. Гэхдээ хууль зөрчсөн асуудлыг нь толгойг илээд өнгөрч болохгүй.  Хүчний байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах цаг болсон.

 

 

Ч.Улаан: Ойлгомжгүй асуудал их байна

 

Би өнөөдрийг хүртэл аль нэг талыг  хатуу баримтлаагүй. Гэхдээ шийдвэр гаргах мөч ойртоод ирэхээр бүх зүйл тодорхой болж байна. Бүх мэдээллийг авлаа. Ойлгомжгүй асуудал их байна. Тусгай хяналтын дэд хороо би энэ үйл явдалд холбоотой гэх хүмүүсийг оруулсан. Гэтэл хорооны бус гишүүн энэ хорооны хурлын үйл явцыг олон нийтэд зарлаад байгаа юм. Би хувьдаа нутгийн дүү, журмын нөхдийг маань  буруутгахыг хичээгээд байна уу гэж харж байна.  Өдрийн явдлаа орой нь дүгнэвэл ухаарч байгаагийн шинж гэдэг. Давхар дээлтэй ЗГ-ын гишүүд, жирийн гишүүдийн саналтай нийлэхгүй байна. Тиймээс нэг шугам дээрээ ирэх нь зөв гэдэг дүгнэлт хийж байна. Зарчмын өөрчлөлт хийж, ашиг сонирхолын зөрчлийг ялгаж ойлгоорой.

 

 

С.Жавхлан: Миний бие огцруулах саналтай байна

 

Усан бороо их орсон, хахир өвөл дөхсөн эзэгтэй үед ЗГ-ын тухай яригдаж байна.  Миний бие огцруулах саналтай байна. Энэ ЗГ байсан байгаагүй ямар ч нэмэргүй. Уг нь өнөөдөр багш нарын асуудлаар ээлжит бус хуралдаан зарлах байсан юм. Гэтэл хэдхэн сарын өмнө бурхан шиг тахисан хүмүүсээ өнөөдөр буг шиг дарж байна. Үүний цаана Монгол түмэн хохирч байна. ЗГ-ын хувьд чадамжгүй байсан. Дараагийн томилгоог би маш их анхааралтай ажиглана. Эх оронч залуучуудаа гаргах хэрэгтэй. Монголоо бодож байгаа бол. Харин хэрүүлээ бодож байгаа бол 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа ч ард түмэнтэйгээ хамт. Зөвхөн ах дүү нараа гаргаж ирвэл хоолойгоо тасартал орилно. 10 хоногийн хугацаанд энэ асуудлаа шийдвэрлэхийг шаардаж байна.

 

 

Ц.Цогзолмаа: Гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахыг хүсэхгүй байна

 

Улос төрийн намууд, улс төрчдийн ёс зүйн болоод эрх зүйн мэдлэг асуултын тэмдэгтэй байна.  Улс төрд эрх зүйн өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай байгаа юм байна гэж харж байна. Насны хязгаар, эрхзүйн мэдлэгт цензур тавих хэрэгтэй байна. Ингэхгүй бол популист улс төр явагдаж эхлээд байна. Гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахыг хүсэхгүй байна. Гарын үсгийн цаана сандал ширээний тухай асуудал бус хөгжлийн асуудал яригдаасай гэж хүсч байна. Энэ ЗГ-ын өмөөрөөгүй. Тогтвортой байдлын цаана хууль бус зүйлийг хаацайлах гэсэнгүй. Гагцхүү үүнийг шийдэх, ярилцах газарт ярих хэрэгтэй. Хэт туйлшрал үр дүнд хүрдэггүй. Маргааш амьдрал үргэлжлэхгүй юм шиг ярьж болохгүй.

 

 

Д.Эрдэнэбат: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

 

Хайран ч монголын төр, ард түмний итгэл. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж монголчууд ярьдаг. 2014 онд Алтанхуягийн ЗГ-ыг унагаж байхад сөрөг хүчний дарга яг миний өөдөөс хараад “Олонх Засгаа өөрсдөө унагаадаг” гэсэн. Би яг 10 сарын өмнө хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замаар   явна шүү гэж хэлж байхад зарим нь инээгээд өнгөрсөн.   Ер нь энэ Их хурал тарчихвал яасан юм бэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бие биенийгээ үнсээд л магтаж байсан хүмүүс өнөөдөр яачихав. Нөгөө эр хүний жудаг хайчив. Ийм хуурмаг улстөрчтэй. Нам дотроо амь нэг байж чадахгүй хүмүүс ард түмэнтэйгээ амь нэг байж яадах уу.

 

 

 

Т.Аюурсайхан: Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нараас илүү надад намаа гэсэн итгэл байна

 

Энэ ЗГ төсвийн тухай хууль зөрчсөн. Бүлгийн хурлынхаа асуудлыг зөрчсөн. Н.Номтойбаяр, С.Бямбацогт Ж.Мөнхбат нар хууль зөрчиж өгсөн. Тэгсэн хэрнээ ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлсэн. 5,3  хувийн эдийн засгийн өсөлт хэрхэн яаж явагдсан нь ил байсан шүү дээ. Хүүхдийн мөнгөн дээр 4 удаа өөрчилсөн. Би намд элсээд 20 гаруй жил болж байна. Эрдэнэбат, Мөнхбат нараас илүү надад намаа гэсэн итгэл байна.

 

 

Б.Бат-Эрдэнэ: ЗГ-т хурдтай, шуурхай байдал алдагдсныг үгүйсгэхгүй

 

Батлан хамгаалах салбарыг тэргүүлээд жил гаруй ажилласан. Сахилга хариуцлага суларсан байна гэж яригдаж байна. Энэ бол нэлээд олон жил хуримтлагдсан зүйл. Тиймээс хаалттай чуулган дээр мэдээлэл хийх үеэр энэ асуудлыг хөндөж байсан. Сууриар нь засах хэрэгтэй байна. Улс орны эдийн засаг хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг тогтворжуулж, өсөлт бий болгохын төлөө ажилласан гэж ЗГ-т ажилласан хүний хувьд хэлмээр байна. ЗГ-т хурдтай, шуурхай байдал алдагдсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бага ч гэсэн тодорхой үр дүнд хүрсэн түвшингээ хадгалах хариуцлагатай цаг үед ирсэн байна. Асуудалд бодитойгоор хандах шаардлагатай байна.

 

 

Б.Баттөмөр: Өнгөрсөн хугацаанд том том төслүүд ерөөсөө явсангүй

 

ЗГ өнгөрсөн хугацаанд ажилласан. Идэвхтэй үйл ажиллагаа дутагдсан гэдэгтэй санал нийлж байна. ЗГ байгууллагдаад 14 сар болж байна. Тогтвортой хөгжлийн суурь энэ хугацаанд тавигдах ёстой байсан. Эдийн засаг, нийгмийн салбарт ялангуяа. Гэвч хийсэн ажил нь чамлалттай байна. Мөн өнгөрсөн хугацаанд том том төслүүд ерөөсөө явсангүй.  ОУВС-тай хамтарч ажиллаад тулгамдсан асуудлаа шийдээд явж байгаа. Гэхдээ цаашид ингээд л хамтраад байх юм уу. Бусдын туслалцаагүйгээр амьдрах юмсан. 10 жилийн төслийн орлоготой тэнцэх хэмжээний өртэй байна. 27 жилийн жил болгон, сар болгон өлөр болгон хямралтай тэмцэж ирсэн.

 

 

Ж.Мөнхбат: Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй

 

 Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна. Мөн манай намын хэсэг нөхөд АН-ынхны тусламжтайгаар Засгийн газраа огцруулах гэж байна. Өнөөдөр Засгийн газар монголын бүх хүүхдийн мөнгийг алагчилгүй өгснийхөө төлөө огцрох дээрээ туллаа. Мөн концессын асуудлыг их ярьж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн юм байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий. Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүн нь манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

 

 

 

 

Д.Лүндээжанцан: Зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй

 

МАН-ын бүлгийн 65 гишүүн дотоод асуудлаа ярьж байгаа юм шиг боловч төрийн асуудал шүү. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй ч хийх ажлаа буруу эхлээд байна. Эхлээд асуудлаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаяглаад бүлэг дээрээ хэлэлцэх байсан. Эсвэл Засгийн газар итгэл үзүүлэх тогтоолын төслөө УИХ-д оруулж ирж болох байлаа. Гэтэл шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу. Засгийн газарт алдаа, оноо бий л байх. Гэхдээ зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй.

 

 

Д.Оюун-эрдэнэ: Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн өрөөнд шийдэгдэж байна

 

Засгийн газрыг бүхэлд буруутгаж байгаа юм биш. Гэхдээ гишүүн бүхэнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байна. Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн өрөөнд шийдэгдэж байгааг нь эсэргүүцээд байгаа юм. Энэ үйл явц Эрдэнэтээс ил харагддаг. Нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөж байхад улс төр хоцрогдоод байна. Концессыг буруутгаад байгаа юм биш. Засгийн газрын гишүүд нь өөрсдөө авчихаад байгааг эсэргүүцээд байгаа юм. Энэ байр сууриа илэрхийлсэнийхээ төлөө  хууль хүчнийхээ байгууллагуудаар баахан дарамтлууллаа. Бид цаашдаа үнэт зүйлийнхээ төлөө явах ёстой. Хууль зөрчиж байгаа үйдэлээ хуулиар хаацайлж болохгүй. Би анхнаасаа намын даргыг Ерөнхий сайд болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Наадмын өмнө 49 хувийн рейтингтэй байсан нам 13 хувьд хүрсэн. Ингэж буурсны төлөө намын дарга нь уучлалт гуйгаад албан тушаалаа өгөх ёстой. Гарын үсэг зурсан гишүүдээ битгий буруутга.

 

 

Д.Оюунхорол: Явцуу эрх ашигаа хойш тавиад бодолтой шийдвэр гаргаасай

 

ЗГ сайн ажилласан гэж дүгнэдэг. Эдийн засаг дампуурал зарлах хэмжээнд хүрсэн байхад яаж засах талаар ярьж байсан цаг саяхан. Гэтэл одоо огцруулах гэж байна. УИХ-ын сонгуулиар амласан хэд хэдэн амлалтуудаа хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Оюутны сургалтын төлбөр, насны хишиг, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах гээд олон чухал шийдвэрүүдийг гаргасан. Монгол улсын төр 14 удаа ЗГ-аа огцоруулж байсан. Үүний хохирогч нь ард түмэн байсан. Явцуу эрх ашигаа хойш тавиад бодолтой шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

 

 

М.Билэгт: Хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу

 

ЗГ-ыг муу ажилласан гэж үзэхэд хэтэрхий явцуу ойлголт. Ерөнхийлөгчийн сонгуулиа бодох уу, улс орноо бодох уу гэсэн сонголтоо бид 65 уулаа хийж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг Засгийн газартайгаа тооцож байгаад харамсалтай байна. Он гараад 650 сая ам доллар төлнө. Засаг төр хямрахад долларын ханш өсдөг. Үүний хохирогч ард иргэд л байна. Хоёрхон сарын дараа намын их хурал болно. Намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хашаад явах болмжтой. Тэгэхээр хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу.

 

 

С.Бямбацогт: Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна

 

Ард түмэн МАН-д итгэж 65 суудалтай болгосон. Ард түмний амьдрал хэцүү байсан учраас биднийг хямралаас гаргах байх, тогтвортой ажиллах байх гэж сонгосон. Гэтэл журмын нөхөд маань Засгийн газраа огцруулах асуудлыг ярьж байна. Ингэснээрээ ард түмний итгэлийг бүрэн алдлаа. Тиймээс журмын нөхөд минь сайн бодоорой. Засгийн газар сайн ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Жишээ нь, миний удирдаж байгаа Хууль зүйн салбарт гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гээд маш олон хууль батлагдсан. Маш олон ажил хийсэн. Засгийн газар чадлаараа ажиллаж байгаа. Олон улсад Монгол Улсад итгэх итгэл сэргэж байгаа. Концессын асуудалд миний нэр холбогдсон. 2014 онд концессын тендер зарласан. 2016 оны тогтоолоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрт орсон. Энэ 2013 оноос хойш явж байгаа ажил. Журмын нөхөд маань луйвар хийсэн мэтээр хандаж байгаад харамсч байна. Би өөрийгөө шалгуулна. Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлуулна. Зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах гутаах зүйл бүү хийдэг байгаасай. Өнөөдрийн бидний биенийгээ гутааж байгаа үгс 2020 оны сонгуулиар ашиглагдана шүү.

 

 

Н.Номтойбаяр: Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал

 

 Концесс дээр миний нэр удаа дараа яригдаж байгаа. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал. Хорь гаран жилийн хугацаанд бизнес хийсэн. Сүүлийн 10 жил улсад татвар төллөө. Би Засгийн газрын гишүүн болсноор манай компани үйл ажиллагаагаа хаах байсан юм уу. Би ашиг сонирхолын зөрчилгүй. Бид улсаа хөгжүүлэх л ашиг сонирхолтой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжилсэн. Цементын үйлдвэр ашиглалтанд орсон Хятадаас цемент авахаа байсан, олон хүн ажилтай болсон. Яагаад үүний үр дүнг ярихгүй байгаа юм.

 

 

Н.Амарзаяа: Маш эмгэнэлтэй байна

 

Засгийн газрыг огцруулахаар хуралдаж байгаа нь маш эмгэнэлтэй байна. Асуудлыг намын их хурлаар хэлэлцэх байсан. МАН-ыг ард түмэн, сонгосон, итгэл хүлээлгэсэн. 65 суудал өгсөн. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хоёр жилийн ажлыг нэг жилийн дотор хийж амжуулсан. МУ-ын Засгийн газар анх удаа хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцоод дараагийнх нь мэргэжлийн хүнийг томилсон. ЗГ-ын эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх ёстой байсан.

 

 

Н.Учрал: Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана

 

Ард түмэнд хамгийн хэрэгтэй ажлыг жагсааж, эхлүүлэх ёстой. Өмнө нь концессын гэрээ хийхгүй гэж хэлчхээд найман гэрээ хийсэнд би гомдоод байна. Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Иргэдтэй уулзахаар сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөөд байх юм. Тав арван төгрөг хармалаж байгаа мөртлөө 807 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийчихсэн. Гарын үсэг зурсны төлөө хаа хамаагүй 60 тэрбумын асуудлаар АТГ дууддаг. Өнөөдөр МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид зурагтаар харж байгаа. Бид хэлэх ёстой. Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана.

 

 

Ч.Хүрэлбаатар: Итгэл хумхын тоос мэт алга болсон

 

Засгийн газрын үнэт зүйл ард түмний итгэл байдаг. Ард түмний итгэлийн алдсан хүн улс төрөөс зайлагддаг. Энэ Засгийн газар нэг жил боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмэнтэй уулзсан. Итгэл хумхын тоос мэт алга болсон. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байсан. “Дарга нарын компани ажил үйлчилгээ авдаг цаг болсон юм байна” гэж хэлсэн. Гашуун ч гэсэн үнэн. Үүний төлөө бид Засгийн газрыг ажиллуулаагүй.

 

 

Ц.Нямдорж: Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн

 

Лүндээ бид хоёр УИХ-д 25 жил болсон. Огцруулах бичигт миний бие сүүлд гарын үсэг зурсан. Энэ УИХ-д миний хамтран зүтгэгчид, дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн. 

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Дорлигжав (182.160.32.179)
    Тарвагадорж шүүх цагдаад захиалга өгч тэрийг барь хорь айлга тэгээд чамайг цол нэмж дэвшүүлнэ гэдэг байсан.сагсай соёмбоэрдэнэ зоригт хурц гэх мэт
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    АТГ БОЛОН ЦАГДАА ШАЛГАХГҮЙ ЦАГДААГИЙН ДАРГА НЬ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХЫН ДАРГА БАЙСАН ЭНХТЭР ГЭДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ БАЙГАА АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ТОГТООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БАЙСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ ХҮНИЙГ ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ЭНХТЭР ГЭДЭГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЦАГДАА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЭД БАЙСАН ИЙМ ХУУЛЬ БУС ТОМИЛГООГОО ХАРСАНЧ ХАРААГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРӨӨСӨН ЭНЭ МЭТ ТОМИЛГООНЫ АРД 60 ТЭРБУМЫН ТОМИЛГОО БАЙГАААВЛИГА АШИГН СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДАА НЬ ТОГТООЖ ХАЛСАН ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ ДАРГА БОЛГОСОН ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ДАРГЫН ТОМИЛГООНД 60 ТЭРБУМЫН ТОМИЛГООНЫ НЭГ ХЭСЭГ БИШ ГЭЖҮҮ? АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛГА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЭО АВЛИГА АШИГ СОНРИХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ТУЛ ЦАГДААГААС ХАЛЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭН ВЭ?
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.120)
    АЛИ БАБА 40дээрэмчин. ЗАСГИЙН. ГАЗРЫГ идлээ
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.120)
    АЛИ БАБА 40дээрэмчин. ЗАСГИЙН. ГАЗРЫГ идлээ
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.214.120)
    АЛИ БАБА 40дээрэмчин. ЗАСГИЙН. ГАЗРЫГ идлээ
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.86)
    MAN odoo namaa tseverle Nomtooibayar ,Munkhbat metiin ashig sonirholiin zurchiltei humuusee zailuul ed nar l MAN ig uimuuleed bgaa ni olni nuden deer ilt bna shuudee
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.86)
    Ene Bilegt gej pal pal geed yarij chaddaggui teneg avgai songogchdiinhoo umnu ug heldeg gej haragdah geed uchir ni oilgogdohgui yum ih buvtnadag boljee olni doig tohuu bolood yahav zaluuchuudad suudlaa ugvul taarna iim mungunii shunaltai bolovsrolgui yumnuudaas bolj MAN ni ner hund navs unaj bndaa
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • irgen (139.5.218.110)
    manang 1 musun vndeseer suga tataad elbegdorj s . bayr 2iig tcaazlah hergtei .
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • иргэн (103.229.122.249)
    ийм байдлаар 1 жил болоод засгаа огцоруулаад бвал гадныхан яаж монголд итгэх билээ.Улсаа бүрэн дампууруулах бодлого б.а уу.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • иргэн (103.229.122.249)
    ийм байдлаар 1 жил болоод засгаа огцоруулаад бвал гадныхан яаж монголд итгэх билээ.Улсаа бүрэн дампууруулах бодлого б.а уу.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Ard huuhdiig ajiluulah heregtei (27.123.214.106)
    Umnuh Zasgiin yamduudad dandaa huneer heluulj uldsen gazar, heltsiin Darga nar, mergejiltenguud ajillaj bga shde, aalznii tor shig Darga nariin ehner, huuhed ni ajildag ardiin huuhed haa bna?
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Oogi (202.179.31.107)
    Batzandan gishuun mash zov kheljee.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.41.20)
    АТГ ГЭЖ ЯМАР Ч ХЭРЭГГУЙ ГАЗРЫГ МАШ ХУРДАН ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.41.20)
    ЯМАР СУЛХАН ГИШYYД БАЙДАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. БУРУУ ЭХЛЭХЭЭР ИНГЭДЭГ ЮМ. МАШ YЛБЭГЭР БАС ДАРАМТЛУУЛСАН ЗАСАГ БАЙВ. YХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР. ЯРУУ НАЙРАГЧ ГАЛ ТОГООГ НЬ БАРЬЖ КОНЦЕСС ХУСНА.... ГЭЭД ЯВЖ ЕГНЕ
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.179.60)
    сайхан донгоддог луйварчид ард түмэн ийм хүмүүс итгэх юм даа хөөрхий
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Byambazogt gej nohor hynii ajild sadaa boldog, zaashaa zaashaa gedeg hyn genelee, ulsiin bolon huviin ajild hamaaraltai asuudluud deer hooirgo hyn
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    НЯМДОРЖ ,БАТЗАНДАН НАРЫН ХЭЛДЭГ ЯГ ҮНЭН ЦАГДААГИЙН ДАРГА НЬ ГЭХЭД ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ АВЛИГ АШИГ СОНРИРХОЛЫН ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААД ЦАГДААГААС ХАЛАГДСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОНЫГ ХЭЛЖ БАЙГАА ЭНЭ ТОМИЛГОО ТЕРБУМЫН СХЕМ ХЭРГЖҮҮЛСЭНИЙ НЭГ МӨН ҮҮ БИШ БОЛ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ТОГТООСОН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ЦАГДААГААС ХАЛАХ ТУШААЛ ГАРГАСАН ЦАГДААГИЙН ДАРГА ХҮН ХЭЛМЭГДҮҮЛСЭНҮҮ? АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ҮҮНИЙ ХАГУУР НЬ ӨНГӨРСӨН ВЭ?
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.4)
    Номтойбаяр 5 засгийн газраар тэжээлгэж, тэтгүүлж, өөрийн хүсэл, тачаалыг хангаж байж дээ. Шуналд хязгаар байхгүй ч юманд хэмжээ, хязггар гэж байдаг юм шүү залуу минь.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    элбэгдорж ми хоёрын атгаг санааг гүйцэтгэдэг байсан ТТГ АТГ шүүх прокурорыг бүрэн солих хэрэгтэй.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • худалч (182.160.4.58)
    Бямбацогт Номтой ичихгүй худал ярьж байх юм. Энэ 2-ийн улс төрийн карьерыг дуусгаарай
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Uvs nymka hereggui (27.123.214.124)
    Odoo new cabinet umnuh aldaagaa gargalgui ded said, hud urgiin heltsiin Darga, TNBD avch hayval taarna odoo neg chansaatai mergejiltenguudee taviarai
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.159)
    АМАРЗАЯА .БИЛЭГТ. ЖБАТЭРДЭНЭ. ОЮУНДАРЬ гоё гоё үг хэлдэг нөхдүүд байна аа байна
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
    • Зочин
      3 авгай зайлуул өмөөрч байгаа янз нь юм байхдаа.Ж.Батэрдэнэ төсөл бичээд түүнийгээ үнэ хүргэх гэсэн нөхөр,тэрийчинь хийх мөнгө засгийн газарт байхгүй гээд байгаа юм бишүү.
      2017 оны 09 сарын 08
    • Г.Батнасан
      Элбэгдоржоос гайгүй сайн сурсан юм уу? Эсвэл түүнийг сайн хуулбарлаад байгаа юм уу?
      2017 оны 09 сарын 08
  • Зочин (203.91.115.44)
    гадны тагнуул элбэгдоржийн хар гай шүү. м.энхболд даанч их цуг сүжрээд байсан юм. нүгэл нүдээрээ гарч эхэллээ.
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (191.101.30.254)
    огцруулаад л болоо юу ?Аавлигачин хулгайч луйварч нарыг одоо цагдаа тагнуул АТГ шалгаж шүүхэд өгөх ёстой .800 САЯЫГ ХЭДЭН ГИШҮҮН НЬ ХУВААЖ АВСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. Хөдөө аймгуудад бас ийм байгаа. Аймгийн ИТХ гишүүн тэргүүлэгч гэдэг хэдэн новш засаг даргыг огцоруулна шүү гэж дарамтлаад хамаг тендрийг авч тендрийн ченж болсон. зээл тусламжийг өөрсдөө авна ах хүү хамаатан амраг садандаа авч өгнө. тэдний хүмүүс л ажилд орно... бүр сүүлд өөр өөрсдийгөө шагнадаг болчихлоо....Энэ нам гэж МАНАН адилхан хогийн новшнууд
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
    • Г.Батнасан
      Хамгийн том шийтгэл огцруулах юм бол огцортлоо сайн хусах хэрэгтэй юм байна л даа. Бас чамайг огцоруулна гээд баахан хусах хэрэгтэй юм байна. Ингэж бодохоор засагтай тэмцэхийн хажуугаар хуулийнхантай тэмцэх, засаг огцоруулхын зэрэгцээ хуулийнхныг огцоруулах нь зөв юм шиг. Нөгөө 3-н засаглалын нэг нь энэ биз дээ.
      2017 оны 09 сарын 08
  • Зочин (191.101.30.254)
    огцруулаад л болоо юу ?Аавлигачин хулгайч луйварч нарыг одоо цагдаа тагнуул АТГ шалгаж шүүхэд өгөх ёстой .800 САЯЫГ ХЭДЭН ГИШҮҮН НЬ ХУВААЖ АВСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. Хөдөө аймгуудад бас ийм байгаа. Аймгийн ИТХ гишүүн тэргүүлэгч гэдэг хэдэн новш засаг даргыг огцоруулна шүү гэж дарамтлаад хамаг тендрийг авч тендрийн ченж болсон. зээл тусламжийг өөрсдөө авна ах хүү хамаатан амраг садандаа авч өгнө. тэдний хүмүүс л ажилд орно... бүр сүүлд өөр өөрсдийгөө шагнадаг болчихлоо....Энэ нам гэж МАНАН адилхан хогийн новшнууд
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
    • иргэн
      АТГ-д юу ч өгөөд нэмэргүй ш дээ.
      2017 оны 09 сарын 08
  • Зочин (191.101.30.254)
    огцруулаад л болоо юу ?Аавлигачин хулгайч луйварч нарыг одоо цагдаа тагнуул АТГ шалгаж шүүхэд өгөх ёстой .800 САЯЫГ ХЭДЭН ГИШҮҮН НЬ ХУВААЖ АВСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. Хөдөө аймгуудад бас ийм байгаа. Аймгийн ИТХ гишүүн тэргүүлэгч гэдэг хэдэн новш засаг даргыг огцоруулна шүү гэж дарамтлаад хамаг тендрийг авч тендрийн ченж болсон. зээл тусламжийг өөрсдөө авна ах хүү хамаатан амраг садандаа авч өгнө. тэдний хүмүүс л ажилд орно... бүр сүүлд өөр өөрсдийгөө шагнадаг болчихлоо....Энэ нам гэж МАНАН адилхан хогийн новшнууд
    2017 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    2 цаг 17 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    2 цаг 31 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    2 цаг 35 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 16 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    3 цаг 45 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    3 цаг 49 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    6 цаг 2 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    6 цаг 31 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 56 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    8 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 37 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    8 цаг 54 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    9 цаг 18 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    9 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 10 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    10 цаг 11 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    10 цаг 21 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    10 цаг 27 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК