Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Транзит тээврийн тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо”

2017-9-08
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан явсан бүрэлдэхүүний хамт өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ.

Тэрбээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

 

Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн  оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа эх орондоо буцаж ирэх замдаа дагалдан ажилласан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч таны анхны айлчлалын үр дүн ямар болов. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

 

-Энэ есдүгээр сарын 6-7-нд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форум боллоо. Үүнд 60 гаруй орны бизнесийн салбарынхан оролцлоо. Улс төрийн хүрээнийхнээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч өөрөө форумыг удирдлаа.

 

Дорнын эдийн засгийн форум 3 дахь удаагаа болж байгаа. Монгол Улсын төлөөлөгчид анх удаа энэ форумд ийм өргөн бүрэлдэхүүнээр оролцлоо.  Алс Дорнод бол бүс нутгийнхаа хувьд монголчуудын орхигдуулж болохгүй хэсэг юм. Газар нутгийн хувьд бид ойрхон, нөгөө талдаа бидний хамгийн их холбогддог Зүүн Азийн бүс нутагт хамаардаг газарт форум болдгоороо онцлогтой. Энд монголчуудын оролцоо юу байна гэдгийг харлаа.

 

Хамгийн гол нь төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг олон жил ярьсан. Энэ удаагийн уулзалт тарифын асуудлыг нааштайгаар шийдэхэд чухал алхам боллоо. Үүнийг манайхан заримдаа сайн ойлгоогүйгээс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах ямар ч боломжгүй гэдэг.

Бид Тувагийн цаана Хакас гэж ОХУ-ын БНУ байдгийг мэднэ. Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Бид өөрсдөө “Восточный” боомтод нисдэг тэргээр очсон. Тэгэхэд тэр боомтыг сэргээн засварласан байна. Шинэчилсэн байна. Дэд бүтцэд хөрөнгө гаргасан байна. Хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг бид харлаа. Оюутны шинэ тосгон барьсан байна. Шинэчлэгдэж байгаа бүс нутаг юм байна. Бид түүнд ойрхон байна. Газрынхаа баялаг, тухайлбал, нүүрсийг нэг зах зээлээс хараат байдлаас гаргая гэсэн ийм л санаатай ирлээ.

 

-Алс Дорнодыг хөгжлийн дараагийн төв гэсэн утгаар ОХУ бодлого барьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ бүс нутгийг хамарсан эрчим хүчний болоод дэд бүтцийн том том сүлжээ байгуулах саналыг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэллээ. Манай улстай ямар чиглэлээр хамтрах боломж байна вэ?

 

-Бид Улаанбаатараас Алс Дорнодын Владивосток хотод 2 цаг 55 минут нисээд ирж байна. БНСУ-аас нэг цаг 45 минут, Японоос нэг цаг гаруй, Саппорогоос бараг 45 минут нисч ирдэг юм байна. Энэ бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэе. Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ оролцъё. Хэрэв бид эрчим хүчний том кольцонд хамрагдвал эдгээр улстай тодорхой бизнесээр холбогдож байгаа гэсэн санаа юм. Ийм олон олон санаа яригдлаа.

 

-Энэ бүс нутагт хүн ам илүү суурьшуулж хөгжүүлэхээр газар өгөх зэргээр дэмжиж байгаа юм билээ.

 

-Уралын нуруунаас зүүн тийших иргэдийн нүүдэл Москва, Санкт-Петербург тийш, Европын хэсэг рүүгээ их чиглэж байгаа юм билээ. Манайхтай адилхан төвөө барааддаг. Энэ нүүдлийг тогтооё. Хол газар нутгуудаа хөгжилтэй болгоё гэсэн санаа юм.

 

-Сая Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар яригдсан. Үүнийг тодруулна уу?

 

-Энэ бол манай санаачилга. Энэ бүс нутагт хамтарсан компани байгуулъя. Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглая. Манай барааг заръя гэсэн санаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.234.182)
    ерөнхийлөгчдөө баяр хүргэж амжилт хүсье. монгол ялна
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Butehgui hudlaa hakasius 8000 km bish 4000 km ene hulgaich ediin zasag medehgui mon orosyn dotood gadaad baidalyg ogt medehgui itgeed bn tomor zamyg zavruulz ideed demii yum soliorz bid naryg huuhed gez bodhoo bol nursee hiatad gargana ter tomor zamyn mongo budaa ooroo huuliin omno hariuclaga hulee
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (182.160.1.12)
    Хаа байсан АНУ, Баруун Европ гэж мангартаж тэнгэрээр нисч явснаас ойрын хөршүүд болох Орос Хятад Япон Солонгос нартайгаа эдийн засаг, улс төрөөр сайн холбогдож байвал бид тун удахгүй сэргээд л ирнэ шүү.Ерөнхийлөгчийг дэмжиж байна.Амжилт хүсье.
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • irgen (76.26.150.152)
    erguuteh umaa mun olvoo.
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 7 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 37 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 3 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 28 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 16 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 36 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 52 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 12 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 18 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 50 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 48 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 57 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 13 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 48 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 25 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК