Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

2017-9-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ.

 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахв жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

 

Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

 

Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

 

Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой.

 

Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна.  Хүлээж авна уу.

 

Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан Та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан.

 

Сайн амгалан болтугай.

 

Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.70.46.220)
    Яана хүний эрхийг хорин жил төр дарамталж байн энэ хэлмэгдүүлт биш үү
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (90.197.153.224)
    Элбэгдоржтой нийлж элбэгдоржийн эхэн уеийн хэлмэгдуулэлтийг цуг хийлцсэн штэ, Энхбаярыг баривчилж шоронд хийхээс авахуулаад. 5 хуний амийг авч явсан 7 сарын 1 ний жагсаалыг зохион байгуулж баахан залуучуудад согттол нь архи уулгачихаад зееж авчирсан. Хамгийн суулд гэхэд л энхболдтой наймаалцаж монголын темер замын менгийг хармаалснаа цайруулж улсыг хохиролтой улдээсэн. Оорийнхоо хийсэн хэргийхээ телее уучлал гуйж хэргээ хулээвэл эр хуний хугархай гэж харагдана байх. Одоо бол ой гутмаар жужиглэлт байна.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • damba (103.26.193.145)
    delhiin tom diplomatch lavrov jinstei buuj ireed buun shum degdsen.mongoliin buruugaas ayalaliin huvtsastaigaa buusan gej delgermaa tv geer yarij suusan ene negiig helj bn.tiim uchraas huvtsas tohiruulj umsuh zuil.ohin n vladivostokt umssun huvtsas n buun shum degdeesen shu.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • daaga (103.26.193.145)
    turiin terguun shuu de busad tom ornii turiin terguud chuluut huvtsas umsuh tsag baga baidag.husel bii l baih .manai ard tumen chin humuujil yos zuitei ard tumen.shaldan nutsgen yav hend hamaatai yum geh n shuv de.hatsan tarhi.
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • horchin (103.26.193.145)
    tur tumbugur yos yombogor gedeg ug bii uunii umnu olon ulsiin tsergiin surguuliin ued ene l huvtsastaigaa baisan ene jirgeenuudiig uzdeggui l bololtoi.uzdeg bol negiig tungaamaar yum da.gudamjnii hulgian bish de.turiin terguun bol ard tumnii etseg baij zaluus huuhduuded ulger duurial bolj umssun zuusneeree hurtel soyol ulamjlaliig gaihuulahaas bish ajlaa hiij baigaa yum bol negiig tungaah n zuid niitsne.uuniig heleed ugchih hun daanch alga.uuruu uhaarah chadvar alga.uur yu gehev de
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Yer ni busad erh choloo hanhalsan orontoi jish dee teglee Haramsal uuchlal guihad har baraan zohino yer ni teglee ch hend hamaa bn who cares huvi jun bur ooriigoo l bolgomz hmmm
      2017 оны 09 сарын 11
  • иргэн (202.9.40.133)
    дандаа зангиатай гүзээтэй дарга нар харсаар байгаад бүүр залхачихаж. Ерөнхийлөгч гоё харагдаж байна шүү. энэ эрчээрээ яваарай
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.65)
    Turiin terguun ruugee dairsan doorhi humuus gertee avirlaj bgaa yum shig baih yumaa Buduuleg hunii amnaasl iim ug garnadaa
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.26.225)
    Эрхэм Ерөнхийлөгч өө, Та зөв юм хийлээ, Ард иргэдээсээ Төр уучлал хүснэ гэдэг Улс төрийн том Соёл юм шүү дээ, Угтаа Таны үед , Та ч биш яс юман дээр МАН энэхүү Улс төрийн Хэлмэгдүүлэлтийг явуулсан шүү дээ, тийм дээ ч одоогийн МАН-ын Удирдлагууд Ард иргэдээсээ УУЧЛАЛ эрэх нь зүй байсан даана ч тэдэнд тийм Соёл ч алга, Ухамсар ч байхгүй юм байна,
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энд сэтгэгдэл гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл бичсэн хүмүүс нэг бол үнэхээр солиотой эс бөгөөс хар элгийн цагаачид байхаа өөрөөр дүгнэх арга даанч алга
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    buu jujiglee battulgaa Teriig luivarchdaas zailuulax tsag irnee
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • doojoo (103.26.193.145)
    saihan jujig tavij bn.umsuj zuusniig nee.harin ch doromjilj baih shig sanagdana.uur umsuh huvtsas nuhurt baidag yum bolov u chaavaas
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Дахин хэлмэгдүүлэлтийн шуурга бүү болоосой гэж залбирнам
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.137.17.80)
    Battulga ogtsrood zailaad ugvul Mongoliin tur tsevershihgeed baina!!
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зочин
      хуц малаа
      2017 оны 09 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 6 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 36 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 2 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 27 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 15 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 35 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 51 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 11 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 17 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 49 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 47 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 56 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 12 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 47 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 22 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 24 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК