Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна

2017-9-12
0
ЖИРГЭХ

-Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд чуулж байна-

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

 

Уг Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

 

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

“Эрхэм Хүнс үйлдвэрлэгчид ээ!

Чуулганы зочид төлөөлөгчид өө!

Та бүгдийн амгаланг айлтгая.

 

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангахад онцлон анхаарч өнөөдрийн чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 онд  шинэчлэгдсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал хэмээн тусгасан.

 

Хүнсний аюулгүй байдал нь олон жил яригдсан ч ямар ч шийдэлд хүрээгүй, иргэд сонсохоосоо ч залхах болсон улигт асуудал болчих дөхжээ. Одоо элдэв тодорхойлолт, уриа, тунхагаа орхиод бодит ажил, шийдэлд хүрмээр байна. Импортын хүнс аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. Үүнээс болоод ийм тийм өвчлөл, үхэл хагацал их байна гэж ярьсаар, бичсээр байгаад дөжирчээ. Сүүлдээ Хүнсний аюулгүй байдал гэдэг нь дарга нарын аманд эргэлддэг хэлц үг маягтай л ойлгогдоход хүрч байна.

 

Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа. Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг. Бид хүнсний аюулгүй байдал сайнгүй байгаа, импортоос ихээхэн хамааралтай байгаа, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэхчилэнгээр хэчнээн ч ярьж болно. Сайхан үгс хоол болохгүй.

 

Яг тодорхой үйлчилгээ, нөлөө үзүүлэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газрын, яамны шийдвэр болгомоор байгаа юм. Жишээ нь: Хүнсний үйлдвэрүүдэд урт хугацаатай, хүү багатай үйлдвэрлэлийн зээл олгож байж гэмээ нь эргэлтийн хөрөнгөтэй болж, өрсөлдөх чадвар нь сайжрах юм. Компанийн хүнсний салбарт ажилласан жил(5-10), жилд үйлдвэрлэж нийлүүлдэг бүтээгдэхүүний хэмжээ, чанар зэрэг үзүүлэлтийг харгалзаад ийм бодит дэмжлэг үзүүлэхгүй бол одоогийнх шиг жилийн 20 хувийн хүүтэй арилжааны зээлээр өөдлөхгүй нь ээ.

 

Чингис бондын зээлээр үндэсний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө шинэчилсэн ч 3 жилийн хугацаатай зээл үр дүнгээ хангалттай өгөхгүй л байна. БНХАУ гэхэд ноолуур бэлтгэх компаниудад маш сайн нөхцөлөөр зээл олгож, ингэснээр бэлтгэн нийлүүлтээ хангалттай хэмжээнд өрсөлдөөнд ноёлж чадаж байна.  

 

“Барс” зах дээр өдөрт 80 тонн жимс, хүнсний ногоо импортоор орж ирж байгаагийн ихэнх нь пестицид болон хадгалалтын хугацааг уртасгах химийн бодисоор хордсон, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүнүүд байна гэдгийг дээр дооргүй л ярьдаг.

 

Гэтэл Монгол Улсад нэг үеэ бодвол хүлэмжийн аж ахуй боломжийн хэмжээгээр хөгжиж байна. Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж бодитойгоор дэмжээд өгөх юм бол гарал үүсэл тодорхойгүй, хортой ногоо импортлохыг хязгаарлах бодит шийдэл болох юм.

 

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна. Дэлхийн Худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно. Манай хоёр хөрш тэгэхэд дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд нь хүргэхэд л үлэмж дэмжлэг болно. Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй.

 

Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай. Дээр дурдсан гурван тоо чуулганд оролцогч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Ургац сайтай жил дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гарч байна. Хэрвээ тариалангийн талбайн хэмжээг 3 хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлээхэн зах зээл хажууд байна.

 

ОХУ руу 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс экспортложээ. Харин БНХАУ руу 2016 онд л гэхэд 42 100 тонн хивэг, 489,5 тонн өвс, 489,5 тонн рапс гаргасан байна. Монгол гурил, гоймонг авах сонирхол урд хөршид хангалттай хэмжээнд бий. Гагцхүү нийлүүлэлт алга, нийлүүлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Вьетнамын Засгийн газар цагаан будааны тариалалтынхаа 70 хувийг тариачин өрхүүдээс худалдан авч, дотоодын зах зээл дээр болон экспортод гаргах ажлыг төр нь нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгаагаас өрсөлдөх чадвар маш өндөр байна. Гэтэл бидэнд улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ арга ч цагийн эрхээр хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө больж байна. Услагаатай тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

 

Махны экспортод ч боломж муугүй байгаа. ОХУ-руу гэхэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийнг мах гаргаж  байсан бол 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус гаргажээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд гэхэд л үхрийн мах 4 тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортложээ. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий. Гагцхүү олон жил зовлон тоочихоос бус шийдэл хийхгүй, дорвитой бодлого гаргахгүй хэрэгжүүлэхгүй явсаар асуудлууд хэт хуримтлагджээ. Малын эрүүл мэндийг яаж стандартад нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар үүнийг хамтарч хэрэгжүүлж болохоор байна гээд гарц хайвал олдож л таарна.

 

Тийм болохоор дорвитой, алсын хараатай асуудлыг энэ чуулганаараа хэлэлцэж, та бүхнээс санал сонсож, шийдлийг Засгийн газраас гаргахыг шаардах болно.  

 

Өнөөдөр тулгамдсан асуудал буюу хүнсчдийнхээ асуудлыг анх удаа чуулганаараа хэлэлцэнэ. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд санаачилж байна. Эндээс ямар шийдэл гаргахыг та бүхэн өөрсдөө илэн далангүй ярих байх аа.

 

Энэхүү чуулганд оролцож байгаа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд талархаж байна. Эндээс гарах шийдлийг Засгийн газарт оруулаарай гэж хүсье.

 

Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал нэн тулгамдсан асуудал гэдгийг бид дээр доргүй ярьж, хэлж байх ёстой. Өнөөдөр энэ асуудлыг телевиз, радио, сониноор хэлэх ёстой.

 

Хүнсний асуудлаар дамжиж өнөөдөр бид ямар байдалтай болоод байгааг хэлэх ёстой. Өнөөдөр хүүхдийн өвчлөлийн асуудал, нэн ялангуяа шүдний өвчлөл аймшгийн хэмжээнд хүрээд байгаа. Өнөөдөр 10 хүүхдийн ес нь ямар нэг байдлаар шүдний өвчтэй байна. Арван хүүхдийн найм нь шүд цоорсон, гэмтсэн байдалтай байна. Энэ дахиад хүнсний асуудалтай холбоотой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний өвчлөлд анхаарах цаг болсон байна.

 

Мэдээж, ажилгүйдэл, ядуурал ч яригдана. Өнөөдөр 6 ам бүлтэй айл шүдний хоёр сойзтой байна. Энэ олон асуудлыг бид нэн түрүүнд ярих ёстой.

 

Өнөөдөр бид газар нутгийнхаа нэгхэн хувьд газар тариалан эрхэлдэг. Нэгхэн хувиа гурван хувьд хүргэх юм бол бид Монголын хөрсөнд ургасан үр тариагаа экспортлох боломж байна.  

 

Урд хөршөөс өвөрмонголчууд ирээд “Монголын гурилаар хоол хийхэд улаанбуудай үнэртдэг. Манай гурилаар хоол хийхэд буудай үнэртдэггүй” гэж хэлдэг. Энэ юу гэж байна вэ гэхээр манай хөрс химийн бордоонд хордоогүй эрүүл хөрс байгаа юм.

 

Хүнсний салбарт олон жил шударга хөдөлмөрөөр явсан, 5, 10, 20 жил ажилласан компаниудад энэ салбартаа үнэнч байсных нь төлөө компанийн түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна.

 

Хүнс бол өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр энэ салбартаа үнэнч ажилласан хүмүүсээс банк үндсэн хөрөнгө, бусад зүйл шаардах хэрэггүй гэж үзэж байна. Эндээс ийм дүгнэлт гараасай гэж бодож байна.

 

Мөн хүнсний салбарт ажиллаж байгаа компаниудад банкнууд зээлийн хүүг нь төр тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Сарын 2-оос дээш хувийн хүүтэй зээлээр хүнсний салбарт бизнес хийнэ гэсэн ойлголт байхгүй. Санал нэг байгаа байх гэж бодож байна.

 

Монгол Улс дөрвөн улиралтай. Өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой.

 

Бид тодорхой бүс нутагт, ОХУ руу төмс, луувангаа экспортлосон байна. Яагаад бид энэ экспортыг хөхиүлэн дэмжиж болдоггүй юм бэ. Бүс нутгийн худалдааг ОХУ, БНХАУ-тай хийхдээ бид тодорхой хэмжээгээр 50,100,200 км-ийн дотор гаалийн хөнгөлөлт үзүүлж дэмжсэнээр бүс нутгийн худалдааг дэмжих ёстой юм. Төмс экспортолно гэдэг бидэнд анхны том алхам гарч ирсэн байна. Ийм ойлголтуудыг ярих гэж бид өнөөдөр Үндэсний чуулган хийж байгаа юм.

 

Та бүхэн зовлон жаргалаа ний нуугүй яриад, Засгийн газарт тодорхой шийдэл хүргүүлсэн чуулган болоосой гэж хүсч байна. Баярлалаа” гэлээ.

 

Үндэсний чуулган үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.26.97)
    Чуулганд сууж илтгэлүүдийг сонслоо, бас бодлоо зэрэгцүүлж үзлээ. Өмнө нь олон хэлбэрээр зохион байгуулагддаг хэлэлцүүлэг, семинаруудаас ялгагдах юм алга. Ажлын хэсэг тун хангалтгүй зохион байгуулсан байна. 9 цаг болчихоод Х. Баттулга үгээ урсгаж байхад ордны зүүн хаалган дээр хүмүүс бөөгнөрч урилгаа авах гэж бужигнаж байна лээ. Энэ олон илтгэлүүдийг багцалж хэвлүүлээд хүнбүрт өгч болно доо. УБ хотоос оролцогчид ч яахав тэр 21 аймгаас ирсэн хүмүүс 09-13 цагт ордонд орж үзээд л буцах нь дээ. Ингэж том хаягын дор хэлбэр төдий чирэгдэл ихтэй арга хэмжээ зохион байгуулахыг бодолцох хэрэгтэй л санагдлаа. Хүнсний аюулгүй байдал ярихад чинь НИЙТИЙН ХООЛНЫ асуудал хамаардаггүй юм уу??? 0 минутын өмнө Хариулах Шинэ мэдээ Их уншсан Их сэтгэгдэлтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд албан хаагчдын саналы ... 20 минутын өмнө Инфографик МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал I-VIII сар 22 минутын өмнө Азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, булах ажил үргэлжи ... 33 минутын өм
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • Дашка (202.179.26.97)
    Чуулганд сууж илтгэлүүдийг сонслоо, бас бодлоо зэрэгцүүлж үзлээ. Өмнө нь олон хэлбэрээр зохион байгуулагддаг хэлэлцүүлэг, семинаруудаас ялгагдах юм алга. Ажлын хэсэг тун хангалтгүй зохион байгуулсан байна. 9 цаг болчихоод Х. Баттулга үгээ урсгаж байхад ордны зүүн хаалган дээр хүмүүс бөөгнөрч урилгаа авах гэж бужигнаж байна лээ. Энэ олон илтгэлүүдийг багцалж хэвлүүлээд хүнбүрт өгч болно доо. УБ хотоос оролцогчид ч яахав тэр 21 аймгаас ирсэн хүмүүс 09-13 цагт ордонд орж үзээд л буцах нь дээ. Ингэж том хаягын дор хэлбэр төдий чирэгдэл ихтэй арга хэмжээ зохион байгуулахыг бодолцох хэрэгтэй л санагдлаа. Хүнсний аюулгүй байдал ярихад чинь НИЙТИЙН ХООЛНЫ асуудал хамаардаггүй юм уу???
    2017 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 7 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 37 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 3 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 28 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 16 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 36 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 52 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 12 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 18 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 49 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 48 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 57 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 13 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    11 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 48 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 25 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК