Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

30 дахь Ерөнхий сайдын сураг ажиг

2017-9-12
0
ЖИРГЭХ

МАН доторх дайн Засгийн газраа огцруулах сэдвээр өрнөж байсан бол дараагийн дайн Ерөнхий сайдын суудал болон Засгийн газрын гишүүн болох ширүүн өрсөлдөөнөөр үргэлжилж байна. Өмнөх  тулаандаа итгэл төгс ялалт байгуулсан гарын үсгийн 32-оос долоон гишүүн Засгийн газрын сайдад өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Д.Сумъяабазар, М.Оюучимэг гэсэн гишүүд ямар нэгэн байдлаар сайдын албан тушаалд очихгүй гэдгээ амласан билээ. Тэгэхээр  эдгээр гишүүдийн нэрс таамаглалаас шууд хасагдана гэж ойлгож болно. Харин үлдсэн 25 гишүүн 13 яам, 16 сайдын төлөөх марафондоо аль хэдийнэ оржээ.  Аль яамыг хэн, тэр дундаа хэний бүлэг, фракц авах вэ гэдэг яриа ид дундаа өрнөж байна.

 

 

Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайдын суудал ч олон өрсөлдөгчидтэй болсоор. МАН-ын хувьд Ерөнхий сайдын суудал амаргүй асуудалтай тулгарч буй. Намын дарга нь Ерөнхий сайд байж танхимаа удирдахгүй бол Засгаа огцруулах хэмжээнд хүрдэг гэдгийг Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөтөөр харуулаад авсан. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайд нь намын дарга байж гэмээнэ дараагийн Засгийн газар тогтвортой байх эх суурь тавигдах учиртай. Гэвч Ерөнхий сайд 30, МАН-ын дарга 45 хоногийн дотор томилогдох учир цаг хугацааны хувьд зөрсөн асуудлыг эрх баригчид хэрхэн шийдэхээр Засгийн газрын гишүүн тодорхой болох нь. Одоогоор Ерөнхий сайдад хэд хэдэн хүмүүсийн нэр яригдаж байна.

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг үгүйсгэхгүй

 

Мэргэжлийн гэх мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцруулах сураг дуулдаж эхэлмэгч дараагийн Ерөнхий  сайдаар түүнийг тодруулж байлаа. Учир нь түүнийг тагнаж, чагнасан гэх асуудлыг Ж.Эрдэнэбат захиалан гүйцэтгэсэн тул өшөөгөө Засгийг унагааж, өөрөө суудал дээр залрах маягаар авна хэмээн хэвлэлийнхэн таамаглаж ирсэн. У.Хүрэлсүх ч Шадар сайдын суудалаа өөрийн хүсэлтээр өгөхдөө “Намын даргын сунгаанд итгэл төгс өрсөлдөнө” хэмээн мэдэгдсэн нь цаанаа Ерөнхий сайд болох санааг ч давхар агуулсан. Тиймээс дараагийн Ерөнхий сайдын таамагт тэрбээр хамгийн түрүүнд бичигдэж байна. Хэдийгээр У.Хүрэлсүх нам дотроо тэр дундаа удирдлагуудын дунд нэр хүнд муу байгаа ч нийт иргэдийн дунд рейтинг нь өндөр байгаа учир энэ суудалд хэсэг бүлэг хүмүүсийн хамт зүтгэсээр байна. Гэхдээ түүнд нэг дутагдал бий. Тэрбээр асуудал тулгармагц албан тушаалаасаа урвадаг гэмтэй. Түүний улс төрийн замналын сүүлийн хэдэн жилийн түүх “Өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн” гэх гуншин дагалдаж байгаа учир Ерөнхий сайд болсоныхоо дараа дахин өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг үгүйсгэх аргагүй юм.

 

С.Бямбацогтын мэдлэг нимгэн

 

Дараагийн яригдах хүмүүсийг МАН-ын томчууд зүтгүүлж байгаа гэх. С.Бямбацогт бол өнгөрсөн дөрвөн жилийн турш МАН-ын бүлгийн даргын ажлыг нэр төртэйгээр гүйцэтгэсэн нэгэн. Харин огцроод буй Засгийн газарт Хууль зүйн яамыг тэргүүлсэн. Түүнийг сайд болох үеэр мэдлэг нимгэн сайд хэмээн цоллосон нь цаанаа учиртай. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хоёр жилийн оройн эчнээ ангийг эрх зүйч мэргэжлээр 2015 оны нэг сард төгссөн. Гэтэл тэрээр УИХ-ын албан ёсны вэб сайт дээр өөрийгөө 2009-2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн гэж танилцуулсан нь шүүмжлэлд өртсөн юм. Түүнээс гадна энэ удаагийн Засгийн газар огцрох шалтгааны нэг болсон концессын асуудалд нэр нь холбогдоод байгаа. Энэ талаараа “Концессын асуудалд миний нэр холбогдсон. 2014 онд концессын тендер зарласан. 2016 оны тогтоолоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрт орсон. Энэ 2013 оноос хойш явж байгаа ажил. Журмын нөхөд маань луйвар хийсэн мэтээр хандаж байгаад харамсч байна. Би өөрийгөө шалгуулна. Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлуулна. Зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах гутаах зүйл бүү хийдэг байгаасай. Өнөөдрийн бидний биенийгээ гутааж байгаа үгс 2020 оны сонгуулиар ашиглагдана шүү” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

 

Н.Энхболдыг хэн нь зүтгүүлэв

 

Саяны огцорсон Засгийн газрыг унагаах ажлыг Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайтай холбох нэгэн байдаг. Асуудлыг У.Хүрэлсүх өөрийн биеэр таглаж байгаа гэх ч цаана нь МАН-ын санхүүг атгадаг гэх Т.Бадамжунайг бий гэх мэдээлэл хэвлэлээр багагүй хөвөрсөн. Тэгвэл тэрбээр хийсэн ажлаа дуусгахыг хүссэн бололтой. Ерөнхий сайдад зүтгүүлэх дараагийн хүнээрээ Н.Энхболдыг тодруулсан гэх сураг байна. Түүгээр ч барахгүй хэрвээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохгүй бол түүнийг зүтгүүлэхээр Элчин сайд С.Баяртай тохиролцож амжсан гэх жиргээ чих дэлсэв. С.Баяр өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн бол Т.Бадамжунай өчигдөр 17 цагт Чингис хаан ОУНБ-д газардсан байна. С.Баяр, Т.Бадамжунай нар Монголд ирэхээсээ хоёр хоногийн өмнө Сингапурт уулзаж, Eрөнхий сайд хэн байвал болохыг ярилцжээ. Тэдний халаасанд С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэр яваа бөгөөд хэнийг нь сонгох вэ гэдэг дээр саналаа нэгтгэж амжаагүй гэх.

 

Давхар дээлийг эсэргүүцэгч давхар дээлтэн Ж.Мөнхбат

 

Ж.Мөнхбат өнгөрсөн жил ч гэсэн Ерөнхий сайдад яригдаж байв. Нам нь ялсан үед түүнийг энэ албан тушаалд өлхөн очно хэмээн харцгааж байлаа. Учир нь намын дарга нь УИХ-ын даргад зүтгэж байгаа цагт нам доторх албан тушаалаасаа тэрбээр Ерөнхий сайд болох байв. Гэвч түүнийг ЗГХЭГ-ын даргаар тавьж, өөрийн садан төрөл гэх Ж.Эрдэнэбатыг Ерөнхий  сайдаар томилсон билээ. Яруу найрагч, Болор цомын эзэн Ж.Мөнхбат нь улс төрийн гараагаа С.Төмөр-Очирын туслахаас эхэлж байсан. 1978 оных.  “Болор цом”-ыг худалдаж авсан гэсэн шүүмжлэлд өртөж байв. УИХ-д сонгогдсон хоёр яруу найрагчийн нэг.  Тэрбээр “хар машин”-ыг шатаах, давхар дээлийг эсэргүүцэх асуудлаар улс төрийн акц зохион байгуулсан. Хар машиныг шатаасны хүчээр МАН ялалт байгууллаа гэх утга бүхий зүйлийг анхдугаар чуулган дээр хэлсэн нь сошиалын  нэг “трэнд” тайлбар болсон юм. Гэвч тэрбээр хэлсэн ярьснаасаа буцдаг хүн. Нэгхэн жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж байснаа нам нь ялалт байгуулж, эрх барих үед өөрөө хэд хэдэн давхар дээл өмссөн нэгэн билээ. Мөн түүний нэр алдарт концессын асуудалтай холбогддог.

 

“Хонгорыг хордуулагч” Д.Хаянхярваа

 

Харин Д.Хаянхярвааг Ерөнхий сайдын таамагт явж буйд зарим хүмүүс гайхаж байна. Өнөөгийн МАН-ын бүлгийн дарга түүнд бүлгээ сайн удирдаж чадаагүй гэсэн асуудлаар хариуцлага хүлээлгэх талаар яригдаж байгаа. Учир нь МАН түүхэндээ 65 уулаа байсан удаагүй. 65 гишүүнтэй бүлэг улс орны томоохон асуудлыг шийдвэрлэх хэмжээний эрх мэдэлтэй байтал Засгийн газраа унагаах хэмжээнд хүртэл хагаралдуулж, ойлголцолд хүргэж чадаагүй нь түүний буруу билээ. 65 хүнийг удирдаж чадаагүй хүн Ерөнхий сайд болж 3 сая иргэний амь амьдралыг залгуулж чадах уу гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй. Тэгээд ч Дархан-Уул аймгийнхан түүнийг Хонгор сумыг хордуулагч гэдэг.

 

Ч.Хүрэлбаатар уу, Сү.Батболд уу

 

Таамаглалын сүүл хэсэгт Мэргэжлийн Засгийн газрыг огцрох ёстой хэмээн үзсэн хоёр гишүүн яригдаж байна. Түүний нэг нь Ч.Хүрэлбаатар. Тэрбээр Засгийг огцруулах ээлжит бус чуулганы үеэр “Засгийн газрын үнэт зүйл ард түмний итгэл байдаг. Ард түмний итгэлийг алдсан хүн улс төрөөс зайлагддаг. Энэ Засгийн газар нэг жил боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмэнтэй уулзсан. Итгэл хумхын тоос мэт алга болсон. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байсан. “Дарга нарын компани ажил үйлчилгээ авдаг цаг болсон юм байна” хэмээн байдаг бол Сү.Батболд засаг унагах ажлыг анхаасаа дэмжсэн гишүүдийн нэг. Түүний фракцийн арав гаруй гишүүн гарын үсэг зурсан гэдэг. Өөрөөр хэлбэл Засаг унагах ажлын гол цөмийг Монгол Улсын Ерөнхий Сайд асан Сү.Батболдын фракци бүрдүүлсэн бол тэд  толгойлогчоо ийнхүү Ерөнхий сайдад зүтгүүлж байна.

 

Б.Ариун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (108)

  • Зочин (182.160.1.149)
    Увсын Хүрэлбаатар эсвэл Сү.Батболд ЕС болох ёстой.
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.239)
    baahan angli oros heltei gadaad dotoodiin ih surguuli tugssun gishuun dargatai MAN tehnikumiin bolovsroltoi baaziin dispetcher baisan badamjunaigaas buh yumaa asuuj zaalguuldag geheer MONGOL uls maani haashaa yavaad bainaa
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.41.44)
    Хоорондоо сайн зодолд. Хэмэлд. Эрх мэдэл албан тушаал чинь багадаад байгаа бол алалдаа. Та нар албан тушаал булаалдаж байхад ард лүмэн наана чинь өлсч цөхөрч бна шүү муусайн хувалзуудаа. Амлалтыг яинь сануулаад өгнөө. 2020 Он ойрхон байгаа шүү
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (103.57.95.246)
    2.9сая халхуудаас ёр.сайд хийх хүн одоно биздээ.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • А тийн (139.5.218.130)
    Энхтүвшинг дэмжижбн
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.244)
    hurelsuh er said bolvol MAN duusaa. urvagch dulzengeer udirduuldag nam gej haa bsiin kkk.dandaa urvagchid tsuglahiimuu haashaa en. durgui ni hurvel bie bieneesee urvaad l araas ni hutga shaagaad l aan.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (27.123.214.84)
    ЭНХТҮВШИН гишүүнээс өөр МАН ын дөрга ерөнхий сайд хийчих чадвөртай сэтгэлтэй хүн алга .ХҮРЭЛСҮХ , ОЮУНЭРДЭНЭхоёрыг намаас хөөх хэрэгтэй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (27.123.214.84)
    ЭНХТҮВШИН гишүүнээс өөр МАН ын дөрга ерөнхий сайд хийчих чадвөртай сэтгэлтэй хүн алга .ХҮРЭЛСҮХ , ОЮУНЭРДЭНЭхоёрыг намаас хөөх хэрэгтэй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (27.123.214.84)
    ЭНХТҮВШИН гишүүнээс өөр МАН ын дөрга ерөнхий сайд хийчих чадвөртай сэтгэлтэй хүн алга .ХҮРЭЛСҮХ , ОЮУНЭРДЭНЭхоёрыг намаас хөөх хэрэгтэй
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Монгол (202.55.191.102)
    Энхтүвшин гишүүн ерөнхий сайдад яг тохирно
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (108.181.115.137)
    ofshoton hulgaicn shunal SY batbold yun songogdox be ..H ENXBOLDIIN ARD byar bgaa bol byyr cn songogdohgyi bizee.. hulgaicn lyiwarcndiin egneenees oor hyn bj boldoggyi yumyy
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Dawaa (43.242.243.136)
    ene hediin Ali ni ch hereggvi Amarjargal arai deer bh
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Иргэн (66.181.185.142)
    С. Баяр,Бадамжунай,М. Энхболд, Сv. Батболд нарыг шоронд нь хийгээч. ЯлангуЯа С. Баяр бол яргачин яагаад энэ хvнээсээ моонголын ард тvмэн салж чаддаггvй юм бэ? Энэ хvнээсээ МАН салахгvй бол алуурчин нам болно шvv! Нэрийг нь сонсохоос л зэвvvхvрээд байна
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • zochin (66.181.191.254)
    Hurelsuh erunhii said bolohgui bol namiin ner hund chini navs unahaa medej l baimaar yum.za unaval sainl biz.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (93.219.157.253)
    hun oldohgui bgaa bol L.Tudev guag tavitsihaa tegvel nom jurmandaa ornoo
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.196)
    Юун Мөнхбат вэ, чорт энэ улс бүр элийрчаэ
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    Манай ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адил юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурчихсан учраас бид ардчилал, даярчлал, ардчилсан чөлөөт сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, УИХ-ыг тараах гэж солиорсоор, хашгачсаар явна.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    Дэлхийн улс орнууд одоогоос 300 орчим жилийн өмнө үүссэн гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дэлийн суут ухаантнууд фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.93)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • ИРГЭД (103.57.93.147)
    ХӨӨРХИЙ МАН СҮ БАТБОЛД ӨМНӨ НЬ ҮХЭЭНЦ Е СААД БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ ХАЯНАА АГААГ ХОНГОРЫН ДАРГААР ТАВЬ ЯР ТЭМБҮҮНЭЭС НЬ САЛГАГ ДЭЭ
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.187.220)
    monhbat bol zugeer zail shu
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.27.134)
    End bgaa etgeeduudiig ES gej bgaa bol bugd horvoogiin huiten tsaraitai buzaruud
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.24.86)
    Хүрэлсүхээ чи бас өөриийгөө бичүүлээд байгаа юм биш биз
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • наран (103.10.23.143)
    яанадаа монгол улсд маань хариуцлагатай ес суртахуунтай боловсролтой хүн үнэндээ алга бүгд л амин хувийн ашиг сонирхолтой өөдгүй хүмүүс уур хүрч байна
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • наран (103.10.23.143)
    яанадаа монгол улсд маань хариуцлагатай ес суртахуунтай боловсролтой хүн үнэндээ алга бүгд л амин хувийн ашиг сонирхолтой өөдгүй хүмүүс уур хүрч байна
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.177.181)
    Энхболд элбэгдоржтой ТОХИРОО хийж Баярыг дуудаж ируулж баяр Баданжунай дуудаж уулзаж ЗГ болон Улс торийн хор найруулж монгол торд оорсдоо ноерхол тогтоох торд орох Албан тушаалийн ТОХИРОО хийсэн Байна Энэ ЗГ тарааж шинэ нам намын лидерууд торд орсолдож хучээ харуулах естой оорсдийн хучээр торд орох естой энхболд элбэгдорж Баяр Баданжунайг шоронд хийх цаг Болсон еронхийлогч х Баттулга ажилаа Маш сайн хий хэлсэн амандаа хур ! Оффшор Хаус ,,, элбэгдорж Баяр энхболдыг хурдан хугцаанд шоронд хийж монгол Тор шударга байх естой !!!!!!!!!!!!!!!! Гэдэгийг дахин дахин хэлх Байна шударга ЕС тэгж байж ярь !!!!!! ЕРОНХИЙЛОГЧ Баттулгаа
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.177.181)
    Энхболд элбэгдоржтой ТОХИРОО хийж Баярыг дуудаж ируулж баяр Баданжунай дуудаж уулзаж ЗГ болон Улс торийн хор найруулж монгол торд оорсдоо ноерхол тогтоох торд орох Албан тушаалийн ТОХИРОО хийсэн Байна Энэ ЗГ тарааж шинэ нам намын лидерууд торд орсолдож хучээ харуулах естой оорсдийн хучээр торд орох естой энхболд элбэгдорж Баяр Баданжунайг шоронд хийх цаг Болсон еронхийлогч х Баттулга ажилаа Маш сайн хий хэлсэн амандаа хур ! Оффшор Хаус ,,, элбэгдорж Баяр энхболдыг хурдан хугцаанд шоронд хийж монгол Тор шударга байх естой !!!!!!!!!!!!!!!! Гэдэгийг дахин дахин хэлх Байна шударга ЕС тэгж байж ярь !!!!!! ЕРОНХИЙЛОГЧ Баттулгаа
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    11 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    11 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    16 цаг 58 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    17 цаг 9 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    17 цаг 47 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК