Олимпийн наадмын үеэр ямар орны хэн гэдэг тамирчин ямра медаль авах вэ гэж спорт сонирхогчид таамаг дэвшүүлдэг. Мөн мэргэжлийн хүмүүс ч судалгаа гаргаж түүнийгээ батлагдах эсэхийг догдлон хүлээж байдаг. "Лондон 2012" наадмын өмнө Америкийн "USA Today" сонин Монголын гурван тамирчин медаль хүртэж багийн дүнгээрээ 47-д бичигдэнэ гэж таамаглаж байсан. Тэгвэл төрөл бүрийн судалгаа хийдэг "FT" гэдэг төрийн бус байгууллага орон орны тамирчдын авах медалийн таамгийг гаргажээ. АНУ хамгийн олон медаль авна гэж байгаа бол түүний дараа хятад, Орос, олимпийн наадмын зохион байгууагч Англи орж байгаа юм.
Доорх хүснэгтэд 2008 оны таамаглал болон Emily Williams, Daniel Johnson зэрэг судлаачдын дүн, мөн "GS", "PWS" зэрэг төрийн бус байгууллагуудын судалгааг харьцуулан үзүүлжээ. Харин хамгийн сүүлийн эгнээнд таамаглалын дундаж дүнг харуулсан байна.







24tsag.mn