
АНУ-ын алдарт усанд сэлэгч, олимпийн 14 удаагийн алтан медалийн эзэн
Майкл Фелпс өмнөх гурван олимпийн адилаар нээлтийн арга хэмжээнд
оролцсонгүй.

АНУ-ын алдарт усанд сэлэгч, олимпийн 14 удаагийн алтан медалийн эзэн Майкл Фелпс өмнөх гурван олимпийн адилаар нээлтийн арга хэмжээнд оролцсонгүй. Учир нь тэрбээр өчигдөр өглөө хуваарийн дагуу 10.00 цагт 400 метрт сэлэх бөгөөд тэр өдрийнхөө орой нь финалын тэмцээнд оролцох байсан юм.
Харин тэрбээр энэ удаа нутаг нэгт тамирчиндаа ялагдсан бөгөөд алдарт тамирчин маань ердөө дөрөвдүгээр байрт орсон юм. Ийм амжилт үзүүлснийг нь зарим тайлбарлагч нар наймдугаар замд уралдсантай холбоотой хэмээн үзэж байна.
Ц.Болор