
Жудо бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-ын жинд ОХУ-ын
жүдоч Арсен Галстян дэлхийн хошой аварга, Узбекистаны Ришод Собировыг
хагас шигшээ барилдаанд нэмэлт цагт ялж, улмаар аваргын төлөө Японы
Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялснаар олимпийн аварга боллоо.

Жудо бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-ын жинд ОХУ-ын жүдоч Арсен Галстян дэлхийн хошой аварга, Узбекистаны Ришод Собировыг хагас шигшээ барилдаанд нэмэлт цагт ялж, улмаар аваргын төлөө Японы Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялснаар олимпийн аварга боллоо. Бээжингийн олимпийн хүрэл медальт Собиров хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Софиан Милуг ялснаар олимпийн хүрэл медалийн эзэн болжээ. Түүнчлэн Бразилийн жүдоч Фелипе Китадай Италийн Элио Вердег ялж, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон байна.
Ц.Болор