

20-иод жил буудлагын спорттоор хичээллэж буй тэрбээр 1998 оны ДАШТ-ээс багийн төрлөөр, 2006 оны дэлхийн аваргад ганцаарчилсан төрөлд тус тус хүрэл медаль хүртэж байв. Үүнээс гадна Азийн наадмын хошой хүрэл, Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медаль гээд амжилтын түүх арвинтай билээ.
2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ авжээ. Ийнхүү тамирчиндаа монголын ард түмэн нь амжилт хүслээ.
Ц.Болор