ОУВС-гаас Монгол олгох ээлжит санхүүжилтээ хойшлуусан гэх мэдээлэл өчигдөр тархсан. Харин энэ нь албан ёсны эх сурвалжтай, баталгаатай мэдээлэл биш гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан нь энэ сарын 25-ны өдөр товлогдсон байгаа бөгөөд хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгджээ.