Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

80-аад оны залуусаас МАН-ын бага хурлын 310 гишүүнд хүргүүлэх захидал

2017-9-21
0
ЖИРГЭХ

Амьдралаа бүтээж амжилтын зүг өөдөө тэмүүлж яваа энэ цаг үеийн офицерууд бол 80-аад оны залуучууд билээ. Бид аливаа асуудалд өөр, өөрийн дүгнэлтээ хийж, нийгмийн дуу хоолой болж чадах насныхан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа МАН-ын бага хурлын гишүүд хуралдаж Монгол улсын Ерөнхий сайдыг сонгох гэж байгаатай холбогдуулан тус намын бага хурлын гишүүдэд хандаж энэхүү захидлыг хүргүүлж байна. Ерөнхий сайдаараа дамжуулан төр удирдах хэрэгт оролцож байгаа төлөөллийн ардчилалтай Монгол улсын иргэдийн төлөөлөл бидний саналыг хүлээн авна уу.

 

Үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилд авах хүнийг ч тухайн ажлыг бүтээмжтэй хийж чадах эсэхэд нь шаардлага тавьж сонгодог. Үүнтэй адил улс төр, эдийн засаг гүн хямарсан, зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай эгзэгтэй чухал цаг үед Монгол улсын засгийн газрын тэргүүнээр ажиллах хүнийг сонгохдоо дараахь 5 шаардлагатай нийцүүлж үзэхийг хүсч байна.

 

1. ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДАХ

 

Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх улсын 800-хан мянган айл өрхийг хангалуун сайхан амьдруулж, улс орноо хөгжүүлэх үүднээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүний бодлогыг өсгөх шаадрлагатай байна. Уул уурхайн түүхий эдээ түүхийгээр нь хамгийн хямд үнээр зөөж дуусгахаас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгож өндөр үнээр экспортонд гаргах шаардлага тулгарч байна. Үүнийг хийхэд бүхий л боломж нь нээлттэй бөгөөд зөвхөн сэтгэл дутсанаар өнөөдрийг хүрлээ. Монгол хүний чадамжийг ашиглан уул уурхайгаар биш, оюун ухааны хүчээр эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бий болгон Залуусыг хөхүүлэн дэмжиж, дэлхийн хөгжил, жишгийг даган оюуны экспорттой болох бодлогыг баримтлах.

 

Хөгжиж буй орнуудын түвшинд амбицтай сэтгэж том төслүүдийг эхлүүлж доройтсон улс орноо ХҮЧТЭЙ МОНГОЛ болгохын тулд шинээр сонгогдох Ерөнхий сайд “ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭГЧ” хүн байх ёстой

 

2. ТӨРИЙН АЛБА НАЙМААЛЦДАГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ

 

Албан тушаалын наймааны уршгаар төрийн албаны ямар ч хүн харь элгийн мэт цэвдэг сэтгэлтэн болчихдог гаж хандлагатай болсон. Танилтай, мөнгөтэйг нь биш чадвартай, сэтгэлтэйг нь сонгож ажиллуулдаг болчихвол энэ төрд харь гаригийн хүн орсон ч Монгол хүний төлөө, Монголын төлөө тангарагатай ажиллах зөв тогтолцоотой байх юм. Харин албан тушаал мөнгөөр үнэлэгддэгээс болж хууль эрх мэдэлтний өмнө мохож, энгийн иргэдийн өмнө ирээ гаргадаг илд болсоныг танай намын “60 ТЭРБУМ” бүлэглэл нотоллоо. Тэд төрийн албыг хууль бусаар эзэгнэж авахыг завдсан бичлэгээ эвлүүлэг хэмээн хуулийн байгууллагуудаар тайлбарлуулж хэргийг хаалаа. Эвлүүлэг нь үнэн бол төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан, цаашлаад танай намын үнэ цэнэ, үзэл баримтлалд харшилсан Доржзодовыг гүтгэгчээр нь хариуцлага тооцох нь зүйтэй. Эвлүүлэг биш юм бол хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэх ёстойг тунхаглаж төрийн албыг талх шиг зарсан эрхэмүүдтэйгээ хариуцлага тооц. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд дараагийн Ерөнхий сайд “60 тэрбум” бүлэглэлийн хүүхэлдэй биш эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт тэргүүнд тавих “ШУДАРГА” нэгэн байх ёстой.

 

3. НАМАА ШИНЭЧИЛЖ ЧАДАХ

 

Төр удирдаж байгаа л бол танай намын дотоод асуудал бидэнд ч хамаатай! МАН-ыг олон жил ашиг сонирхол давамгайлсан бодлогоор удирдсан хүмүүс намаа мөнгөний хэрэгсэл болгодгийг нотолсон ноцтой баримтуудыг бид үзлээ. Өнөөдөр харцандаа шунал эргэлдүүлсэн тоглоомчдын читоон дүүрэн ширээ боллоо нам чинь. Халаасандаа нүгэл имэрсэн долоогчдын шүлс үсчсэн талбар боллоо энэ нам чинь. Тиймээс залуу нас, халуун амиа золин байж эх орон тусгаар тогтнолын төлөө асч үхсэн өвөг дээдсийнхээ өмнө очихдоо үнэний нүүртэй байхаа бодож шинэ Ерөнхий сайд энэ цаг үед бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болж МОНГОЛ АРДЫН НАМ-аа зайлшгүй шинэчлэх “ЗАНГАРГА”-тай байх ёстой.

 

4. МАНАН-Г АРИЛГАЖ ЧАДАХ

 

Нам харгалзахгүй бүлэглэж, эрх ашгийнхаа төлөө ил далд хуйвалдсаар ирсэн хар хүчин, МАНАН бүлэглэлтэй тэмцэж чадах эр зоригтой нэгнийг бид хүсч байна. Тийм зоригтой хүн энэ зорилгынх нь өмнө хөндөлсөх бурхан чөтгөр хэн байсан ч хамаагүй шаардлагатай бол шанаа өгч чаддаг байх ёстой. Төрийн хоймор, түшмэлийн сэнтийд сандайлчихаад МАНАН-д хутгалдаж, өөрийн толгойгоор биш бүлэглэлийн эрх ашгаар асуудалд ханддаг утсан хүүхэлдэйг дахиж битгий сонгоорой. МАНАН хэмээх хар хүчний бүлэглэлийг ялж чадах “ТЭМЦЭГЧ”- ийг энэ цаг үеийн Ерөнхий сайдаар сонгоорой.

 

5. ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ

 

Нийгмийн баялгийг хэдхэн гэр бүл монополдож, баялгийн тэгш хуваарилалт алдагдаж, эдийн засгийн хэвийн байдлыг алдагдуулсан билээ. Конценс нэрээр төрөөс мөнгө олборлож, тендер хэмээн төсвийн хөрөнгө уудалж, хөгжлийн банкийг цөлмөж, лиценз хураан наймаалцаж, офшорт мөнгө нуудаг эрх мэдэлтнүүдийн араас нэхэн бүгдийг нь ил болгож нам харгалзахгүйгээр хатуу хариуцлагын торонд аваачих нь зөв. Төр тоногсод хэт даварч ард түмнийг боол мэт үзэж, засгийн эрхийг урт хугацаагаар барих шуналдаа автан төрт улсаа ашиг сонирхлын угсаа залгамжилсан хуйвалдааны хэрэгсэл болгосноор ардчиллын түүхэнд анх удаа Монгол улс “Феодаль” давхаргатай боллоо. Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо Монголын жирийн ард түмний эрх ашгийг илүүд тавьж чинээлэг дундаж давхаргынхныг олон болгохын төлөө шийдэмгий ажиллах “ЭР ЗОРИГТОЙ, ЭХ ОРОНЧ” нэгнийг сонгоно гэдэгт гүнээ итгэж байна та нарт.

 

ТӨГСГӨЛ

 

Цөөхнөөс, цөөхөн Монголчууд сахилга батаа алдаж өдөр бүр, цаг тутам, хором мөч бүхэнд талцан цэцэрхэж суух зуур бидний ирээдүй ийм болон хүмүүжиж байна. Монгол хүний мөн чанар дор эвлэлдэж, нэгнээ хүндлэн хайрладаг болох сайхан цаг үеийг бид хүлээж байна. Нам харгалзахгүй эрх ашгаар сүлжилдсэн МАНАН бүлэглэлийн гар хөл дахин төр удирдахаас бид айж байна. Холыг харсан биш хоноцын сэтгэлээр ханддаг хүн дахиж засаг удирдахаас айж байна. Тийм учраас конценсдох, бонд босгож тараах, байгалийн баялаг ухах бодлогоос илүүтэй Монгол хүний хөгжилд ур ухаанаа зориулж ард түмнийхээ дунд нэвтэрч амьдралд ойр шийдлүүдийг гаргаж ажиллах “ЗОРИГТОЙ УДИРДАГЧ”-ийг энэ цаг үе хүлээж байна.

 

Дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар яригдаж байгаа юм байна. Тэдний хэн нь ийм шийдэмгий байж чадах вэ? Эс бөгөөс үүнд хэн нь ч тэнцэхгүй бол 100 жилийн түүхтэй хамгийн том улс төрийн хүчин болох танай намд шаардлага хангахуйц боловсон хүчин өөр байгаа гэдэгт итгэж байна. Улс төр, эдийн засаг гүн хямарсан чухал эгзэгтэй энэ цаг үед шинээр томилох Ерөнхий сайдыг сонгохын өмнө дээрх 5 шаардлагыг хангаж чадах “ЛИДЕР” мөн эсэх дээр та бүгд тунгаан бодно уу.

 

ТА БҮХНИЙ СОНГОЛТ МЭРГЭН, МОНГОЛ ТӨР ТҮВШИН БАЙХ БОЛТУГАЙ ХҮНДЭТГЭСЭН: ФЕЙСБҮҮК ДЭХЬ 10.000 ГИШҮҮНТЭЙ “80-ААД ОНЫХОН” ГРУПП-ИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД

 

2017 оны 09 сарын 21

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (112.72.11.117)
    Бушуу туулай борвиндоо баастай. 80 оны нялх сэнгvм нар хэт шунаад байна шvv, даруулгатай бай
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.29)
    60 тэрбумынханаас олигтой юм гарахгүй МАН зөв шийдвэр гаргахгүй бол дажин болно шүү ард түмэн эвлүүлэг биш гэдгээ удахгүй харуулна.
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • tenegt (122.128.188.212)
    jalga tobni uzlee bolio. yun 80 oniih. iim uchraas mongol hugjihgui bgaa yum. odoo hureleuh chimeegui harj suumaar bn. heterlee demjeed bsan chin. zorilgo ni erunhii saidin suudal yum bolob uu? buruu arga baril bna daa.
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин (202.21.113.110)
    80д оныхон дандааа яарах юм урьд нь 60—70 оныхон байгаа юм биш үү дааран шүү
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ 5 шаардлагыг 100 хувь хангасан хүн нь хүрэлсүх мөн ажээ
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ 5 шаардлагыг 100 хувь хангасан хүн нь хүрэлсүх мөн ажээ
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.32.165)
    нямдорж ерөнхий сайд болж хүрэлсүх АТГ-ын дарга болооч хө. тэгэж баййж МАНАН тарвага нарын торгон оймс гозолзоно.
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Иргэн (27.123.214.104)
    Нямдорж, Хурэлсух нар захиалгаар бичуулсэн юм байна.
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.42.38)
    Тэнэг малууд бегсее арчиж чадахгуй байж тереес хулгай хийх йг санаархаж
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Zochin (202.179.31.37)
    Xurelsuk chuu
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Chuka (27.123.214.119)
    TENEG MONGOLCHUUDAAS YAMAR YUMNII OYUNII BEZNESS GARAH YUM.GAZRAA UHAAD ALTAA ZARAAD ARKHI UULGUI HUUHDUUDEE BOLOVSROLTOI MERGEJILTEI BOLGOOCH.ESVEES HEDEN HONI TARVAGAA IDEJ DUUSGAAD KHYATADIIN BOOLUUD BOLTSGOONO.
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • 60-Д ОНЫХНООС (202.179.31.92)
    ДЭЭРХИ ШАЛГУУРТАЙ 100 САНАЛ НЭГ БАЙНА. У.ХҮРЭЛСҮХ ХҮҮ ЭНЭ 5 ШАЛГУУРТ ЖААХАН ДӨХӨЖ ОЧИНО. ДАРАА НЬ Ө.ЭНХТҮВШИН БАЙХ ШИВ ДЭЭ, БИД ЭЗЭНГҮЙ АЙЛ ЭЦЭГГҮЙ ХҮҮХДҮҮД ШИГ Л БАЙХ ЮМ.ОДОО ЗАНГАРАГТАЙ ЗОРИГТОЙ УДИРДАГЧ ЧАДВАРТАЙ СЭТГЭЛТЭЙ МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ҮГҮЙ БОЛ МӨХЛӨӨ
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • 2000 аад оны нусан таглаа группээс нь (103.229.121.68)
    харамсалтай нь энэ намд чинь тийм Монголыг аврах ачтан алга бндаа кккк
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • ЭМЧ (66.181.160.93)
    ЗӨВ ЮМ ЯРЬЖ БАЙГАА БОЛОВЧ ШИНЭЧЛЭЛ ЧИНЬ БУРУУ ХИЙВЭЛ ОДОО БАЙГААГААСАА ДООР БОЛДОГ ҮЛГЭРИЙГ 1990-ЭЭД ОН ХАРУУЛСАН ШҮҮ. ЗӨВ ХИЙХИЙН ТУЛД МЭДЛЭГЖИЖ, БОЛОВСОРСОН БАЙХ ЁСТОЙ. СҮХБААТАР КИНОНД ОРОЙ БҮР НОМ УНШИЖ СУУХЫГ НЬ ХАРСАН Л БИЗ ДЭЭ
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (210.185.102.90)
    Aмны салиа нь арилаагуй юмнууд сэруун зуудлэхээ больж уз, их хуралын гишууны дотоожны хэрэг 80 оны пацаануудыг тороос хол байлга гэдгийг хэлээд огсон
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.140.123)
    кккккк энэ нөхөр энэ насан дээрээ дутуу арчдаг байж дээ хөөрхий зовлонг нь сайн мэдэж байна даа ккккк
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.221)
    Хошногоо арчиж сур эхлээд
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • ок (43.242.242.51)
    Маш зөв
    2017 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    8 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    1 цаг 39 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    2 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    3 цаг 51 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    4 цаг 5 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    4 цаг 30 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    5 цаг 18 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    5 цаг 38 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    5 цаг 54 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    6 цаг 13 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    6 цаг 20 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    6 цаг 51 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    7 цаг 50 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    8 цаг 59 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    9 цаг 15 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    10 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    10 цаг 50 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    11 цаг 25 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    11 цаг 27 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК