МАН-ын Бага хурал есдүгээр сарын 25-нд хуралдахаар тов зарласан. Тус хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох юм. Бага хурлын өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох ёстой.
Гэвч МАН-ынхан байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа тул Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 24-нд буюу өнөөдөр хуралдуулахаар товлосон.
Одоогоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаад байгаа бол Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, УИх-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар нэрээ дэвшүүлнэ гэсэн таамаг хөвөрч байна.