зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

2017-9-25
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

 

-Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна?

 

-Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийн зүгээс Засгийн газарт тавьсан дүнг дагахаас өөр арга байсангүй. Хэрэв Засгийн газар байгуулагдахаасаа эхлээд Сонгуулиар амласан шигээ мэргэжлийн байж олон нийтэд үнэлэгдэх хэмжээнд ажилж чадсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Засгийн газар маань эдийн засгийн нөхцөл байдал бидний бодож, төсөөлсөнөөс огт өөр байжээ, үнэхээр дампуурчихсан байсан юм байна гэснээр асуудлаас мултарчихгүй. Тэр тусмаа нэг жил шахуу АН-тайгаа Манантаж хамтарчихаад мэдэхгүй царайлж болохгүй. Мөн Сонгуульд оролцож олон нийтийн саналыг авахдаа ямар ч хүндрэл байсан туулаад гарна л гэсэн. Тэд амлалтаа нэхэх нь зүйн хэрэг. Ямар ч шалтаг тоочоод үүнээс мултрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол манай намд өгч буй урьдчилсан том сануулга.   

 

Сонгуульд амжилтгүй оролцоход олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын ажлын үр дүн бол хамгийн гол хүчин зүйл байдаг. Ажлын үр дүнгээс гадна бодлогын алдаа ч их гаргасан. Наад зах нь ОУВСангийн хөтөлбөрт яагаад нэг сар хүлээгээд сонгуулийн дараа хамрагдаж болохгүй гэж. Хөтөлбөрийн асуудал бүлгээр яригдахад “Нэг сар хүлээ” гэсэн саналыг би болоод олон гишүүн хэлж байсан. Үүнийг огт тоогоогүй, хүч түрээд л явсан. Одоо болохоор өөрсдөө санал оруулчихаад, “УИХ зөвшөөрсөн ш дээ” гэсэн юм яриад л сууж байна.  Ер нь тэтгэврийн насыг нь татвартай нь хамт нэмчихээд халамжийн мөнгийг нь багасгана гэхээр хэн санал өгөх юм. Үүнд л олон түмэн дүнгээ тавьж, бид түүний дагуу хариуцлага тооцсон. Тодруулбал, 2020 оноо бодож л ийм алхам хийсэн.Үлдэж буй хугацаанд ард түмэнд амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулж, амлалтаа хэрэгжүүлэх ёстой.

 

-Ард түмэн МАН-ыг хоёр фракци бүлэгт хуваагдаад нам дотроо учраа олж чадахгүй байна гэж харж байгаа. Үнэхээр УИХ дэх МАН-ын гишүүд хоёр тал болоод хуваагдчихсан хэрэг үү?

 

-Тэгэж бодож огт болохгүй. Жишээ нь, би ямар нэг бүлэглэлд хамрагдаж хэн нэг хүний  далбаан доор амьдардаггүй. Одоогийн болоод байгаа үйл явдал бол фракци, бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан бус цаашид хэрхэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх бэ гэдэг дээр гарч буй гишүүдийн байр суурийн ялгаа. Намын бүлгийн гишүүдийн маань нэг хэсэг нь Засгийн газарт зарим нэг өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд зүтгүүлээд үзье гэж байхад, нөгөө нэг хэсэг нь, амласныхаа дагуу Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад үлдсэн хугацаанд зүтгээд үзье л гэсэн хэрэг шүү дээ. “Дараагийнх нь хоолонд орох” тухай ярьж буй хүмүүс бол өөрсдөө Засгийн ажлыг хоол гэж хардаг хүмүүс л байхгүй юу. Уг нь бол их зүтгэл шаардсан нүсэр ажил, том хариуцлага л байгаа юм.

 

-Ингэхэд 60 тэрбумын асуудлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Прокурор энэ хэргийг хянаад эвлүүлэг гэж үзэн хэрэгсэхгүй болгочихлоо. Тэгсэн хэрнээ 60 тэрбумыг босгох төлөвлөгөөг боловсруулахад оролцсон НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорчихлоо  шүү дээ?

 

-Энэ асуудал саяын Сонгуулийн ярианы нэг сэдэв байлаа. Иргэдэдтайлбар хийхээр наадхи “Засгийн газрын гишүүдээ хар л даа, батлагдаж байгаа биздээ” гээд хэдэн сайдын нэр дурьдаад унана. Маш зовлонтой байсан. Миний бодлоор тийм яриа болсон юм шиг байгаа юм. Эвлүүлэг ч биш болов уу. Гол нь иргэд, ийм яриа болж байхад М.Энхболд дарга загнаад хөөгөөд гаргах ёстой, түүнээс биш ийм жишиг байна уу гээд сууж байж болохгүй л гэдэг юм билээ. Ер нь энэ асуудлыг нэг мөр цэвэрлэж байж дараагийн сонгуульд орохгүй бол олигтой үр дүн гарахгүй.

 

-Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн хийх ёстой гэсэн яриа байдаг. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

 

-Яриа бол яриа шүү дээ. Ерөнхий сайдын асуудлыг хуулиар зохицуулдаг. Харин ямар ч хуулинд тийм заалт байхгүй.

 

-Улс төрийн намуудын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байдаг. Эсвэл Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой юу?

 

-Намын дүрэм хууль биш учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд байх албагүй. Харин намынхаа хүрээнд ийм зохицуулалт хийх боломж байна гэсэн үг. Олон улсын практикт Засгийн газрыг тогтвортой байхын нэг үндэс нь парламент дахь олонхийн намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүлэх явдал гэж үздэг юм билээ. Тэр талаас нь бодолцож манай намууд дүрмийнхээ хүрээнд ийм зохицуулалт хийсэн байдаг.

 

-Нам үл харгалзан байгуулагдсан эрх мэдэл, албан тушаалын бүлэглэл улс орны хөгжлийг боомилж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

 

-Санал нийлдэг. Энэ бүлэглэлээс чинь болоод мэргэжлийн бус сайд, мэргэжлийн бус баг яамдад очиж салбарын ажлыг унагаж байна. Салбарын ажил унахаар улсын ажил унаж, эдийн засаг хямарч байгаа талаар би байнга ярьдаг. Нааштай ахиц гарахгүй байна. Одоогийн шинээр байгуулагдах Засгийн газарт дахиад л энэ асуудлыг тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид хямралаас гарч чадахгүй, олигтой хөгжихгүй. 

 

-МАН-ын нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгааг ил цагаан зарлалаа. Таны хувьд эдгээр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?

 

-Өнөөдрийг хүртэл намаас албан ёсоор хэн нэгнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүй байна. Хаанаас тийм нэр гараад байгааг би мэдэхгүй. “Чи нэрээ дэвшүүл, дуугүй сууж болохгүй” гэх хүн ч л байх юм. Төрд бэлтгэгдсэн талаасаа ямар ч албыг хашчих л байх. Гэхдээ юманд цаг хугацаа, улс төрийн эрэмбэ гэж бичигдээгүй хууль бас байна аа. Жишээ нь, өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй байгаа үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв байх. Бидний хэсэг нөхөд тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байх болов уу гэж дэмжиж байгаа. Ер нь бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна. У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл.

 

Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой.

-АТГ-ыг улс төрчдийн захиас даалгавраар ажиллаж байна гэж олон нийт хардах болсон. Та ийм итгэл үнэмшилтэй санал нийлэх үү?

 

-Наадах асуултанд чинь хариулахын тулд хоёулаа ганцхан жишээ татъя. Жишээ нь, С.Баярын байрны асуудал болон Оюу толгой, Дубайн асуудлаар С.Баярцогт, Сайханбилэг нартай илт хариуцлага тооцохгүй байхаар ард түмэн тэгэж хардах нь зөв шүү дээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч асан маань улс төрийн өрсөлдөгч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нараа авилгалын асуудлаар намнасан атлаа тэднээс хэд дахин их олон арван сая доллартай холбогдсон дээрхи эрхмүүд лүү хатуу үг хэлэх нь битгий хэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Элчин сайдад дэмжсэн.

 

-Энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаар намын даргыг шинээр сонгох асуудал яригдах байх. Та Бага хурлын гишүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

 

-Энэ удаагийн Бага хурлаар намын даргыг сонгохгүй. Харин намын Их хурлын товыг тогтоож, зарлана. Дүрмээрээ намын даргыг намын Их хурлаараа сонгодог. Манай нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. 2020 онд ялагдаж болохгүй. Тиймээс бүлэглэл, бизнесийн явцуу сонирхолд автаж, намын нэгдмэл эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж болохгүй гэж хэлмээр байна.

 

-Монгол улсын эдийн засгийн хямралын нэг үндэс бол Монгол банкны буруутай үйл ажиллагаа, бодлоготой холбоотой гэж та ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

 

-Хямралын гол шалтгаан Монголбанкны буруутай үйл ажиллагаа гэсэн миний урьдын байр сууриа хэвээрээ байгаа. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрийн дор хэдэн их наяд төгрөг хэвлэж, түүгээрээ импортыг дэмжиж Валютын нөөцийг шавхаж ханш өсгөсөн нь үнэ өсгөж, амьдралыг үнэтэй болгож, ядуурлыг улам нэмэгдүүлсэн. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хэдэн төгрөг, хуримтлал нь цаас болсон. Энэ хугацаанд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй учраас иргэд үнийн өсөлтийг зээл авч нөхсөн. Компаниудын борлуулалт буурч, орлого хумигдан авсан зээлээ төлж чадахгүй болсон. Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 2014 онд 241 тэрбум төгрөг байсан бол одоо 1 их наядыг хол давчихлаа. Ийм л эдийн засгийг бий болгосон. Энэ нөхцөл байдалд хүргэсэн Төв банкны өмнөх удирдлагатай заавал хариуцлага тооцох ёстой, ингэж байж дараагийнх нь улс орныхоо төлөө ажилладаг болно.   

 

-Ойрын жилүүдэд эдийн засаг үнэхээр хүнд байдалд орно гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна вэ?

 

-Нэн тэргүүнд Хөгжлийн загвараа тодорхойлох хэрэгтэй. Одоогийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дагасан маягаар амьдарч болохгүй. Үнэ унахаар сөхрөөд, үнэ өсөхөөр түр өндийдөг байдлаар л амьдарч ирлээ. Мөнгө босгож, санхүүжилт хийхэд уул уурхай хэрэгтэй. Харин тэр олсон орлогыг юунд зарцуулж тогтвортой хөгжих бэ гэдэг л гол асуудал. Миний бодлоор хамгийн тогтвортой орлогын эх үүсвэр бий болгох салбар бол бэлчээрийн мал аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл юм.Энэ чиглэлд газар нутаг, бэлчээрийн мал гээд манайд асар их давуу тал байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар бий. Тиймээс манай орны хөгжлийн оновчтой загвар бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэж боддог. Тэгээд энэ бүтцээ урт дунд хугацааны бодлого, төлөвлөлттэй хөгжүүлж, мэргэжлийн Засгийн газраар хэрэгжүүлээд явбал бид хөгжинө. Манайхтай адил 3 сая гаруйхан хүн амтай Уругвай улс Хөдөө аж ахуйг хөгжүүлж дэлхийг тэжээж 50 тэрбум ам долларын эдийн засагтай болсон байна. Хичнээн хямарч байсан ч хүн идэхээсээ татгалзахгүй. Машин унаа тансаг зүйлээсээ бол татгалзаж чадна. Тиймээс ХАА тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой эдийн засаг бусад салбараа чирээд хөгжүүлээд явчихна. Ялангуяа хүний хөгжил боловсролын асуудал жижиг оронд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бид баялаг бүтээж, мөнгө бий болгодог хүний хөгжлийг дэмжиж байж хөгжих бизээ. Одоогийнх шиг бүтээсэн мөнгийг дээрэмддэг ов заль, хулгай луйвраар хол явахгүй. Нэг л өдөр төгсгөл нь ирнэ.

 

Тиймээс иргэдээ халамжинд сургах бус баялаг бүтээгч байх чиглэлд багаас нь бүх шатны сургалтаар дамжуулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Алмазнаас бусад бүх баялагтай оронд ядуу амьдарч буй нь бидний өөрсдийн арчаагүйнх юм. Иймд дээрээсээ буюу нийтийн эрх ашгийн төлөө явдаг төртэй болохоос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байна. Хувиа бодсон шуналын сэтгэлээр бус улс орноо гэсэн чин сэтгэлээр, оновчтой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөр хандвал өргөн уудам нутагтай, асар их баялагтай, 50 сая малтай, том орны тосгоны хүн амтай Монгол орныг хөгжүүлнэ гэдэг нэг их хүнд асуудал биш юм. Эцэст нь хэлэхэд биднийг өнөөдрийг хүртэл хөгжүүлэхгүй байгаа зүйл бол бүлэглэл, даргын гэсэн явцуу эрх ашгийг төлөө төрөө чиглүүлээд байгаа явдал юм. Ийм шалгуураар төрийн албыг бүрдүүлж байгаа нь төрийн ажлыг нурааж, түмний эрх ашгийг хохироож, улс орноо хямруулж байна. 

 

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: chuhal.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.179.31.60)
    Мэргэжилийн хүмүүсийг байх ёстой газар нь тавьж ажиллуулахгүй ах дүү янаг амраг бөгс долоогч нараа төрийн албанд томилохгүй энэ улс орний эрх ашгийг боддог хүн яагаад гарч ирэхгүй байна аа үнэхээр нам бөгс долоогчоор л дүүрчээ
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • зочин (27.123.214.80)
    Хүрэлсүхийг дэмжиж ба. Боловсрол энд ердөө ч хамаагүй. Харин боловсрол гэдэг ойлголт өөрөө хоцрогдсон.
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • bgl (104.205.59.40)
    Xyrelsyx ES bolbol, Mongol bolobsrolgyi eronxiilogchtei bas nemeed bolobsrolgyi teneg ES bolj tyyxend temdeglegdne.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (90.32.90.150)
    Хүрэлсүхийг дэмжиж байна, хурдхан томилж ажилд нь оруулмаар байна, ард түмний санаа оноог юуны өмнө эрхэмлэн хүндэтгэх хэрэгтэй хугацаа их алдаж байна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • ard (93.219.150.181)
    ard tumnii husel sonirholiig hamgaalna tölöölnö gej tangarag örgööd, erh jmband bjluuraad ashig sonirhol shunaldaa hötlögsöd hol jvahgui zuun hoid 1 hudagtai l zalarna... ard tumen teneg bish
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    МОНГОЛЧУУД АРД ТҮМЭН НЬ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖЭЭД БАЙДАГ МАН ХҮРЭЛСҮХ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ХАМТ УРВАГЧ ГЭЭД БАЙДАГ!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    МОНГОЛЧУУД АРД ТҮМЭН НЬ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖЭЭД БАЙДАГ МАН ХҮРЭЛСҮХ АРД ТҮМЭНТЭЙ НЬ ХАМТ УРВАГЧ ГЭЭД БАЙДАГ!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Hyrelsyh , Nyamdorj 2-iig eronhii said, ih hurliin darga 2-t taviad ene yhiig ymar neg hamgiin gol saidad tavih hergtei um baina daa
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    Одоо нэг шалтаг хэлээд МАН-аас гарсан нь дээрээ сураагүй биш эрхэм гишүүнээ.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • ZOCHIN (58.7.145.198)
    DAVAASUREN GISHUUN MASH ZOV YRJEE.ELBEGDORJ ,M.ENHBOLDIINHON , BAYR, BAYRTCOGT , SAIHANBILEG GEED AVILGACHID MONGOL TORIIN DANSIIG ULAITAL N ZAVHRUULLAASHDEE.ETCEST N GADNII BANKNII HARAAT BOLJ DAMPUURAH DEEREE L SANJIGNAJ YVNASHDEE ENE MONGOL ULS. ICHIHGUI M.ENHBOLD BULHAIGAA NUUH GEED OORSDIINHEE HUNIIG ER SAIDAD ZUTGUULJIINE. TAS TCOHIH HEREGTEI LALRUUDIIG...
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • ГООЧОНО (202.72.245.203)
    ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХҮРЛЭЭГ СОНГОЖ МАНАНГИЙН ГИНЖИЙГ ТАСЛАХ ОРОЛДЛОГО ХИЙХ НЬ ЗӨВ ДАРААГИЙН ЭЭЛЖИНД МАНЫГ ҮЛДСЭН МАНАНГИЙН ТООС БУЮУ ОДОО УДИРДАЖ БАЙГАА БҮХ ДАРГАНЦАРУУДААС САЛГАЖ ЦЭВЭРШИН УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НАМ БОЛГОХ ШААРДЛАГА НИЙГМЭЭС ГАРЧ ИРЛЭЭ ХАРИН ЧАДАХ УУ ГЭДЭГ БОЛ ИХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ НЬ ҮНЭН ШҮҮ
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.178.182)
    Даваасүрэнг дэмжиж явдаг. МАН дотор байгаа цөөхөн хэдэн шударга гишүүдийн нэг дэ. Хэрвээ жинхэнэ мэргэжлийн Засаг байгуулна гэвэл Сангийн сайдад яг тохирох хүн.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    ХАЯА ТИЙМА ШҮҮ МАНИ ХУЖАА НАРААС ХҮРЭЛЭСҮХЭ УРБАБАА, МАНГУУ НАРЫН ТАЛД БАЙНАБАА ШҮҮҮҮҮҮ!!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    ХАЯА ТИЙМА ШҮҮ МАНИ ХУЖАА НАРААС ХҮРЭЛЭСҮХЭ УРБАБАА, МАНГУУ НАРЫН ТАЛД БАЙНАБАА ШҮҮҮҮҮҮ!!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    ХАЯА ТИЙМА ШҮҮ МАНИ ХУЖАА НАРААС ХҮРЭЛЭСҮХЭ УРБАБАА, МАНГУУ НАРЫН ТАЛД БАЙНАБАА ШҮҮҮҮҮҮ!!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • СЭР (124.158.124.142)
    ДАВААСҮРЭН ГЭЖ НАМ ДАМЖСАН Я АРД ТҮМНИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ. ХУУРАМЧ, ОЛОН НҮҮРТЭЙ, ОЛОН АМТАЙ, ШУНАЛТАЙ ГЭДГИЙГ ЧИНЬ ХҮН БҮР МЭДНЭ. ЧИ САЙД ГОРЬДООД ҮХЭХ НЭЭ. УРВАГЧДИЙН НЭГИЙГ Ч САЙД БОЛГОЖ БОЛОХГҮЙ.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA ARD TUMEN NI HURTEL MAH-N HUVID URVAGCH YUM BNLDAA!!! ARD TUMEN NI UU NAM UU!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA ARD TUMEN NI HURTEL MAH-N HUVID URVAGCH YUM BNLDAA!!! ARD TUMEN NI UU NAM UU!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA ARD TUMEN NI HURTEL MAH-N HUVID URVAGCH YUM BNLDAA!!! ARD TUMEN NI UU NAM UU!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
    • zochin
      Хагалан бутаргах гэж юугаа яриад байгаа. МАН-ыг шинэчлэх гэж яриач. МАН гэж мафжсан хулгайчуудыг чи яагаад өмөөрөв ялзарсан төмсөө
      2017 оны 09 сарын 25
  • Зочин (59.153.115.94)
    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкуудын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан Орос төсөл гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.94)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Даваасүрэн Нямдорж гэх мэт гишүүд УИХ д байж байхад хэрэгтэй шүү.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG HIISEN GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA HUN BOLGONIIG BURUUTGAJ ZUHEJ BGAA BOL MAH ARD TUMNEE HURTEL URVAGCH GEJ BURUUTGAJ BGAA YUM BN HAHAHAHA
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG HIISEN GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA HUN BOLGONIIG BURUUTGAJ ZUHEJ BGAA BOL MAH ARD TUMNEE HURTEL URVAGCH GEJ BURUUTGAJ BGAA YUM BN HAHAHAHA
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.88)
    60 TERBUMIIN TURIIN ESREG HIISEN GEMT HERGIIG ESERGUITSEJ BGAA HUN BOLGONIIG BURUUTGAJ ZUHEJ BGAA BOL MAH ARD TUMNEE HURTEL URVAGCH GEJ BURUUTGAJ BGAA YUM BN HAHAHAHA
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    даваасүрэн бол ман нам дотроо онцгой хүн. тэр энэ намын туг хийморь нь болсон хүн учраас хэлсэн бүхэн нь оновчтой шүү
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • БАТ (124.158.124.142)
    ДАВААСҮРЭН ШИГ ОРОН ГАРАН, ОЛОН НҮҮРТЭЙ, НАМ БУЗАРЛАГЧ, АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАН, УРВАГЧ, НАМ ДАМЖСАН Я МАН-ЫН ГИШҮҮДЭД ЗААХ ЭРХГҮЙ.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ЭНЭ БУЗРЫН АМЬТАНГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ
      2017 оны 09 сарын 25
  • Зочин (202.131.234.182)
    даваасүрэн тулхтай улс төрч учраас голыг нь олоод хэлжээ. хүрэлсүхээс өөр энэ ман намыг журам дэгд нь оруулах хүн алгаа. иймд хамгийн тохиромжтой ерөнхий сайд яах аргагүй хүрэлсүх мөн
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Яравгар өвгөн (27.123.214.120)
    МАН нь дараагийн сонгуульд ялагдах магадлалтай. 100 жилийн ойгоо хийвэл дээд зэрэг. Харин 100 жилийн ойтой нь С.Жавхлан ярьж магадгүй шүү.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.218.219)
    Bitgii hudal yar, manan2-g seruun zuudelj yavaa Urvagch topor!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.113)
    Тийм үү муухай юм аа
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • НАМ (124.158.124.142)
    ХҮРЭЛСҮХ НАМ ДОТРОО ОЛОНХИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРГАГҮЙДЭЖ АН-ТАЙ НИЙЛЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛСАН БОЛОЛТОЙ ЮМ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. ИНГЭЖ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРСАН БУХ ШИГ УХААНГҮЙ ДАЙРЧ БАЙХААР ТҮГЖИЛҮҮДЭЭ ДАГУУЛААД АН-Д ОРЧИХООЧ. ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭХ ГЭЖ,ӨӨРСДИЙН БАЙГУУЛСАН ЗАСГАА УНАГААСАН 31-ЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ЕРӨНХИЙ САЙД, САЙДААР ТОМИЛЖ БОЛОХГҮЙ. МӨН ДЭД САЙД НАРЫН ОРОН ТООГ ХАСЧ, ЗАСГАА ОГЦРУУЛСАН 31 ТӨРИЙН АЛБАНД ШАХСАН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХДИЙГ ХАЛАХ ЁСТОЙ. ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ЗАСАГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын спортын их гэр бүлд давтагдашгүй оюуны бүтээл мэндэллээ
    2 цаг 40 мин
  • ЖҮДО: "Астанагийн их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 13-р байрт бичигдэж байна
    2 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    3 цаг 24 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    4 цаг 0 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    7 цаг 54 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    8 цаг 4 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    8 цаг 19 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    8 цаг 27 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    8 цаг 39 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК