зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

2017-9-25
0
ЖИРГЭХ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.


 

-МАН-ынхан сүүлийн хоёр сарын хугацаанд хоорондоо толхилцоонтой байна. Монголын улс төр гэхээсээ илүүтэй нэг намын улс төр давамгайлсан тийм нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр хуралдах танай намын Бага хурлаар Ерөнхий сайдын нэр тодорхой болох учиртай. Та Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Нэр дэвших болсноо зарлах хүртэл та хэр их бодсон бэ? Эсхүл гэнэтийн шийдвэр байв уу?

 

-Энэ тухай нэлээд удаан бодсон. Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын гишүүд, намын Бага Хурлын болон жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Та Ерөнхий сайдад өрсөлдөөч” гэдэг саналыг маш их тавьсан. Гэхдээ би албан тушаалын сураг сонсонгуут, гуяа алгадаад гүйдэг хүн биш л дээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөлд ажиллах гэж байгаа юм гэдгээс эхлээд бодсон л доо. Нэлээд бодсоны эцэст, нэрээ дэвшүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан.

 

Хүнд үед нь зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхгүй юм бол, нам, төрдөө хэзээ туслах юм бэ?, яах гэж 20 гаруй жил улс төрд юуны төлөө явсан юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Өөрийнх нь нам дотор маш эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байхад юу ч болоогүй юм шиг гараа эвхээд сууж болохгүй биз дээ!

 

-Ер нь нэр дэвшинэ гэж баахан явж байгаад эцсийн мөчид хүмүүс нэрээ татдаг байдал гардаг. Та тэгэхгүй гэх баталгаа бий юу?

 

-Би сая хэлсэн. Шийдвэрээ гаргах хүртэл долоо хэмжиж, нэг огтолсон. Нэгэнт шийдсэн бол чигээрээ зүтгэдэг хүн дээ би.

 

-Танай намын дотоод байдал маш хүнд байна шүү дээ. Та үүнийг сайн тооцсон уу?

 

Тооцсон. Үнэхээр наадмаас хойш бужигнаантай байгаа. Уг нь энэ чинь манай намын цэвэр дотоод асуудал шүү дээ. УИХ-д 65 суудал авсан том нам, улс төрийн тулхтай хүчин мөн л юм бол дотооддоо үүссэн асуудлаа дотроо ярилцаад шуурхай шийдэх ёстой юм. Тэгж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Намын доторх энэ хүндрэл ард түмний зовлон болчих гээд байгаад л би хамгийн их эмзэглэж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуудал ард түмэнд ёстой хүртээлгүй сонирхолгүй зүйл. Бие биенээ гутааж, дотоодын аахар шаахар асуудлаа ард түмний шаналал мэт болгож болохгүй шүү дээ. Заримдаа сонгогчдоосоо ичих шиг болох юм.

 

-Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг МАН-ынхан уг нь асуудлуудаа дотооддоо шийддэг ч энэ удаа тэгж чадсангүй. Танай намын нэг хэсэг нь “Манай намын идээ бээр шахагдаж байна” гэх юм. Үүнээс үзэхэд, МАН буруу замаар явж ирсэн байх нь уу. Намын удирдлагууд нь муу ажиллаж байсан гэсэн үг үү. Өмнө нь та намын даргаар ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

 

-Алдаа бий. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Алдаа байгаа тул намын дотор ийм асуудал үүсч байгаа юм. Хаалгаа түгжиж байгаад ч хамаагүй бие биеэ зад шүүмжилж, сэтгэлээ онгойтол ярилцаад, ойлголцож, түүнээ олонхийн шийдвэр болгоод явдаг, нэгэнт олонх шийдвэр гаргасан бол дуртай ч дургүй ч бүгд захирагддаг нэг ийм алтан дүрэм манай намд байдаг юм. Үүнийг МАН-ын үнэт зүйл гэж үздэг.

 

-Та улс орны нөхцөл байдал ямар байгааг мэдэж байгаа болохоор Ерөнхий сайдад нэр дэвшиж байна гэсэн. Огцорсон Засгийн газраас илүү ачаа үүрч магадгүй. Засгийн тогтворгүй байдлаас болж валютын ханш 50 төгрөгөөр нэмэгдсэн гээд үр дагавар нэлээд гарч эхэллээ. Ер нь танд ямар давуу тал байгаа вэ?

 

-Тооцсон, тооцсон, бүгдийг тооцсон. Ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд маш хүнд ачаа үүрнэ. Гэхдээ би чадна. Нэгдүгээрт, нөхцөл байдлаа ойлгодог, тэндээс гарах арга замаа олдог, “би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Хоёрдугаарт, аль нэг тийшээ холбирдоггүй, туйлширдаггүй, туршлагатай хүн байх шаардлагатай. Гуравдугаарт, Өөрийн болон өрөөлийн алдаанаас суралцаж, сургамж авсан, алдаагаа дахин хэзээ ч давтаж болохгүй гэсэн хатуу үнэмшилтэй хүн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ард түмэн хүлээж авахаар нэр хүндтэй байх ёстой юм. Янз бүрийн бохир асуудалд нэр холбогдсон хүн байх юм бол эхнээсээ л дэмжлэг авахгүй дээ. Ерөнхий сайд нь дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь дэмжлэг авч чадахгүй. Тавдугаарт, намын бүлгийн гишүүд маань талцаад хоёр тийшээ хараад суучих хандлагатай болсон үед эвлэрүүлж чадах эрмэлзэлтэй, төвч байр суурьтай байх ёстой гэж боддог. Тиймээс энэ бүх шалгуурыг би хангана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ерөнхий сайд болж аваад хөрөнгөжчихье, тэрийгээ энийгээ албан тушаалд тавьчихъя гэдэг бодол надад байхгүй. Бас дамжаад цаашаа ийм, тийм өндөр албан тушаалд очно гэсэн шунал байхгүй

 

-Таныг намаа хүнд үед гарч ирээд сайн сайхан болох эхлэл тавигдангуут явдаг гэх юм билээ. Хүнд үед нь гарч ирчихээд, алга болдог тань ямар учиртай юм бэ. Харин ч эсрэгээрээ, би хүнд үед тэгж ажилласан гээд явах ёстой юм биш үү?

 

-Үнэхээр, энэ намыг хүнд байх тэр цаг үед гарч ирдэг гэж нөхөд маань хэлдэг юм. 1996 онд нам ялагдахад, Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн дарга, би намын нарийн бичгийн даргаар ажилласан, 2000 онд 72 суудал авч манай нам үнэмлэхүй олонх болж байлаа. 2012 оны сонгуульд нам ялагдахад “Та л намын даргаар ир. Танаас өөр хүн алга,танд туршлага байна, зүтгэ” гэсэн. Намын дарга болсон. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л дээ. Тиймээс зарчим гэж нэг юм байна. Нэр дэвшигчээ ялуулж чадаагүй тул “хариуцлагаа хүлээгээд явъя” гээд өөрөө шийдвэрээ гаргаж, албаа өгч байсан. Одоо бас нэг тийм цаг ирчихлээ. Надад хойшоо гишгэх газар ч алга, эрх ч алга.

 

-Та бол нэгэнт Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ зарлачихсан. Ямар мөрийн хөтөлбөр, зарчим барьж орж байгаа бол?

 

-Ард түмний хүсэн хүлээж буй том том асуудлуудыг барьж авна, бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд манай нам амлачихсан. Чадвартай, шударга, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Ажил эндээс эхэлнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгээс ард түмэн эхний дүнгээ тавина. Хамгийн түрүүнд, дотоодын маргаан, сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй. Бидэнд боломж, бодит бололцоо их бий. 65 хүнтэй бүлэг гэдэг чинь маш том хүч шүү дээ. Түүнийг бүтээн байгуулах их хүч болгож, зохион байгуулах л шаардлагатай.

 

-МАН-ын дотоод хагарал юунаас эхэлсэн бэ. Анх харж байхад, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараахь сэтгэлзүйн хувьд шок-нд орж байх шиг байна гэж харсан ч үнэндээ албан тушаалын төлөөх тэмцэл байж гэж харагдах болсон. М.Энхболд дарга бол хариуцлагаа хүлээж, намын даргаа өгнө гээд мэдэгдчихсэн байсан. Эцэстээ улс орны эрх ашиг гэхээс илүү Ерөнхий сайд болох гэсэн хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөөх тоглолт болчихсон...

 

-Ямар ч асуудалгүй, сайхан нам байсан чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэнэт ялагдаад, тэгээд л бүх юм болохоо байсан гэж ярьж болохгүй л дээ. Цаанаа асуудал их байж, тэр нь л гарч ирж байна. Мөсөн уулын ил харагдаж байгаа нь түүний өчүүхэн хэсэг, ихэнх нь далд оршдог гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ одоо болох Бага Хурал болон Их Хурлаар сайн ярих шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнтэй маш холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон зүйлсээс хамааралтай. Зөвхөн Засгийн газраас болоод сонгуульд ялагдчихсан ч юм биш. Хэрэв Засгийн газар муу ажилласан бол 65 хүнтэй бас холбоотой. Энэ засгийн газрыг 65-ын бүлэг дэмжиж байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд 65-ын бүлэг дэмжсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу яах вэ гэхэд “Ор,ор” гэж 65-ын бүлэг л шахсан. “ Орохын тулд ийм ийм болзлуудыг тавьж байна. Татвар нэм гэж байна. Хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг нь хязгаарла гэж байна, тэтгэврийн насыг нэм гэж байна” гэхэд тэгэлгүй яах вэ гээд л олонхи нь дэмжсэн. Бүх зүйлийг бүлэгтэйгээ ярьж байгаад л хийсэн. Үнэн бол энэ.

 

-Ганц жишээ авахад л ОУВС-д хамрагдсан нь буруу болсон. Эдийн засгийн эрх мэдлээ гадныханд өгчихлөө гээд танай бүлгийн гишүүд яриад байсан л даа...

 

-Одоо бол хамрын доорх хагархай гэдэг шиг сайхан бурж байна л даа. ОУВС-гийн дэмжлэггүйгээр өөр яаж явах байсан юм бэ? Энэ их өр ширийг яаж зохицуулах вэ?, төсвийн алдагдлыг хаанаас нөхөх вэ? Ийм асуултуудыг тавихаар хэн ч, юу ч хэлж чаддаггүй. Манайх анх удаа ийм байдалд орсон юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа хөтөлбөрт хамрагдаад босч ирсэн түүхтэй юм. Бид ядрахаараа ОУВС-д ханддаг, жаахан чадал тэнхээ суугаад ирэхээрээ зангаа хувиргадаг. ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахаас өөр зам байхгүй. Нэг их шидтэй хүн төрж, шидэт саваагаар дохиж асар их мөнгөөр бороо оруулдаггүй л юм бол өөр боломж байхгүй л дээ.

 

-Засгийн газраас гарсан шийдвэр бүр иргэдийн халаас, тэдний амьдралд хамгийн их нөлөөлдөг. Тэр утгаараа Засгийн газар гэж институци маш сайн ажиллах хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Засгийн газар ажиллах боломж тэр бүр олддоггүй. Юм л бол огцруулна гэх. Засгийн газар бие даагаад шийдвэр гаргахаар УИХ нь дургүйцэж, нөгөө талаас Ерөнхийлөгч орж ирдэг. Тэгэхээр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чухал гэдэг л дээ?

 

-Одоо нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь цаашаа яах вэ? гэдгээ бодож бас хүндрэлийг боломж болгон харах хэрэгтэй. АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн бичсэн номын уншиж байхад, Хятадууд хямралыг “бэрхшээл”, “боломж” гэсэн утгатай хоёр ханзаар тэмдэглэдэг гэжээ. Агуу ард түмэн сүрхий харсан бодсон байгаа биз. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүртэл засах боломж болгон ашиглая. Түүнээс биш нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр, нэг сайдыг өөр нэг сайдаар солиод санаа амарч болохгүй. Нилээд том том өөрчлөлт их шаардлагатай. Энэ нь хүн бүрт таалагдах албагүй. Нилээд яам, албан газар нэг баг болж чадахгүй байна. Орон нутагт ч ялгаагүй. Сайд гэхэд яг өөрөө мэдээд доод тушаалын хүмүүсээ тавьж чадсан уу, үгүй юу? Энд тэндээс чаддаг, чаддаггүй баахан хүн шахаад тавиулчихсан юм биш үү?Тэгээд, нэг баг цул хүч болж чадаагүй бололтой. 65 дотроос ч маш их шахсан. Дарга, сайд нь ажлын шаардлага тавихаар нөгөө шахаасны нөхөр чинь шууд “эзэн”-дээ ховолчихно. Намайг шахаад, хавчаад байна...гэхчлэн. Тэгэнгүүт, “эзэн” нь уурлаж, дээдэх даргыг нь “огцруулна” гэж айлгана. Иймэрхүү дүр зураг л харагдаад байгаа юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү иймэрхүү завхралуудаа засах ёстой.

 

-Энэ чиглэлд ажиллах бодлогоо тодорхойлчихсон гэж ойлгож болох уу, Таныг?

 

-Бодлогоо тодорхойлчихсон.

 

-Нэг жилийн өмнөх танай намд өгсөн иргэдийн итгэл яагаад буурчихав. Ганцхан жилийн өмнө 65 суудалтай олонхийг бүрдүүлэн баярлаж байсан эрх баригчид буюу 65 гишүүн өөрсдөө зовлон болоод эхэлчихлээ гэж байна. Хэт олонх болчихсон үед тэдний санаа оноог шигтгээд явна гэдэг бас л амаргүй ажил байх. Гэхдээ үүнийг хийчих хүн л Ерөнхий сайд болох хэрэгтэй гээд байгаа...

 

-Нэг суут хүний үг байдаг юм. Тэр нь: “Дээшээ гарахын тулд тулгуураа олох хэрэгтэй. Дээшээ гараад тогтохын тулд тэнцвэрээ олох ёстой” гэж. Тэнцвэрээ олж чадахгүй, толгой хавьдаа савлаад байгаа юм биш үү? Манай намынхан энэ үгийг сайн ухаарах хэрэгтэй. Академич Б.Чадраа агсан нэг удаа намын Бага Хурал дээр "Аавдаа алгадуулсан хүүхэд сайн хүн болдог” гэж хэлж байсан юм. Ер нь бид нар Бага, Их хурлуудаа хуралдуулаад тэднээрээ нэг сайн алгадуулах цаг болчихсон даг шүү.

 

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн олон нэр яригдаж байлаа. Таныг нэр дэвшинэ гэхэд талархан хүлээж авах хэсэг байхад нөгөө талд нь “60 тэрбумынхныг хамгаалахаар орж ирлээ” гэж байна л даа...

 

-Тэгнэ л дээ. Дургүй хүмүүс юу ч гэж ярина. Хүн алсан ч гэж бичиж магад. Өнөөдөр 60 тэрбумыг хамгаалаад байгаа хүн хэн байгаа юм. Бүгд л сэтгэл зовж байна шүү дээ. Үүнийг шалгасан хуулийн байгууллага нь яагаад тодорхой хариу өгөхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж л байна. 60 тэрбумын тухай яриа хэсэг хүмүүсийн хооронд болчихож. Харин тэр яриа хэрэгжсэн юмуу, үгүй юу гэдэг л гол нь шүү дээ. Прокуророос хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ. Яагаад ийм дүгнэлтүүд гарав гэдгийг нь бид сонсмоор байна. 2016 оноос хойш төрд ажилласан хүмүүсийг АТГ-т хэд хэдэн дуудаж асуусан юм билээ. Бараг 600-гаад хүнийг дуудаж, асуусан, байцаасан гэсэн. Шалгаад дууссан юм бол үүнийгээ ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг би удахгүй чуулган дээр шаардах болно.

 

-Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүмүүс Бага хурлын гишүүдтэйгээ уулзаж байна гэх юм. Зарим нь гадуур тэр Ерөнхий сайд болчихвол ийм албан тушаал надад өгнө гээд ярьж яваа тухай танай намын гишүүд ярьж байна л даа. Ингээд эхлэхээр өнөө 60 тэрбумаас ялгаа байна уу, ер нь?

 

-Иймэрхүү байдлаар Бага Хурлын гишүүдээ татах гэж оролдох юм бол үнэхээр жинхэнэ завхарсан заваан юм болно. Нөгөө 60 тэрбум чинь ёстой үнэн юм байна гэдэг яриа жинхэнэ бодитой болно шүү дээ. Ц.Нямдоржийн хэлдгээр, ёстой “түмпэн, түмпэнгээр бөөлжинө” гэдэг л болох байх даа.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Энх (103.229.120.135)
    За больж үз, Албан тушаалын ХЭНЭЭТЭН минь
    2017 оны 09 сарын 28 | Хариулах
  • da D.,a (24.5.239.98)
    m.enkhboldtoigoo xotoltsood zailj uz
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
  • unen (93.219.150.181)
    ene hunees öörtsilölt shinetsilel shudarga es togtooh zorig zurh garah uu,ev negdel jrisan ene namd jlzarsan shunalaa diilehgui tsagaan zahtanii nuugdah orognoh gazar bolood bna.ene nöhör nögöö jlzarsan nöhödteigee namiin ev negdel erh jmbaa jriad bahi baidgaarai neg zavind suuval jah vee
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • mash sain uls tur ch (112.72.11.115)
    ene hunii demjij bnaaaa
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.26.226)
    Ene nogoorson yumaar tur zasag yah vedee ichij uheesei Kameriin umnu jujiglegch
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.92.212)
    Энхтүвшинг дэмжиж байна
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (202.70.42.158)
    эрүүл мэндийн яаманд мөнгө идэж АТГ - ийн хяналтад байсаар өршөөгдсөн О гэгч этгээд энэ хүний дүү гэж мөн ч удаан тэсэж байна даа.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.140.253)
    Эх орны дуудлагаар сэрж байгаа юм бол бушуухан Өгөөмөрөө нүүлгээрэй сэрсэн нь сайн болж
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.140.253)
    Улцайсан урвагч ухаангүй ноёнд урагшгүй албат энэ новш өчигдөрөө ийм амархан мартаж яаж чаддаг байна ард түмэн харин ч нэг мартаагүй шүү ичээч ээ ядаж гэр бүлээсээ ичдэггүй юмуу үгүй бол бас адилхан увайгүй хүмүүс байдаг юм уу
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.22.58)
    Муу долдой ялж чадна гэж бодлоо юу? өмнө нь дарга байхдаа намаа будаа болгоод зайлаа биздээ? Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ гэдэгсэн ?Яаж ч донгодоод хэн гэдэг чинь хэвээрээ л байгаа шүү дээ? бүү горьд?
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • алтай (202.179.24.83)
    Энхтүвшин ерөнхий сайдад яаг тохирно.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • АА (202.179.24.83)
    Одоо Монголчууд Энхтүвшингээр ерөнхий сайдаа тавивал алзахгүй шүү. Залуучуудыг дэмжээд яаж хбна. Цаад Баярцогтоо хар Сайханбилэгээ хар. Монголоо худалдчихлаашдэ ЗГХЭ-д Яруу найрагчаа тавилаа бас л хэл ам татлаад бна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • ХЭГ-ын даргаар мэдлэг туршлагатай хүн тавиарай гэ (122.201.21.106)
    МАН-ын боловсон хүчний томилгооны нэг алдаа бол Мөнхбатыг ХЭГ-ын даргаар томилсон явдал.Дээр үед Бадарч, дараа нь түүний бэлтгэсэн Саарал гээд асар туршлагатай хүмүүс энэ газрын дарга хийж байсансан.Бүх ажлын зангилгаан дээр ХЭГ-ын дарга байдаг юм л даа. ТА-ны ахмад ажилтан Ш.Раднаа
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    тэгээд нямка та хоёр бөөлжсөндөө хахаад ум маний бадмихом болжээ
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.165.21)
    Үнэхээр л ард түмэнээ боддогий бол өгөөмөрөө нүүлгээд газар дээр суургууль цэцэрлэг барь. Тэр хавийн хүүхдүүд цэцэрлэг сургууль байхгүй үнэхээр хэцүү байна.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    саваагүй нохой саранд хуцав гэгч л болж байна даа. мөн ч горьддог халтар вэ
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • хрол (103.26.195.68)
    Ө. Энхтүвшин гэгч өвөө одоо болно. ЕС хийж чадахгүй шдээ.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.218.219)
    Demjij bn
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Zochin (183.81.171.150)
    Eronhii saidad hamgiin tohiroh hyn baina daa. Amjilt hysie.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • ззз (124.158.110.101)
    Хөөе. Ард түмэн дургүй байна шүү дээ. ӨӨРТ ЧИНЬ.....энэ хүнээс өөр хүн МАН-дотор байхгүй юм байлгүй. Ээ чаваас,,,, Их хурал тарах хэрэгтэй.....
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ золиг дандаа дээд хүнийхээ бөгс долоож амьдрах юм гээч. энхбаярыг мандаж байхад дагаад дальдганаж л явсан одоо энхболд миеэг дагаад хөтлүүлсэн нохой шиг л амьдрахмюм даа
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • иргэн (103.229.122.59)
    За даа хө мэдэхгүй юм энэ этгээд улс орны эрх ашгийн төлөө юу хийлээ гэж бодохоор хийсэн зүйл нь толгойд нэг бууж өгөхгүй л байна.Харин Захуудыг нүүлгэнэ гэсэн шийдвэр гарах үед өөрийн эзэмшилийн Өгөөмөр захаа нүүлгэхгүй гэж хамгаалж байсныг мэдэх юм байна
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (183.81.171.150)
    Хэн нэгний цэрэг хэзээч болонгүй шүү
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    Miyegiin tsereg bolon irj baigaa bolGORID za
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    zail urvagchaa
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (183.81.171.150)
    Дэмжинэ ээ.....
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (183.81.171.150)
    O.Enkhtyvshin dargaas oor turshlagatai dyn nuruumai hyn hen baina aa. Ard tymen ch bas demjij baigaa shyy. Demjine ee.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    Эдүгээ нэр нь яригдаж буй хүмүүс дотроос бол Ө.Энхтүвшин арай л дөмөг нь юм даа!!! Гэхдээ түүнийг хамгийн мундаг, ЕС-д бүх талаар тохирох хүн гэж байгаа юм биш шүү!!!!
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
    • БЭЛГЭВЧ
      БӨГС ДОЛООГЧИД
      2017 оны 09 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 29 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 30 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 45 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 20 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК