МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, Бага хурал нь эхэллээ. Бага хурлыг С.Төмөр-Очир даргалж, хурлын дэд даргаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа томилогдлоо. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болсон юм.
Сэтгэгдэл (2)