

Энэ удаагийн хөтөлбөрт Монгол, Япон, Сингапур, Хятад, Австрали, Энэтхэг, Канад, Англи, АНУ гэсэн 11 орноос төлөөлөл оролцох аж. Хөтөлбөрийн 30 оролцогчдын зургаа нь монголчууд бөгөөд "Хасбанк", "Оюу Толгой” ХХК, "Сангийн яам", "Монет капитал", "Интер грулп" зэрэг томоохон компаниудын удирдах албан тушаалтнууд дэлхийн хэмжээний том хөтөлбөрт улсаа төлөөлөн оролцох ажээ.
Энэ ажил Улаанбаатар хотод наймдугаар сард болох юм. Дэлхийн залуу удирдагчид жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын сан Монголд үүсгэн байгуулахад ашиглах төлөвлөгөө гаргах гэнэ.
Ц.Болор