МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, улмаар нэр дэвшигчээр сонгогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх саналаа хүргүүлсэн билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга нэг цагийн дараа хариу хүргүүлэхээр болжээ.
Шинэ Ерөнхий сайдыг аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын чуулганы эхэнд томилно гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)